Сургууль, цэцэрлэгийн засварыг энэ сарын 20-ноос өмнө дуусгах үүрэг өгчээ

2021-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар таван чиглэлд 20 төрлийн үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өгчээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн хяналтыг сайжруулж,  барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг талбайд тогтмол ажиллуулахыг үүрэг болгосрн байна.

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-ны дотор дуусгахыг даалгажээ.

Мөн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар, стандартад тогтмол хяналт тавих, нөөц бүрдүүлэх ажлуудыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Түүнчлэн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэд хэдэн чиглэл өгчээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлуудыг наймдугаар сарын 20-ны дотор дуусгахаас гадна хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, “School police” ажиллуулах бэлтгэл хангахыг холбогдох албаныханд даалгажээ. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах, шинэчлэх, хурд сааруулагчийг стандартын дагуу байршуулахыг анхааруулсан байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 33 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 51 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 51 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 9 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин