Онцлох сурвалжлага: Ахиллисчуудын гүйлт олон хүний амьдралыг өөрчилсөн

2021-07-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Үдийн нар шарж алхахад ч залхуутай. Гэсэн ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй “Ахиллис Монгол” клубийн гүйлтийг www.polit.mn цахим сайт онцлон сурвалжлахаар зорьж очлоо. Замаар ногоон хувцастай хүмүүс гүйлдэнэ.Ихэнхи нь тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Хэдийгээр зуны аагим халуун ч тэдний гүйх хүслийг няцааж үл чадах аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гүйх үеэр хөтөч нь бололтой тамирчдад заавар зөвлөгөө өгч байна.Эргэн тойрныг ажвал  хижээл насны тэргэнцэртэй хүнийг түрсэн залуу талбай дээр ирлээ. Залуу нөгөөх хүнийг  түшиж тэргэнцэрээс нь буулгаж нөгөө "хэвтээ" тэргэнцэр дээр хэвтүүллээ. Уншигчид төөрөлдөж магадгүй. Миний энд “хэвтээ” гэж нэрлээд  байгаа тэргэнцэр нь дөрвөн дугуйтай, тэнхлэг доор, урд хоёр дугуйныхаа дээр хэвтэж жийхэд зориулагдсан хоёр дөрөөтэй учраас тухтай хэвтээд жийж одлоо. Энэ зуур тэдний нэгтэй яриа дэлгэхэд “Ахиллис Монгол” клубын гишүүн гүйлтийн тамирчин Ц.Энхсайхан гэж өөрийгөө танилцууллаа. Түүнтэй хэсэг хором ярилцсанаа сонирхуулъя.

-Хэзээнээс гүйж эхэлсэн бэ. Гүйлт таны амьдралд ямар өөрчлөлт авчрав?

-Би 2016 оны хоёрдугаар сард хүнд хэлбэрийн харвалт өгч хүний асаргаанд  орсон. 2018 онд “Энхсаран” сувилалд амарч байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Гайхамшигт бямба гараг”  алхалт, мөн “Ахиллас монгол” клубын талаар  сонсоод хотод ирсэн даруй клубтэй холбогдож гишүүн болсон доо. Тухайн үед би маш их дарамтанд орсон байсан ч маш сайхан найрсаг хамт олон  хүлээж авсан. Түүнээс  хойш бямба гараг бүр ууланд алхдаг болж, хавар нь гүйж эхэлсэн.Эхлээд гурван км гүйсний дараа “Би ч гэсэн гүйж болох юм байна” гэсэн итгэлтэй болж маш их урам зориг орсон.Дараа нь тав , арван км туулж чадсан. Одоогоор дөрвөн медальтай \инээв\.Хамт олны халуун дулаан уур амьсгалын ачаар ямар ч хүнд хэцүү зүйл бэрхшээл тохиолдоогүй юм шиг инээд хөөртэй болсон.

Гүйж эхэлснээр би өөрийнхөө хөгжлийн бэрхшээлтэй болсноо л бодоод бусад боломжоо олж харахгүй байснаа ойлгосон.Гүйж чадсаны дараа өөр илүү их зүйл хийж чадахаа мэдэрсэн. Маш их урам авч өөрт тохиолдсон зүйлдээ гомдохоо аажмаар больж байгаа.

-Бусад тусгай хэрэгцээт хүмүүстээ юу гэж хэлж, уриалах вэ?

-Ахиллисийн үйл ажиллагаанууд эрүүл хүмүүс болон тусгай хэрэгцээт хүмүүсийн дундах ханыг нурааж байдаг.Энд гүйснээр “Бид адилхан юм байна” гэсэн мэдрэмж төрдөг.Мөн манай клубынхан бие биенийхээ дутууг  нөхөж нэгэндээ урам өгдөг.Хөгжлийн бэрхшээлтэй болчихсон гээд гутарчихсан гэртээ байгаа хүмүүс биднийг зориод хүрээд ир гэж хэлье. Миний хайрлаж талархаж явдаг хамт олонтой нэгдээрэй гэж хэлье.

Ийнхүү тэрээр инээд цалгиулан яриа өрнүүлсний дараа гүйлтээ үргэлжлүүлж намайг орхин одлоо. Ц.Энхсайханы адил тэнд цугларсан олон хүн өөрийгөө ялж гүйж чадаж байгаагаасаа маш их аз жаргал итгэл найдвар олж авдгаа хэлж байлаа.

 ХАНДИВ ӨГЬЕ ГЭВЭЛ ӨӨРӨӨ ОЧООД ГҮЙГЭЭРЭЙ 

Үүний дараа бид хөтөч залуугаар газарчлуулж “Ахиллис Монгол” клубын байрлаж  буй газарт очлоо. Гүйлтийн замны хойд талд хоёр цагаан байшин,  шар өнгөтэй бага оврын  автобусны  голд сүүдрэвч барьжээ.Тэнд гүйгчидтэй адил хувцастай арваад хүн байна.Сүүдрэвч дотор зассан ширээ дээр “Ahilles Mongolia” гэсэн бичигтэй  малгай, фудволк, оймс тун боломжийн үнээр худалдаалж байлаа.Энэ талаараа клубын менежер н.Номин “Өнөөдрийн үйл ажиллагааны зардлыг олох зорилгоор худалдаалж байгаа юм. Оймсыг “Тод оймс” ХХК-ийн хамт олон хөнгөлөлттэй үнээр үйлдвэрлэж өгсөн” гэлээ. “Ахиллас  Монгол” клуб гүйлтэнд оролцсон тамирчдадаа батламж медалийн хамт гардуулж урамшуулдаг юм байна.

“Ахиллес Монгол” клубын үүсгэн байгуулагч ,тэргүүн О.Саранчулуун “Монголд 103000 тусгай хэрэгцээт хүн амьдардаг.Тэдний ихэнхи нь нийгмийн амьдралд оролцох нь маш бага. Тиймээс гүйлтийн гол зорилго бол тэднийг нийгмийн амьдралд оролцуулах юм. Гүйх, алхалтанд оролцохоор чадаж буйгаа харж өөрчлөлтөө мэдрэхээр өөртөө маш их итгэлтэй болдог.Өөртөө итгэлтэй болсноор сурах,  ажиллах, гэр бүлтэй болох зэрэг бусад нийгмийн амьдралд оролцох боломжуудаа олж хардаг.Энэ утгаараа манай гүйлт уралдаан бус өөрийгөө дайчлаад ялалтанд хүрэхэд оршиж байгаа.Манай гүйлтэнд хамрагдсанаар олон хүмүүс  амьдралаа өөрчилсөн.

Бидэнд Америк  дахь дэмжигч , найз нөхдүүд болон гүйлтэнд оролцогчдоос хандив цугладаг.Хандив өгөхөөс гадна өөрөө гүйх нь хандив болдог.Нэг хүн гүйхэд түүний цаана өчнөөн олон хүн манай үйл ажиллагааг мэдэж авч байдаг. Хандиваас мөнгө босгож тус бүр 36м.кв талбай бүхий гурван байшин бариулж байгаа.Байшингууд нь клубынхны хувцас солих , хувцас хэрэглэл болон тэргэнцэрийн агуулахын зориулалттай.Мөн бидний байрлаж буй газар нь таван жилийн тусгай зөвшөөрөлтэй манай клубын өмч.

Ахиллис клуб 2015 онд үүсгэн байгуулсан. Үндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эхнийх нь өнөөдрийн үйл ажиллагаа.Дараагийнх нь “Марафон аялал”.Нью йорк , Берлин зэрэг томоохон хотуудад зохиогддог 42 км  зайн гүйлт.Үүнд болзол хангаж тусгай зөвшөөрөл авсан тамирчин оролцдог.Манай хамгийн олон хүн хамрагддаг арга хэмжээ бол “Итгэл, найдвар боломж-Улаанбаатар” марафон.Тус арга хэмжээнд 1500-3000 хүн оролцдог. Бүх төрлийн зайд гүйх боломжтой гэдгээрээ онцлог.Бид хүүхдүүдийн дунд “Ахиллис хүүхэд” арга хэмжээг зохион байгуулдаг.Жилд дунджаар 300-400 тусгай хэрэгцээт хүүхэд оролцож байна. Хүүхдүүд гүйсэн зайгаа хооронд нь нэмж түүндээ тохирсон бэлэг аваад ихэд баярладаг.

Осол аваар, бэртэл гэмтэл, өвчний улмаас  маш олон хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна.Эмнэлгүүд тэдний биеийг эмчилдэг ч сэтгэлзүйн эмчилгээ хийдэггүй.Ахиллисийн хамт олон эмнэлгүүдээр явж тусгай хэрэгцээт хүний тоонд орж хүнд цохилтонд орсон хүмүүст сэтгэлзүйн зөвлөгөө өгч ажилладаг” гэлээ.

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮМҮҮСИЙГ ДАСГАЛЖУУЛАХАД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ СЭТГЭЛЗҮЙ

  Итгэл сэтгэл мэдрэгдсэн “Ахиллис Монгол” хамт олны нэрийг дэлхийд гаргаж буй тамирчдыг бэлтгэж буй  “ Ахиллис Монгол” клубын гүйлт хариуцсан дасгалжуулагч спортын мастер Батсайхантай ярилцлаа. Тэрээр 2018 оноос клубд сайн дурын ажилтнаар элссэнээс хойш тамирчдыг дасгалжуулж байна. Тэрээр Тусгай хэрэгцээт хүмүүстэй харилцахад юуг анхаардаг талаар “Манай клубд хэл яриа , тулгуур эрхтэн, сонсгол , харааны зэрэг олон төрлийн бэрхшээлтэй хүмүүс ирдэг.Хүн тус бүрийн онцлогт тохирсон бэлтгэлийн төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу заавар зөвлөгөө өгч сургуулилтуудыг нь хийлгэдэг.

Хамгийн гол зүйл бол сэтгэлзүй.Сэтгэл санааг нь дэмжих тал дээр мэргэжлийн сэтгэлзүйчтэй хамтран ажилладаг. Дэлхийн зургаан том марафоны нэг Нью Йоркийн марафонд манай “Ахиллис” клубын тамирчин Батзориг гуравдугаар байр  эзэлж байсан.Мөн дотоодод болдог парахөнгөн атлетикийн тэмцээнүүдэд манай тамирчид тогтмол дээгүүр амжилт үзүүлдэг” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

   

.

Mash heregtei medeeelel ogch bgaaad bayrlalaa
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

5 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

10 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

20 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

25 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

30 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

10 цаг 29 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

17 цаг 58 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

18 цаг 49 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

18 цаг 56 мин