COVID-19: Халдвар орон нутагт нийслэлээс хоёр дахин нэмэгдлээ

2021-07-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

 

Цар тахлын халдвараас сэргийлж манай улс үндэсний их баяр наадмаа өнжсөн. Гэвч наадмын олон хоногийн амралтаар нийслэлчүүд аялахаар явж хот эзэнгүй үлддэг уламжлал онцгой дэглэмийн үед ч давтагдлаа. Халдварын тархалт, нас баралт ч буурсангүй. Зөвхөн наадмын найм хоногт 12983 тохиолдол илэрч, 80 гаруй хүн нас барсан юм.

Монгол Улсад цар тахлын тохиолдол бүртгэгдсэнээс хойшхи хугацаанд тархалтын голомт нь нийслэл байсан. Орон нутагт халдварын тохиолдол цөөн, одоо хүртэл ногоон бүсийн сумд бий. Гэтэл Монголчуудын амарч зугаалсан арав хоногийн дараагаас COVID-19 цар тахлын давлагаа орон нутгийг “ониллоо”. Өөрөөр хэлбэл, орон нутагт нийслэлээс хоёр дахин их халдвар бүртгэгдэх болов. Тухайлбал, энэ сарын энэ сарын 24-нд нийслэлд 537, орон нутагт 905, маргааш нь хотод  501 хөдөөд 1012 тохиолдол бүртгэгдэв. Мөн өчигдөр гэхэд нийслэлд 357, орон нутагт 758 шинээр бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн ес хоногт халдвар нийслэлд 4667, орон нутагт 7151 нэмэгджээ. Үүнээс харвал үндэсний их баяр наадмаа өнжөөд байхад л халдварын тархалт ингэж огцом нэмэгдэж байгаа хойно ирэх сард дахиад наадамлана гэвэл бүр утгаа алдах нь тодорхой боллоо. Тиймээс баяр наадмаа нэгэнт л хугацаанд нь хийгээгүйгээс хойш төр засаг нь өнжих шийдвэртээ үнэнч байж дараагийн наадмаар уулзах нь зүйтэй. Харин үүний оронд халдвар хамгаалал, наадам цэнгэлээ түр хойш тавьж, хоёр жил гаруй хичээл завсардаад байгаа хүүхдүүдийнхээ боловсролд анхаарвал дээр бус уу. Цар тахлын давлагааны дараагийн хувилбар дельта хувилбар бүртгэгдээд хэд хонолоо. Тархалт цаашид хэрхэхийг ч таах аргагүй болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.28 ЛХАГВА № 146 (6623)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 1 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 1 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 18 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин