Нийслэлчүүд “Өглөөний гудамж”-тай боллоо

2021-08-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

М.ОЮУНТҮЛХҮҮР

 

Наран өглөөний 05:29 цагт мандсанаар Улаанбаатарт шинэ өдөр  айлчлан ирлээ. Шинэхэн долоо хоногийн эхлэлд нээлтээ хийж буй “Өглөөний гудамж”-ийг сурвалжлахаар Гутлын 22-ыг зорилоо. Өнгө алаглуулан будсан барилгууд гадаадын оронд буй мэт шинэлэг мэдрэмжийг төрүүлнэ. Өглөөний цэнгэг агаар, эртэч монголчуудын дулаан инээмсэглэл, бүүдгэр тэнгэр өнөөдрийн өнгө ажээ.

“Жишиг гудамж” болгох зорилготой уг “Өглөөний гудамж”-ийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас эртэч улаанбаатарчуудад зориулан бүтээжээ. Өглөө эртлэн босдог өглөөний хүмүүст үүсдэг асуудлууд болох үсчин, гоо сайхан, олон үндэстний хоол, дэлгүүр, кофе шоп гэсэн үйлчилгээ нэг дор төвлөрсөн байна. Энэ гудмаар дамжуулан олон төрлийн соёлыг бий болгох, түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажиллах юм.

Өглөөний 06:00-09:00 цаг хүртэл ажиллах ба даваа, лхагва, баасан гарагт онцлог үйл ажиллагаанууд зохион байгуулахыг “Өглөөний гудамж” төслийн санаачлагчид онцолж байлаа. 

“Өглөөний гудамж” төслийн талаар “MGC Star GROUP” ХХК-ийн захирал, төслийн удирдагч С.Батмөнхтэй ярилцсан юм.

 

- “Өглөөний гудамж” төслийн талаар уншигчдад мэдээлэл хүргээч?

-Өглөөний гудамж бол Улаанбаатар хотын ажил хэрэгч, эртэч, урлагт дуртай, эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлэгч хүмүүст зориулсан гудамж юм. Цаашид бид уран бүтээлчид, артистуудтай хамтарч төрөл бүрийн арга хэмжээ, сонирхлын клубууд, бизнесийн бүлгүүдийн уулзалтуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт идэвхжүүлэлтийн арга хэмжээ зохион байгуулна. Арга хэмжээнүүд бизнес, урлаг, эрүүл амьдралын хэвшил гэсэн гурван зарчмын хүрээнд байна. Эртэч хүмүүс бизнес уулзалтаа хийх, дасгал хөдөлгөөн хийх, уран бүтээлчдийн үзэсгэлэнг тогтмол гаргах, залуус урлагийг сонирхох, ААН-үүдийг дэмжих боломжийг бий болгосон. Энэ төслөөр дамжуулан хүмүүст өглөө эрт босох жишгийг бий болгох, “өглөөний цай”-ны соёлыг сурталчилах зорилготой.

- “Өглөөний гудамж” амралтын өдрүүдэд үйл ажиллагаа явуулах уу?

- Амралтын өдрүүдэд ажиллана. Онцлог нь гэвэл, даваа лхагва баасан гарагуудад тогтмол арга хэмжээнүүд болно.

- Хувь хүн, байгууллагууд хамтарч үйл ажиллагаа эрхлэх боломжтой юу?

- Төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой клубууд, аж ахуйн нэгжүүд, спорт урлагийнханд нээлттэй. Бид бүхэнтэй холбогдоод, хамтарч ажиллаж болно. Жишээ нь, фитнесс клубынхан ирж өөрсдийн танилцуулга үдэшлэгийг хийж өөрсдийгөө сурталчилах боломжтой.Хүүхдүүдэд зориулсан спорт клубууд, төрөл бүрийн бизнесийн networking арга хэмжээг зохион байгуулах боломжтой.

“Өглөөний гудамж”-нд явагдаж буй олон үйл ажиллагаан дундаас нэгэн зүйл зөрөн өнгөрөх хүмүүсийн анхаарлыг эрхгүй татаж байв. Энэ бол усан будгаар сүндэрлэх “уран зураг” юм.

 “UB Art festival” олон улсын дүрслэх урлагийн наадмыг энэ жил зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ наадмын хүрээнд “Өглөөний гудамж”-наас усан будгийн симпозиумын эхлэлийг эхлүүлж  байгаа бөгөөд “Монголын усан будгийн нийгэмлэг”-ийн уран бүтээлчид “Өглөөний гудамж”-ийг зурж эхэлж байна. Энэ үйл ажиллагаанаас цаашдын олон үйл ажиллагааны эхлэлийг тавихаар төлөвлөсөн” хэмээн “UB Art festival”-ийн зохион байгуулагч дурдсан юм.

 

Өглөөний гудамжны онцлох цэг “MOTHER” EXHIBITION

 Нүд хужирлах олон бүтээн байгуулалтын нэг нь “Ээж” үзэсгэлэн байлаа.  Үзэсгэлэнгийн эзэн Б.Солонго нь зохиолч мэргэжилтэй. Зураачаар мэргэжлийн сургуульд сураагүй ч, бага ахуй цагаас зурж эхэлжээ. Энэ үзэсгэлэн нь 2019 онд Занабазарын музейд бүтнээрээ гарсан. Тэрбээр зөөлөн баримлын төрлийн бүтээлүүдээ голлон дэлгэсэн байна. “Ээж” үзэсгэлэнгээ өөрийн номын хамт гаргасан бөгөөд эдгээр бүтээлийг хийхийн тулд Монголын уламжлалт хээ угалз, наамал зэргийг судлахад их хугацааг зарцуулсан ажээ.

Ястангуудын наамал нь эрэгтэй эмэгтэй, нөхөрт гарсан, ганц бие гэсэн олон хүний онцлогийг тусгадаг. Зарим бүтээлийг маань хүмүүс “Савдагнууд” хэмээн нэрийдэж байна. Эдгээр бүтээлийг байгалийн чулуу, мод зэргээр олон зүйлийг бэлгэдэж хийсэн” хэмээн ярьсан юм.

 

Энэ төсөл дээр ажиллаж буй олон залуусын төлөөлөл болсон “Гэрэлт гудамж”-ийн санаачлагч, “Өглөөний Улаанбаатар” төслийн зөвлөх О.Билгүүн:

 

-Эртэч улаанбаатарчууддаа өглөөний мэнд хүргэе. “Өглөөний гудамж” цар тахлын нөхцөл байдалд тулгуурлан өөрсдийн болон иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс “soft opening”  байдлаар буюу албан ёсны зарлалгүйгээр, хоёр талын үзэсгэлэн гаргаж, зураачдыг урьж, өнөөдөр нээлтээ хийж байна. Улаанбаатарт өглөөний амьдрал хараахан байдаггүй. Шинээр нээгдэж байгаа “Өглөөний гудамж” маань иргэдийн эрүүл мэндэд их ач холбогдолтой. Өглөө эрт сэрнэ, дасгал хөдөлгөөн хийнэ, орой эрт унтана, наашаа ирэхийн тулд яардаг болно, ажлаа эрт эхэлнэ гэдэг нь маш чухал. Гэртээ өглөөний цайгаа бэлдэх боломжгүй хүмүүс маань өдрийнхөө энергийг авангаа хооллох бүрэн боломжтой болж байгаа юм. Өглөөний гудамж зөвхөн нийслэлд төдийгүй орон нутагт ч “жишиг гудамж” болоосой хэмээн зохион байгуулагч бидний зүгээс хүсч байна. Энэ хүмүүст тусламж дэмжлэг шаардлагатай бол бид бүхэн нээлттэй байгааг уламжилмаар байна. Та бүхэн соёлтой байж, эерэгээр үйлчлүүлэхийг хүсье. “Өглөөний Улаанбаатар” уриан дор хамгийн зөв зүйлүүдийг энд нутагшуулах болно” гэлээ. 

Өглөөний гудмаар нүд дүүрэн инээн холхих залуусын цуваа тасрахгүй. Тэд эртэч бас жишиг залуус…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.3 МЯГМАР № 150 (6627)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 33 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 51 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 51 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 9 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин