ОХУ-д суралцаж байгаа оюутнуудын анхааралд

2021-07-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ОХУ-д суралцаж байгаа оюутнуудад хандан ГХЯ-наас мэдэгдэл гаргалаа.  ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй боловч цар тахлын улмаас тус улс руу зорчих боломжгүй байгаа гадаад оюутнуудад зориулж сургалтыг цахимаар явуулах, шалгалтыг нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах чиглэлийг ОХУ-ын нийт их, дээд сургуулиудад өгөх тухай тушаалыг тус улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр гаргасан бөгөөд энэ зохицуулалт ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж байгаа Монгол оюутнуудад нэгэн адил үйлчилж байна.

Сүүлийн үед ОХУ-ын зарим их, дээд сургууль дээрх зохицуулалтыг үл тоон Монгол оюутнуудыг заавал танхимын сургалтад хамрагдахыг шаардах, шалгалтанд хамруулахгүй байх, улмаар сургуулиас хасч болзошгүйг анхааруулж байна гэсэн мэдээллийн дагуу ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам болон манай оюутнууд олноор суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутнуудын асуудал эрхэлсэн нэгжүүдтэй холбогдож тодруулга авлаа. 

Заавал танхимын сургалтад хамрагдах шаардлагыг гадаад оюутнуудад тавиагүй, тэднийг шалгалтанд хамруулахгүй байх тохиолдол гараагүй бөгөөд Шинжлэх ухаан, дээд боловсролын сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгааг оросын талаас мэдэгдсэн болно.

Хэрэв ОХУ-ын аль нэг их, дээд сургуулийн зүгээс өөрийн сургуулийн гадаад оюутанд хууль, бус шаардлага тавьсан бол энэ асуудлаар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Зохицуулах төв /Ситуационный центр/-ийн +74951980000, Улс түмний найрамдлын сургуулийн дэргэд байгуулсан Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад оюутнуудын асуудал эрхэлсэн төв /Центр компетенции по работе с иностранными обучающимися/-ийн +74999368691 шуурхай дугаарт холбогдож хууль бус шаардлага тавьсан их, дээд сургуулийн холбогдох албан тушаалтны талаарх мэдээллийг өгч, үүсээд байгаа асуудлаа шийдүүлэх боломжтойг оросын талаас мөн мэдэгдлээ.

Иймд, ОХУ-ын их, дээд сургуульд суралцдаг оюутан Танд дээр дурьдсан асуудал тулгарсан бол +74951980000, +74999368691 дугаарын  шуурхай утсаар холбогдож мэдээлэл өгөх, эсхүл ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангийн хаягаар өргөдлөө, дэлгэрэнгүй мэдээллийн хамт ирүүлэхийг зөвлөж байна. ГХЯ-ны зүгээс ОХУ-тай хилээ харилцан, үе шаттайгаар нээх, тус улсад суралцаж буй Монгол оюутнуудыг танхимын сургалтад хамруулах асуудлыг үргэлжлүүлэн ярилцаж байгаа болно гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 33 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 51 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 51 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 9 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин