Энэ намраас биржээр улаанбуудайг борлуулж эхэлнэ

2021-08-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ намраас эхлэн хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжих болсноо мэдэгдсэн. Энэ хүрээнд тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж санал солилцон, нэгдсэн ойлголтод хүрэх, итгэмжлэгдсэн агуулахуудыг бэлтгэх, тус агуулахад ажиллах хүний нөөцийг сургах зэрэг бэлтгэл ажлыг базааж байна.

 Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 200 орчим тариаланчтай цахимаар болон биечлэн уулзалт зохион байгуулж, тэдний  саналыг сонсоод байна. Тухайлбал, энэ сарын 1-нд  Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хүнсний улаанбуудайг биржээр арилжихад оролцох бүх талын төлөөлөл цуглаж, хэлэлцүүлэг өрнүүлж, анхны туршилтын арилжааг зохион байгууллаа. 

Уулзалтын үеэр ХААБ-ээс улаанбуудайг хэрхэн арилжих тухай танилцуулж, блокчейн технологид суурилсан анхны жишиг арилжааг зохион байгуулж, оролцогч талуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  Тус уулзалт нь арилжаанд оролцогч талуудын саналыг сонсож, нэгдсэн ойлголтод хүрч, биржийн арилжааг зөв зохион байгуулалттайгаар амжилттай эхлүүлэхэд чиглүүлэх зорилготой байсан юм.  Тариаланчдын зүгээс, төр засгийн бодлого шийдвэрийг дагаж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлээд энэ жилээс эхлэн биржээр улаанбуудайг арилжих нь цаг хугацааны хувьд тохиромжтой эсэх, улаанбуудайн чанарыг баталгаажуулах субъект нь хэн байх, брокерууд ямар үүрэг оролцоотойгоор тариаланчийн өмнөөс ажиллах, ямар стандартаар арилжаа хийх, худалдан авагч тал нь зөвхөн гурилын үйлдвэрүүд байх эсэх, бирж зөвхөн дотоодын арилжаа бус экспортын чиглэлд хэрхэн ажиллах зэрэг асуултыг асууж байлаа.

Энэ үеэр ХХААХҮ-ийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун

 “Төрийн зүгээс биржээр улаанбуудайг борлуулах ажлын бэлтгэлийг хангасан. Тус ажлыг эхлүүлэх цаг нь болсон учир хугацаа алдалгүй энэ намраас арилжааг үе шаттайгаар эхлүүлэх нь зүйтэй. Анх удаа хүнсний буудайг биржээр арилжих гэж байгаа учир алдаа дутагдалтай зүйл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ алсдаа улаанбуудайн үнэ цэнийг нэмэгдүүлж, экспортод гаргахад биржийн арилжаа зайлшгүй чухал” гэдгийг онцоллоо. Харин “Улаанбаатар гурил” компанийн салбарын захирал Ц.Оюунсүрэн биржээр дамжуулан арилжаа хийснээр чанарын баталгаатай түүхий эд худалдан авах давуу тал бий болохыг хэлж байсан юм.

Тус үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат, Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осоржамаа болон холбогдох удирдлага, албан хаагчид, Хөдөө аж ахуйг дэмжих сан /ХААДС/-ийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн, тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрийн удирдлагууд, дундын зуучлагч брокерууд оролцсон юм.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин