COVID-19: Амралтын найм хоногт 13000 халдвар нэмэгдэв

2021-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

 

Үндэсний их баяр наадам өнжсөн ч Монголчууд 10 хоног амарч зугааллаа. Уламжлалын дагуу нийслэл эзгүйрч нэг хэсэгтээ цар тахлын халдварын тархалтыг мартлаа. Гэтэл баяр наадмын амралтын өдрүүдэд халдварын тархалт, нас баралт буурсангүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн наадмын найм хоногт 12983 тохиолдол илэрч, 80 гаруй хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

24 цагт  1200-1400 халдвар нэмэгдсэнээр өчигдрийн байдлаар нийт тохиолдол 147253 боллоо. Үүнээс 130612 хүн эдгэрсэн бол 10197 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  2090 нь хүүхэд байгаа бол 553 нь жирэмсэн эхчүүд байна.

Он гарснаас хойш нийт 3.4 сая удаагийн ПСР шинжилгээ хийсэн байна.Харин сүүлийн зургадугаар сарын давалгаан дээр нийт өвчлөлийн 55 хувь нь Улаанбаатар, 45 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Халдварын давалгаа оргил үедээ байсан зургадугаар сард PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь 30 хувь, Улаанбаатар хотод 40 хувьд хүрсэн бол өнөөдрийн байдлаар 19.43 хувь болж буурчээ.  Мөн хүнд болон хүндэвтэр өвчтөний тоо буурч байгаа нь эмчилгээний зөв тактик баримталж байгаатай холбоотой. Гэвч дархлаажуулалтад хамрагдаагүй 5-11 насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдсэн байна.

Монгол Улсын хувьд нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртөөд байгаа бол дэлхийн дундаж тоо найм орчим хувь байгаа аж. Гэхдээ иргэд тайвширч болохгүй дельта вирус буюу тархалтын хурд нь 60 хувиар илүү халдварлах вирус дэлхийн 111 улсад тархаад байгаа. Баяр наадмын өдрүүдэд олуулаа уулзсан, амарч зугаалахдаа олон хүнтэй холилдсон, хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан иргэд гэртээ байж, өөрийгөө ажиглах шаардлагатай байгааг ЭМЯ-наас анхаарууллаа. Тэр тусмаа гэртээ дор хаяж долоо хоног тусгаарлалт хийх шаардлагатай. Мөн өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх тохиолдол өндөр байгаа тул иргэд рапид буюу түргэвчилсэн тестээр шинжилгээ өгч, өөрийгөө хянах, гадаадаас ирсэн иргэд гэртээ 14 хоног тусгаарлагдаж, мөн түргэвчилсэн тестээр хянахыг сануулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.19 ДАВАА № 139 (6616)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 57 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 15 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 15 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 32 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин