
С.САРУУЛ
Амралтын өдрүүд буюу 10-16-ны хооронд зам тээврийн ослын улмаас 15 иргэн нас барсан харамсалтай тоо байна. Үүнээс нийслэлд хоёр, орон нутагт 13, хүүхэд нэг, том хүн 14 байна. Осолд өртсөн 15 тээврийн хэрэгслийн 33.0 хувь нь Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй явжээ. Мөн нийслэл хотод хүүхдийн амь нас эрсдээгүй.
Нийслэлээс орон нутагт аялал зугаалгаар явсан олон мянган иргэдийн нийслэл рүү буцах хөдөлгөөн энэ амралтын өдрүүдэд үргэлжлэх тул зам тээврийн ослоос сэргийлэх, хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ ягштал багимталж явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: www.polit.mn