Манай улс газар хөдлөлтийн долоо болон түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд оржээ

2021-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.Хүчтэй газар хөдлөлтийн талаарх мэдээллийг шуурхай зарлан мэдээлэх, энэ чиглэлээрх байгууллага хоорондын хамтын ажиллагааны харилцан уялдааг сайжруулах ажлын хүрээнд Монгол орны нутаг дэвсгэр, хил орчмын бүс нутагт магнитуд нь 4.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болсон үед тухайн газар хөдлөлтийн талаарх мэдээллийг ШУА-ийн ООГХ–гээс ОБЕГ-ийн Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд шуурхай дамжуулах систем бүрдүүлжээ. Үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна.

“Газар хөдлөлтийн анхдагч мэдээлэл”-ийг автоматаар боловсруулахдаа олон улсад хэрэглэж буй газар хөдлөлтийг автоматаар тооцоолох SeisComP программ хангамж ашиглаж байна. Энэ нь хүчтэй газар хөдлөлтийг бүртгэсэн зургаан станцын мэдээллийг ашиглан, тухайн газар хөдлөлт болсон хугацаа, газар зүйн байрлал болон магнитудыг тодорхойлдог.

Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн гүйцэтгэсэн Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургийг шинэчлэн зохиох судалгааны ажлын үр дүнгээр 2019 оны байдлаар манай орны нутаг дэвсгэрийн 76 хувь нь газар хөдлөлтийн долоо  болон түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд оржээ. Он гарсаар энэ сарын 01-нийг хүртэл Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ.

Энэ зөвлөл 2020-2021 онд  эрхзүйн орчинг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд нийт 40 ажлыг хийхээр төлөвлөжээ.
Байнгын ажиллагаатай зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 21 дүгээр зарлиг, Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор байгуулагдан, 10 дахь жилдээ ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 33 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 51 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 51 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 9 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин