М.Анхцэцэг:Ард түмний урмын үг медаль авснаас илүү  урам зориг өгч байна

2021-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Дэмбэрэлням

“Токио-2020” олимпийн наадамд хүндийн өргөлтийн төрөл дөрөвдүгээр байр эзэлсэн гавьяат тамирчин М.Анхцэцэг олимпод оролцсон сэтгэгдлээ хуваалцлаа.

-Намайг төрсөн цагаас , анх эх барьсан эмчээс авхуулаад цэцэрлэг сургуулийн найз гудманд зөрөөд өнгөрсөн хүн бүхэн өнөөдрийн Анхцэцэгийг бүтээсэн гэж би боддог. Төрүүлж өсгөсөн аав ээждээ , үргэлж дэмждэг гэр бүл , багшдаа маш их баярлалаа.  Сүүлийн долоон жил  хамт байж намайг өөрийн хүүхэд шиг хайрладаг Ц.Хосбаяр багш , Т.Самбуу багш болог үе үеийн хүндийн өргөлтийн тамирчдынхаа хүслийг гүйцээж,  2024 онд олимпийн аварга болохоо амлаж байна. “Токио-2020” олимпод оролцохдоо нялх биетэй байгаагүй , манай хүүхэд ирэх 10 сард гурван нас хүрнэ.Олимпийн эрх олгох сүүлийн цуврал тэмцээн эхлэх гэж байсан учраас анхныхаа тэмцээнд амаржаад дөрвөн сартай нялх биетэй байхдаа оролцсон гэдгийг залруулъя. Миний хамгийн хямарсан үе бол олимпийн оноо цуглуулах цуврал тэмцээний сүүлийн дөрөв таван сар байлаа. Оноо цуглуулах эхний тэмцээнүүддээ нялх биетэй хөхүүл хүүхэдтэй байсан учраас хангалттай сайн оролцож чадаагүй.Энэ нь нийт оноонд сөргөөр нөлөөлж олимпийн эрх авах эсэх нь эргэлзээтэй болсон.Тухайн үед хүмүүс юу гэж хэлэх бол гэж санаа зовж хямарч бухимдаж байсан. Монгол Улсыг дэлхийд таниулахаар, улсаа төлөөлж ирсэн 43 тамирчин  маш их хөдөлмөрлөж зовж шаналсны энэ эрхийг олж авсан. Засгийн газар , Олимпийн хороо БТСГ зэрэг аль нэг албан байгууллагаас энэ тамирчинг явуулья гэж шийдвэрлэдэггүй .Тамирчид өөрийн үнэнч хүч хөдөлмөрөөр тив дэлхийд амжилт гаргаж олимпийн эрхийг эх орондоо авчирдаг.Тийм учраас бүгдээрээ эерэг хандлагатай байцгаая.Надад медаль авахаас илүү үзэгчид түмний дэмжлэг ,урмын үг  урам зориг ,хүч өгдөг.Токиогийн олимп өмнөх Олимпоос илүү тамирчдаас  харуцлага шаардаж байлаа.Би өвдвөл бусад тамирчид маань өвдөж 43 хүн олимпийг орхих  учраас “ус уухдаа” ч өөрийгөө хянаж байлаа. “Токио-2020” олимпод оролцох тамирчдад тэтгэлэг олгож дэмжиж байсан олимпийн хороонд баярлалаа. Монголын ард түмэн бүхнийхээ дэмжлэгийн хариуг Парисийн тэнгэрт монголын далбааг мандуулж төрийн дууллаа эгшүүлэх болно гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин