Ж.Төртүвшин: Кофены салбарт vip үйлчилгээг хөгжүүлэхийг зорьсон

2021-07-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Start-Up”буланд монголчуудын хэрэглээнд нэвтрээд удаагүй кофены салбарт соёлыг түгээхээр ажиллаж буй “Javccino coffee” компанийн гүйцэтгэх захирал Ж.Төртүвшинтэй ярилцлаа.

 

- Кофены соёл бол манай орны хувьд сүүлийн жилүүдэд л эрчимтэй дэлгэрсэн шинэ соёл, шинэ хэрэглээ. Тиймээс кофены салбарын зах зээл жижиг байдаг байх. Яагаад энэ салбарт орох болов. Хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

- Манайх өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ нь манай гэр бүлийн бизнес л дээ. Аав маань кофенд маш их дуртай, байнга хэрэглэдэг учраас бусдад ч гэсэн дотооддоо шинээр хуурсан, шинэ амт, үнэртэй кофег хүргэе гэж бодсон. Тиймээс бид зах зээлийн судалгаа хийж боломж байгаа эсэхийг судалсан. Гэтэл Монголд импортоор орж ирж байгаа кофены 20 хувийг л дотооддоо шинээр хуурч буталдаг, үлдсэн 80 хувьд нь гадны улсад хэдэн сарын өмнө хуурагдаад бутлагдсан кофенууд байдаг юм байна лээ. Анх эхлэхэд гар аргын маш бага хэмжээний кофе хуурдаг өөрсдийн зохион бүтээсэн кофе хуурагчтай байлаа. Одоо үйлдвэрийн зориулалтын кофе хуурагч, бутлагчтай болсон л доо. Бидний эхний төлөвлөгөө кофешоп нээх байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас нээж чадалгүй, зөвхөн хууралт, хүргэлтийн “VIP” үйлчилгээ эрхлэх болсон.

- Цар тахлын үед бизнес эхлүүлэхэд амаргүй байсан уу. Бизнесийн эхлэлийн хөрөнгөө яаж босгосон бэ?

- Биднийг бизнесээ эхлэхэд хөл хориотой, бас амаргүй л үе байсан. Анх өөрсдийнхөө хөрөнгөөр маш жижигхэн, нэг хуурахдаа 30 минутад 250 грамм үр хуурдаг машин худалдаж авч үйл ажиллагаа эхлүүлж байлаа. Одоо бизнесийн орлогоосоо үйлдвэрийн зориулалттай хуурагч машин, бутлагчтай болсон. Улсаас олгодог жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээл, дэмжлэг аваагүй. Зөвхөн өөрсдийн хөрөнгөөр бүх зүйлээ өөрсдөө зохицуулаад ажиллаж байна.

- Танайх аль улсаас ямар төрлийн үр оруулж ирдэг вэ?

- Этиоп, Уганда, Хойд судан зэрэг Зүүн Африкийн орнуудаас кофены үрээ худалдаж авдаг. Эдгээр улсуудын үрний төрөл бол ерөнхийдөө адилхан. Дулаан орны өндөрлөг газарт ургадаг үрийг Arabica, нам дор газар ургадаг төрлийг Robusta гэж ангилна. Манайх 100 хувь Arabica үрийг ашигладаг. Кофены үрний хадгалалтын хугацаа харилцан адилгүй, үр ногооноороо байхдаа таван жил хадгалж болдог бол хуурснаас хойш хоёр жил гээд хугацаа богиносоод явдаг. Хэзээ хуурч, буталсанаас хамаарч амт нь ч өөр болдог. Одоогоор хуурч бэлтгэсэн үрээ нийлүүлдэг гэрээтэй хэд хэдэн кофешоп, дэлгүүр байгаа.

- Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хил, гааль дээр ачаалал үүсч, хилээр бараа, бүтээгдэхүүн оруулж ирэхэд удаашралтай байлаа. Энэ тал дээр танайд хүндрэл, бэрхшээл тулгарав уу?

- Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын сүүлээр анхны захиалгаа хийж байсан. Судан улсаас ирж буй манай кофены үр хүнсний үйлдвэрлэлийн бичигтэй, эрүүл мэндийн бичигтэй, хил дээр ч ачаалалгүй байсан учраас саатал үүсээгүй. Саяхан дахин захиалгаа өгсөн байгаа одоогоор тэр асуудлыг мэдрээгүй л байна. Харин кофе хадгалах, хийх зориулалтын агаар шүүгчтэй уутыг Хятадын үйлдвэрт хийлгэж татаж авдаг байсан учир хил дээр гацаж саатсан. Үйл ажиллагаагаа тасалдуулахгүйн тулд түр хугацаанд дотоодод ашигладаг хүнсний бор уутыг ашигласан.

- Кофены “VIP” үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Энэ талаар дурдвал?

- Кофе хууралтын машин нь тогоо шиг хэлбэртэй төхөөрөмж байдаг. Энэ нь үндсэн буюу tradtional хууралтын төхөөрөмж. Манайх Монголд тэр бүр ашиглагддаггүйair fire буюу агаараар хуурдаг төхөөрөмж ашигладагаараа онцлог, давуу талтай. Мөн кофены хууралт, бутлалт нь харилцан адилгүй. Үүнийгээ дагаад амт ч өөр болдог. Манайханд бага зэрэг буруу ойлголт байдаг юм. Кофены үрнээсээ амт нь өөрчлөгддөг гэж боддог ч кофены хууралт нь үндсэн амтыг тогтоодог гол зүйл. Манайх найман төрлийн хууралт хийж хэрэглэгчдэдээ тэр бүгдийг тайлбарлан өөрт тохирох амтыг санал болгодог. Захиалагч нарынхаа хэрэглэдэг кофены машинд нь тааруулан кофег шинээр нь бутлаж өгдөг. Жишээлбэл, эспрессо уудаг хүнд medium dark, city, full city хууралттай кофе, латте уудаг хүмүүст medium dark, американо уудаг хүмүүст medium хууралттай кофег санал болгох зэргээр хэрэглэгчидтэйгээ зөвлөлдөж, тусгайлан үйлчилдэг. Монголд кофены үрээ их хэмжээгээр хуураад, бутласны дараа хэрэглэгчдэд хүргэдэг нь олон. Харин манайх хэрэглэгчдийн өгсөн захиалгын дагуу 24 цагийн дотор ногооноор нь оруулж ирсэн Arabica үрээ хуурч, бутлаж, хүргэдэг. Үүнийгээ л “VIP” үйлчилгээ гэж байгаа юм л даа. Энэ бол эрчимтэй хөгжиж буй кофены салбарын бизнес эрхлэгчдээс ялгарах манай гол онцлог.

- Кофены соёл, хэрэглэгчдийн мэдлэг, хэрэглээний хувьд ямархуу байна гэж боддог вэ?

- Анх удаа гэрээр кофе аваад гэртээ чанаж уух гэж байгаа, шинэ хэрэглэгчид манайхаас зөвлөгөө, мэдээлэл авдаг. Бид бүх хэрэглэгчидтэйгээ тулж харьцдаг учраас үйлчлүүлэгчид маань ч үүнд дуртай. Бид үйл ажиллагаагаа эхлээд 11 сарын хугацаа өнгөрөхөд шинэ үйлчлүүлэгчээс илүү байнгын хэрэглэгч олонтой болсон. Үйл ажиллагаагаа эхлэснээс хойш бид нэг ч сөрөг сэтгэгдэл хүлээж аваагүй нь манай шинэхэн хуурагдсан кофены сайхан амт, үнэр, үйлчилгээний чанарын маань илэрхийлэл гэж бодож байна.

- Бизнесийн цаашдын төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцвал?

- Бид кофе хууралт, үйлдвэрлэлийн тал дээрээ илүү төвлөрч, хоёр жилдээ багтаан өөрсдийн нэрийн дэлгүүртэй болох зорилготой байгаа. Мөн үрийн төрлөө нэмэгдүүлж, Бразил, Хятад, Вьетнам зэрэг улсаас үр оруулж ирэн дөрвөөс таван сорттой болохоор ажиллаж байна. Нэрийн дэлгүүртээ кофе гэлтгүй гоё амт үнэртэй цай оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа.Дээр хэлсэнчлэн гадаад улсуудаас импортоор орж ирсэн, үйлдвэрлэл, худалдааны олон шат дамжлага дамжиж удсан кофены хэрэглээг багасгаж гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалыг дотооддоо үлдээх сэтгэлээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.27 МЯГМАР № 145 (6622)

 

Энэтхэг–Европын холбоо түүхэн худалдааны хэлэлцээр байгууллаа

Европын Холбоо болон Энэтхэг улс бараг 20 жилийн турш үргэлжилсэн хэлэлцээний эцэст түүхэн чөлөөт худалдааны х

50 мин
Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

Монгол Улсад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой 200 гаруй хууль хэрэгжиж байна. 

50 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “до

50 мин
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

НХАУ-ын Үндэсний Цагаачлалын газраас гадаадын иргэдийн хилээр нэвтрэх үйл явцыг хөнг

14 цаг 10 мин
Жек Лондоны богинохон атлаа тод мөр

Америкийн уран зохиолын түүхэнд Жек Лондон шиг амьдралаараа роман бичсэн зохиолч

14 цаг 16 мин
GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

GoGo.mn сайт дэлхийд тэргүүлэх, нэр хүндтэй мэдээллийн агентлагуудын нэг бол

14 цаг 31 мин
iKon.mn сайтын нэрийг барьж, хуурамч мэдээлэл түгээжээ

Сүүлийн үед iKon.mn сайтын нэрийг барьсан худал хуурмаг мэдээ, мэдээлэл Фэйсбүүк орчинд тарха

14 цаг 35 мин
Ерөнхий сайд "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ

Г.Занданшатар "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ

15 цаг 14 мин
АНУ Гренландын бүрэн эрхийг авахгүйгээр аюулгүй байдлаа бэхжүүлэх эрх зүйн орчин бий

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг "худалдаж авах" санааг дахин илэрхийлэхэд,

Өчигдөр 06 цаг 00 мин
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг.

Өчигдөр 06 цаг 00 мин