ОБЕГ: Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангаагүй 647 зөрчил илрүүлжээ

2021-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Онцгой байдлын байгууллагаас улсын болон хувийн хэвшлийн томоохон эмнэлэг, эрүүл мэндийн төв болон коронавирусын халдвартай иргэдийг хүлээн авч эмчилж байгаа эмнэлгүүдийн бэсрэг хүчилтөрөгчийн үйлдвэр, цэнэглэх байрууд, баллон хадгалах, хий түгээх байруудын стандарт, норм, норматив, аюулгүй ажиллагааг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулжээ. 

Шалгалтад 21 аймаг, нийслэлд үйл ажиллагааг явуулж байгаа улсын нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн төв зэрэг 132 объектыг хамруулж, галын аюулгүйн норм дүрэм, стандарт, хүчилтөрөгчийн аюулгүй ажиллагаатай дүрэм, журамтай холбоотой заалтыг хэрэгжүүлээгүй 647 зөрчил дутагдал илрүүлсэн юм. Алба хаагчид газар дээр нь 103 зөрчил дутагдлыг арилгуулан, бусад зөрлийг арилгуулах  заавар зөвлөмж өгч ажиллажээ. 

Хүчилтөрөгчийн үйлдвэр, цэнэглэх байр, хий түгээх станцад ашиглагдаж байгаа хүчилтөрөгчийн хийтэй, хийгүй, нөөц баллонуудыг эмнэлгийн гадна талбайд ил байрлуулсан, эмнэлгүүдэд ашиглаж байгаа хүчилтөрөгчийн баллонуудын аюулгүй ажиллагаа хангалтгүй зориулалтын бус газарт байрлуулсан, /Ковид-19/-ын халдвартай эмчлэгдэж байгаа өвчтөнд залгасан хүчилтөрөгчийг бэхлээгүй, хүчилтөрөгчийн холбох хэрэгслүүд шаардлага хангахгүй, гэмтсэн, хуучирсан, баллоны будаг халцарсан, хугацаа нь дууссан баллон ашигласан.

Мөн хий цэнэглэх, түгээх байранд эд зүйл, бараа материал хураасан, хүчилтөрөгчийн үйлдвэрийн байранд тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй, хүчилтөрөгч хүлээн авсан, хүлээлгэн өгсөн мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй,  хийн баллонуудын нөөц, цэнэгтэй, цэнэггүй, баллонуудыг ялгаж эрэмбэлэн хаягжуулаагүй, хий түгээх байр нь стандартын шаардлага хангаагүй, дээврээс борооны ус гоождог, эмх цэгц муу, тоосжилттой, агааржуулалтын систем ажиллагаагүй, нөөц баллонуудыг нэг дор олноор хураасан,даралтат савтай мэргэжлийн бус хүн хариуцаж ажилладаг зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин