Газар хөдлөлтөөс анхааруулах хэрэгслийн зардлыг 2022 оны төсөвт тусгана

2021-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөл хуралдлаа. Хуралдаанд Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон тус зөвлөлийн гишүүд, Нийслэлийн онцгой комиссын гишүүд цахимаар оролцов.

“Сүүлийн хоёр жил шахам хугацаанд дэлхий нийтээрээ Коронавируст халдвар цар тахалтай тэмцэж буй. Цар тахлын сөрөг нөлөө хүний эрүүл мэндээс гадна эдийн засаг, нийгэм, соёл боловсролын хүндхэн сорилт авчирж, ихээхэн хохирол учруулаад байна. Мөн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, аливаа байгалийн аюулт үзэгдэл, хүний хүчин зүйлээс шалтгаалсан ослоос иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх нь Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүргийн нэг мөн. Иймд аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд хичнээн эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан бэ гэдгээр Үндэсний зөвлөлийн ажлын үзүүлэлт, үр дүн хэмжигдэх болно” гэдгийг  зөвлөлийн орлогч дарга, Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах автомат таван станц, газар хөдлөлтийг бүртгэх шинэ таван станц, амжиж анхааруулах системийн сэлбэг хэрэгслийг бүрдүүлэх зардлыг 2022 оны улсын төсөвт тусгахаар болов. Түүнчлэн улсын хэмжээнд байгаа 2002 оноос өмнөх барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан барилга байгууламжийг буулгах, шинээр барих барилга байгууламжийг хүчитгэх үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэхийг үүрэг болгосон юм. Хуралдаанаас мөн нийслэл болон үерийн эрсдэл өндөр аймгуудад үерт тэсвэртэй барилга байгууламж, авто зам, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, ус зайлуулах далан, суваг, шуудууг шинэчлэх, шинээр байгуулахыг холбогдох албаныханд даалгалаа.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 1 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 1 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 18 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин