Т.Сосорбарам: Онцгой комиссын зөвлөмжийн дагуу төрийн албаны шалгалт түр хүлээгдэж байна

2021-07-28
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

 

Цар тахлын нөлөөгөөр төрийн албаны шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш зогсоосон. Цаг үеийн асуудлаар  Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарамтай ярилцлаа.

 

-COVID-19 халдвартай хол-боотойгоор төрийн албаны шалгалтын зохион байгуулалтад ямар өөрчлөлт оров. Багагүй хугацаанд хойшиллоо шүү дээ?

-Шинэчлэн батлагдсан хуулиар төрийн албаны шалгалт хоёр хэсэгтэй болсон. ерөнхий болон тусгай албан тушаалын гэсэн хоёр төрлийн шалгалт авдаг болсон.

Анхдагч буюу ерөнхий шалгалтад төрийн албанд анх орох гэж байгаа, орохыг хүсч байгаа дээд боловсролтой иргэн өгч болно. Босго оноогоо давбал төрийн албаны нөөцөд бүртгэгддэг. Хоёрт нь тусгай албан тушаалын шалгалт гэж бий. Үүнд ерөнхий шалгалтад тэнцэж нөөцөд орсон иргэдээс зарлагдсан ажлын байран дээр өрсөлдөх юм. Тухайлбал, аймаг, сумын тамгын газарт сул орон тоо гарлаа гэхэд тухайн ажлын байрын шаардлагаас хамаараад нийтэд зарласны дагуу бүртгүүлж өрсөлдөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэд ижил гараанаас өрсөлдөх боломжийг олгож байгаа. 2019  онд нэг, 2020 онд хоёр, 2021 онд одоогоор нэг удаа төрийн албаны шалгалт зохион байгуулсан. Ерөнхий шалгалтыг зарлахаас эхлээд бүх ажил, цахимаар, ил тод нээлттэй явагддаг болсон.

Шалгалт авахын тулд анги, танхимаас эхлээд зохион байгуулах бэлтгэл хийнэ. Мөн цахимаар авахтай холбоотой компьютер, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэргээр олон хүний оролцоотой маш том баг ажиллах ёстой. Энэ бүгдийг Төрийн албаны салбар зөвлөлүүд зохион байгуулаад явдаг. Шалгалтыг хэзээ авсан ч боломжтой. Цар тахалтай холбоотойгоор төрийн албаны ерөнхий  шалгалтыг энэ оны гуравдугаар  сар хүртэл хугацаандаа авсан. Гуравдугаар сард цар тахлын нөхцөл байдлаас болж улбар шар түвшин рүү  шилжсэнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу шалгалтыг зогсоогоод байна.

-ЭЕШ авахаар боллоо. Гэтэл төрийн албаны шалгалтыг яагаад авч болохгүй байна вэ. Цахимаар авч болохгүй юу гэсэн санал, гомдлыг иргэд гаргасан байна лээ?

-Цар тахлын энэ цаг үед УОК, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг үндэслэж төрийн албаны шалгалтыг авч байна. УОК болон мэргэжлийн байгууллагаас  наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан, энэ хугацаанд бүх төрлийн танхимын сургалтын болон хүнийг олноор цуглуулах үйл ажиллагааг хязгаарласан тул төрийн албаны шалгалтыг өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсны дараа зохион байгуулах нь зүйтэй гэсэн  зөвлөмж, чиглэлийг өгсөн. УОК, мэргэжлийн байгууллагын зүгээс нэг дор олон арга хэмжээ зохион байгуулах эрсдлийг тооцож байгаа байх. Зургадугаар сарын 15-наас хойш ганц, хоёр байгууллага дээр шалгалт зохион байгуулснаас бусдаар мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжөөр  түр зогсоогоод байна.

Цахимаар авахдаа тусгай зориулалтын танхимд шалгалтын программ суулгасан компьютер ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, шалгалтын хугацаанд тухайн компьютерээс өөр цахим сүлжээ рүү нэвтрэхийг хаадаг. Тэгэж байж хардлага сэрдлэгэгүй шударгаар өрсөлдөнө.

Төрийн албаны шалгалтыг хүмүүсийн хэлсэнчлэн байгаа газраас нь цахимаар зохион байгуулах боломжгүй. Нэг албан тушаал дээр өрсөлдөж байгаа 10 хүн гэрээсээ шалгалт өгөхөд ямар нэг тусламж авах, хуулах зэргээр асуудал гарна. Мөн шалгалт өгөх хүний оронд өөр хүн орлоо гэх хардлага дагуулна. Их, дээд сургуульд хувь хүнийг үнэлдэг бол төрийн албаны шалгалт өрсөлдөөн дунд явагддаг учраас гэрээсээ  цахимаар авах нь өрөөсгөл. Одоогийн нөхцөл байдлаар бол наймдугаар сарын сүүлчээс хойш л шалгалт зохион байгуулах товтой байна.

-Цар тахлаас болж шалгалтад бүртгүүлэхээс хоцорсон хүмүүст ямар нэг боломж олгох уу?

-Хуулиндаа төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа авах ёстой гэж заасан. 2021 оны ерөнхий шалгалтыг нэгдүгээр сард авсан. 30 хоног бүртгээд 45 хоног дээр эхний гурван өдрийн шалгалтаа авч байтал гамшгийн улбар шар түвшин рүү шилжиж зогсоосон. Үлдсэн таван өдрийг УОК-той зөвшилцөж байгаад зургадугаар сард авч дуусгасан. Дараагийн шалгалтыг ес эсвэл аравдугаар сард зарлана. Улсын хэмжээнд нээлттэй зарлах учраас хоцорсон  юмуу дахин өгөх хүмүүс бүртгүүлж болно.

Иргэн  мессеж илгээгээд бүртгүүлсэн бол бүртгэл баталгаажсан эсэх, хэдэн хүн бүртгүүлснийг сайт руу ороод харж болно.  Цаашлаад шалгалт хэзээ, хаана ямар байранд, хэдэн цагт болох мэдээллийг өгөхдөө бүртгүүлсэн гар утас руу мессежээр илгээдэг. Мөн тест задарсан гэх гомдлыг эцэслэж бүх тестийг багтаасан ном гаргаснаас гадна цахим хэлбэрт оруулсан төдийгүй гар утасны апплейкшнтэй болсон. Нэг татаад авсан тохиолдолд дахиж интернэтэд орох шаардлагагүйгээр ашиглаж болно гэсэн үг. Түүнчлэн тест бөглөж болно. Манай Төрийн албаны зөвлөлийн сайт дээр “Хамтдаа  бэлтгэе” буланг нээсэн.  Иргэн “Хамтдаа бэлтгэе” буланд тестээ зөв бөглөх боломжтой болсон.

-Төрийн албаны удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалт байнга шүүмжлэл дагуулдаг. Төрийн албаны зөвлөл хүнд нь зориулж сонгон шалгаруулалт зарлалаа гэж яригддаг. Шинэ хуулиар ямар нэг зохицуулалт хийх үү?

-Төрийн албаны зөвлөл гадны ямар нэг оролцоо, нөлөөгүйгээр шалгалтыг зохион байгуулж ирсэн ч тодорхой хүнд зориулсан шалгалт авлаа гэж шүүмжилдэг. Энэ шүүмжлэл яагаад гарсан бэ гэхээр 2019 оноос өмнө албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрчилж болох эрх нээлттэй байсан. Жишээлбэл, 13 яамны Төрийн нарийн бичгийн даргад 13 өөр ажлын байр, 360 сумын Тамгын газрын даргад 300 өөр тодорхойлолт байсан. Тиймээс энэ нөхцөл байдлыг арилгахын тулд шинэчлэн баталсан Төрийн албаны хуулиар хүнд зориулагдсан гэдэг хардлага хаагдсан. Тодруулбал, албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг Төрийн албаны зөвлөл баталдаг болсон. Мөн тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалд тавигдах шаардлагыг хуульчлан тогтоож өгсөн.

Байгууллагууд албан тушаалын тодорхойлолтоо батлахдаа Төрийн албаны зөвлөлөөр хянуулж, хууль тогтоомжид нийцсэн эсэхийг нягталж мөрддөг болсон. Үүний дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш зохион байгуулсан албан тушаалын тодорхойлолт хуульд заасан шалгуурын дагуу явагдаж байна. Аль нэг хүнд зориулсан гэх сонгон шалгаруулалт хууль журмаар бүрэн хаагдсан.

-Төрийн албаны амин сүнс нь мерит зарчим. Гэтэл сонгуулийн циклиэр төрийн албан хаагчид халагдаж солигддог. Энэ нөхцөл байдал хэр байгаа вэ?

-Төрийн албаны шинэ хуулиар төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж, шууд томилох боломж хаагдсан. Хууль ёсны дагуу чөлөөлж байж дараагийн томилгоо хийгдэнэ гэсэн үг. Хууль бусаар чөлөөлсөн буюу шүүх дээр маргаан үүссэн бол сонгон шалгаруулалт явагдахгүй. Хоёрдугаарт, халагдсан хүн Төрийн албаны зөвлөл, шүүхээр яваад ажлаас үндэслэлгүй халагдсан гэдэг нь тогтоогдсон бол ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг буруутай этгээдээр төлүүлж байна. Тиймээс дур зоргоороо төрийн албаны хаагчийг халж, сольдог байдлыг хэд хэдэн үндэслэл журмаар хязгаарласан.

-Төрийн албаны боловсон хүчний нөөцөд өнөөдрийн байдлаар хэдэн хүн бүртгэлтэй байна вэ?

-2019 онд 1116, 2020 онд 3823, 2021 онд 2351 хүн бүртгэгдсэн. Нас, хүйсийн  байдлаар авч үзвэл шалгалтанд бүртгүүлэгсдийн 67 хувь эмэгтэйчүүд. Мөн тэнцэлтийн хувьд эмэгтэйчүүдийн 68 нь тэнцсэн гэх тооцоо байна. Гадаадад төгссөн 741 иргэн бүртгүүлсний 32 хувь нь тэнцсэн. Аль улсад төгссөнөөр нь задалбал, ОХУ төгсөгчид 35 хувь, БНХАУ-д төгсөгчид 27 хувь, Туркэд төгсөгчид  37 хувь, АНУ-д төгсөгчид  26 хувь, Казакстанд төгсөгчид 35 хувь, БНСУ-д төгсөгчид 38 хувь, Их Британид төгсөгчид 24 хувь, Германд төгсөгчид 40 хувийг эзэлж байна. Харин дотоодын сургууль төгссөн 5670 хүн бүртгүүлсний 26.4 хувь тэнцсэн. Тэдгээрийн 34 хувь нь улсын сургууль, 23.7 хувь нь хувийн сургууль төгсөгчид байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.28 ЛХАГВА № 146 (6623)

 

DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

4 цаг 31 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

8 цаг 29 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

8 цаг 29 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

8 цаг 29 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

22 цаг 57 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Өчигдөр 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Өчигдөр 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Өчигдөр 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Өчигдөр 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Өчигдөр 13 цаг 19 мин