Б.Пүрэвсүрэн: Шинжлэх ухаанд менежерийн манлайлал хэрэгтэй

2021-07-26
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл,санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал, Философийн ухааны доктор, профессор Б.Пүрэвсүрэнг урилаа.

 

ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМЖИЖ  БАЙНА


Блиц

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, Философийн ухааны доктор, профессор Б.Пүрэвсүрэн

БОЛОВСРОЛ

1994 он: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЕБС

1999 он: МУИС Философийн бакалавр,  философич, философийн багш

2000 он: МУИС Философийн магистр

2009 он: МУИС Философийн ухааны доктор

2012 он: ШУТИС Дэд профессор

2021он: ШУТИС Профессор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2000 оноос ТИС, ШУТИС-д дадлагажигч багш, багш, ахлах багш, бүрэлдэхүүн сургуулийн  дэд захирал, захирлын үүрэг гүйцэтгэгч, захирал, профессор

2019 оноос ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч, захирлаар ажиллаж байна.


 -Шинжлэх ухаанд цар тахлаас үүдэлтэй санхүүжилтийн асуудал үүсэж, хамтарсан төсөл хөтөлбөрүүд удаашрах, царцах, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа цахимд шилжих, тэр дундаа цахимаар хязгаарлагдах зэрэг олон асуудал үүсэж байгаа нь бэлхнээ харагдаж байна. Гэвч хямрал саад бэрхшээлийг сөрөг гэж харахаас илүүтэйгээр боломж болгож ашиглахыг эдийн засагчид зөвлөдөг. Тухайлбал, онлайн харилцаа, цахим сургалт нь шинэ зүйл биш болсон хэдий ч цар тахлын үед бүх нийтийн шинжтэй болж хараахан чадахгүй байсан. Гэтэл нөхцөл байдал биднийг хүчтэй шахсаны үр дүнд цахим шилжилт энэ үед маш эрчимтэй өрнөсөн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, бүхэлдээ нийгмийн харилцаанд цахим шилжилт явагдаж, өмнө өгүүлсэнчлэн дэлхийн дэг журманд өөрчлөлт орж байна гэсэн үг.  Ингэснээр сургалт, судалгааны зарим нэг нүсэр зардалтай хэлбэрүүдийг өөрчлөх, цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх боломж нөхцөл байна гэдгийг ойлгуулж,цахим соёлд суралцах хэрэгтэйг харуулсан хэрэг. Мөн дижитал бизнес, дижитал урлаг гээд бүх л зүйл үүнтэй холбоотой буюу хиймэл оюун ухаанд суурилж байна. 

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүссэний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жил тохиож байна. Гэхдээ энэ хугацаанд ХХ зууны Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, түүний гол бүтээгдэхүүн болсон шинжлэх ухааны тал бүрийн мэдлэг мэдээлэлтэй танилцсан явдал нь өнгөрсөн зуун жилийн хөгжлийн үр дүн байсан болов уу. Ильичийн гэрэл хэмээгдсэн эрчим хүчнээс эхлээд аж үйлдвэрийн салбарууд хөгжих, Монгол хүн сансарт нисэх хүртэлх хөгжил хөдөлгөөний бүхий л хурдтай хөл нийлүүлсэн байдаг. Энэ бол хөгжил мөн.Бид их зохиолч Д.Нацагдоржийн өгүүлсэн шиг “Хуучин хүү” байхаа нэгэнт больжээ.  Энэ бүгдийг өгүүлэхийн учир нь бол манай оронд орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүссэний түүхт 100 жил, Шинжлэх ухааны академи  60 жил болон Монгол Улсад дээд боловсролтой хүний нөөцийг бэлтгэж эхэлсэн өнгөрсөн он жилүүдийн олон талт үр дүнд бүх нийтээрээ бичиг үсэгтэн болохоос эхлээд Монголдоо эрдмийн хэтийг цахиулсан гэдэгт эргэлздэггүй.

Гэвч салбарын боловсон хүчин хангалттай биш. Зөвхөн дотоодод л гэхэд философийн чиглэлээр жилдээ нэгээс хоёр хүн докторын зэрэг хамгаалах жишээтэй. Зарим жилд нэг ч хүн хамгаалахгүй байх үе бий. Манай хүрээлэн бол философи төдийгүй социологи, политологи, шашин судлал, эрхзүй зэрэг салбаруудаас бүрдсэн нэгдмэл бүтцийн шинжтэй, судалгааны ямар нэгэн чиглэлээр дагнаагүй. Одоо бас шинээр психологийн чиглэлд анхаарлаа хандуулж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, хүний нөөц буюу боловсон хүчнээ бэлтгэх, сургах тал дээр нэлээд хүндрэлтэй байдаг хэмээн хэлж болно. Зарим салбаруудад тэр бүр тэтгэлэгт хөтөлбөр зарлагдах нь ховор. Тиймээс өөрсдийн болон судлаачдын хувийн идэвхи зүтгэл зарим талаар ихээхэн чухал хэмээн үзэж болно. Гэтэл залуу судлаачдын сонирхол бол ОХУ гэхээсээ илүүтэйгээр өндөр хөгжилтэй гуравдагч орнуудыг сонирхох байдал давамгай байдаг. 

Энэ бүгдийг хамтын хүчээр шийдвэрлэж даван гарах нь бидний өмнөө тавьсан чухал зорилтуудын нэг. Ажиллагсадын цалин урамшуулал, гэрээт ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ахисан түвшний сургалтанд оролцох, гадаад дотоод хамтын ажиллагаа зэрэг иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлснээр энэ асуудлууд эхнээсээ шийдвэрлэгдэх боломжтой юм.

Ирэх жилд манай Философийн хүрээлэн, хуучнаар философи, социологи, эрхийн хүрээлэнгийн хагас зуун жилийн ой тохиох юм. Ойдоо гол нь биш байж болох ч Монгол Улсад анхлан шинжлэх ухааны суурь судалгаа эрхлэн явуулж ирсэн цор ганц байгууллагын хувьд нийгмийн оюун санааны амьдралд,Монгол Улсын хөгжилд гүйцэтгэсэн үүрэг ролийг үнэлж дүгнэх, тодруулах нь чухал байдаг. Тиймээс бид ахмадуудынхаа үйл хэргийг алдаршуулан нэгтгэн дүгнэх үүднээс “Монголын философичдын өв” цувралыг үр хүүхэд, шавь, ах дүүс, ойр дотны хүмүүсийн тусламж дэмжлэгтэйгээр эрхлэн гаргаж эхлээд байна. Мэдээж ой угтсан бүтээлч ажлуудыг хүрээлэн бүхэн өрнүүлж байна.   

 

СУДАЛГАА САЛБАР ДУНДЫН ШИНЖТЭЙ БАЙХ ОНЦЛОГТОЙ БОЛЖ БАЙНА

 

-Социологи бол манай хүрээлэнгийн ууган, тулгуур салбарын нэг л дээ. Тиймээс социологийн судалгаа хийхээс гадна мэдээлэл цуглуулах, боловсруулах асуудал ихээхэн чухал. Түүнчлэн судалгаа гэдэг салбар бүрийн онцлогтой ч эдүгээ цагт хамтаар хийх, салбар дундын шинжтэй байх зэрэг онцлогууд нийтлэг байдлаар гарч ирж байна. Энэ тохиолдолд хүчээ нэгтгэх, улс орны томоохон асуудлыг хөндсөн, санал, зөвлөмж болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг үүднээс хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Үүнийг нөөц бололцоогоо зохистой ашиглах үүднээс хийгдсэн ажил хэмээн дүгнэж болно.

Түүнээс гадна  манай  хүрээлэнгийн нэг томоохон зорилт бол монголын нийгмийн өөрчлөлт, хөгжлийн хандлага, соёлын онцлогийг судлах явдал байдаг. Уг зорилтоо ч амжилттай хэрэгжүүлж ирсэн. Цаашид үүнийгээ давтамжит болон өргөтгөсөн хэлбэрээр явуулахын тулд  Монголын нийгмийн өөрчлөлт, адилсал, ондоошил, зан үйлийн өөрчлөлтийг иж бүрэн байдлаар судлах бодит хэрэгцээ байгаа хэмээн үзсэн юм. Одоо энэ бүгдийг улам бүр цогцоор нь авч үзэх, төрийн баримт бичгүүдэд туссан зорилтын хэрэгжилтийг хангахын тулд судалгаанд суурилсан оновчтой бодлогын зөвлөмжийг боловсруулан санал болгох, салбар дундын томоохон төсөл хөтөлбөрийг энэ чиглэлд хэрэгжүүлэх талаар хамтын ажиллагааны үеэр талууд ярилцаж урьдчилсан байдлаар тохиролцоод байна.

 

ОРОН ТОО ЦАЛИНГИЙН САН БАЙХАД ЦАХИМ ГЭРЭЭТ АЖИЛТАН АЖИЛЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

 

-Цахим мэргэжилтэн нь орон зай цаг хугацааны зааг, зөрөөг даван туулах асуудал юм. Өнөөдөр ажил олгогч олон хүнтэй ажиллах нь чухал биш болсон. Ажлын эерэг хандлага, бүтээмж, өгөөжийн төлөө сэтгэл гарган ажилладаг чадварлаг хүний нөөц бол нийгмийн баялаг, хүмүүн баялаг юм. Надаар манай байгууллага дутна хэмээн боддог  бол том андуурч байна гэсэн үг.

Орон тоо, цалингийн сан нь байхад “Head hunting” хийх шиг амархан зүйл үгүй гэж хэлж болно. Тэр орон зайн дээр цахим гэрээт ажилтан ажиллах боломжтой.Тэр хүн оффисийн өрөө тасалгаа, компьютер техник хэрэгслийн ч шаардлагагүй гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой. Энэ утгаараа буюу виртуал ахуйн, орон зайн бодит нөхцөл нэгэнт бүрэлдсэн тул энэ хэлбэр бий болчихлоо шүү дээ. Үүнийг харин улам бүр албажуулах, хэлбэршүүлэх л хэрэгтэй болж байна.

Харин бусад орны байгууллагатай хамтарч ажиллах тал дээр олон орны их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаар ордог. Хамгийн сүүлд л гэхэд ОХУ-д очихдоо ОХУ-н ШУА-н Философийн хүрээлэнгийн захирал, академич А.В.Смирновтой хэлэлцэн тохирсны дагуу Философийн нэвтэрхий толь бичгийг түүвэрлэн орчуулж гаргах,  Халимагийн УИС-ийн удирдлага болон профессор В.Н.Бадмаевтай ярилцсаны дагуу хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ярилцаад одоо түүнийгээ хэрэгжүүлж эхлээд байна. Гэвч манай талаас төслийн санхүүжилт ямартаа ч нэг жилээр хойшлогдоод явж байна. Очсон орон бүрээсээ л юм харж үзэж сонсож түүнийгээ ирээд танилцуулах, нутагшуулах талаар бодно шүү дээ. Үнэнийг хэлэхэд хүний нөөцийн болоод санхүүжилт, материаллаг баазаар бид үнэхээр  хоцронгуй  байдаг л даа.

Манай хүрээлэн гадаад харилцааны хувьд  ОХУ,  БНХАУ, Чех, Энэтхэг гэсэн оронтой хамтран ажилладаг.  Гэхдээ хамтарч ажилладаг улсын тоо олон цөөндөө гол биш. Гагцхүү байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэх нь юу юунаас илүү чухал хэмээн үзэж болно. Түүнээс гадна хувь судлаачдын хамтын ажиллагаа гэж бас нэг чухал хэлбэр бий. Мөн ирээдүйд хийхээр бодож төлөвлөж байгаа төсөл, ажлуудын хүрээнд хүрээлэнгээ хүний нөөц, материаллаг баазын хувьд улам бүр бэхжүүлж хөгжүүлэх бодит хэрэгцээ байна. Товчоор хэлбэл хүрээлэнгийнхээ стратеги төлөвлөгөө бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь миний үүрэг учраас түүнд тусгасан ажлууд бэлхнээ хүлээж байна.

Манай хүрээлэн Монгол Улсад философи, улс төр судлал, эрх зүй, социологи, шашин судлалын салбарыг тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, тэр дундаа монголын нийгэм, хөгжил, оюун санааны хүрээний асуудлыг философи, улс төр судлал, эрх зүй, социологи, улс төрийн эдийн засаг, шашин судлалын үүднээс судалж шинжлэх ухааны үндэстэй дүгнэлт гаргаж, цаашдын чиглэл, арга замыг тодорхойлсон үндэслэл боловсруулах гэсэн томоохон зорилго, тэргүүлэх чиглэлийг баримтлан ажилладаг. Монголын хөгжлийн бодлого, философийн үндэслэлд дээрх бүх салбарын ажлыг уялдуулан чиглүүлнэ гэсэн үг. Тиймээс шинжлэх ухааны менежерийн манлайлал үзүүлэх, лидершипийг хэрэгжүүлэх нь юу юунаас чухал юм. Томоор ярих юм бол нийгмийн инноватор байх, нийгмийн энтерпренёр байх хэрэгцээ ч бас байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.26 ДАВАА № 144 (6621)

 

Lhagwa
Amjilt hvsii
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

5 цаг 25 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

5 цаг 52 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

5 цаг 55 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

5 цаг 58 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

6 цаг 2 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

6 цаг 19 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

12 цаг 27 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

12 цаг 32 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

12 цаг 38 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

12 цаг 48 мин