Монгол Улсаас дөрвөн шатарчин дэлхийн цомд хүч сорьж байна

2021-07-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Дэлхийн шатрын холбооноос энэ сарын 10-ны өдрөөс ирэх сарын 8-ны өдрийн хооронд ОХУ-ын Сочи хотноо “Дэлхийн цом- 2021”, “Эмэгтэйчүүдийн Дэлхийн цом -2021” өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийг зохион байгуулж байна.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Дэлхийн цом-2021”-д 206 тамирчин “Эмэгтэйчүүдийн Дэлхийн цом- 2021”-д 103-н шилдэг шатарчин дэлхийн өнцөг булан бүрээс чуулж байгаа юм.

Дэлхийн шатрын холбооноос дэлхийн шилдэг 39 орны шатрын холбоодод эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг шатарчин нэр дэвшүүлэх эрхийн дагуу Монголын шатрын холбооноос зургадугаар сарын 4-6-ны өдрүүдэд сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эрэгтэй ангилалд Их мастер Д.Батсүрэн, эмэгтэй ангилалд ОУМ Т.Мөнхзул үндэсний ялагчаар шалгарч эх орноо төлөөлөн оролцох эрх, Ази тивийн аварга шалгаруулах хайбрид тэмцээнээс ОУМ С.Ган-Эрдэнэ 8-р байрт шалгарсан амжилтаараа дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох эрхээ  авсан бол 2019 оны Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга, Их мастер Б.Мөнгөнтуулын хувьд түүний амжилтуудыг үндэслэн ДШХ-ны eрөнхийлөгчийн цагаан хуудaс урилгаар оролцуулах болсон.

Зөвхөн өндөр зэрэглэлийн шатарчид оролцдог дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн шилдэг шатарчин оролцож байгаа нь Монголын шатрын түүхэнд том амжилт юм.

 Тэмцээн хасагдах системээр найман даваа буюу бүрэн матч, тус даваа бүрт цагаан, хар талаас тус бүр үндсэн стандарт 1 өрөг тоглож, оноо тэнцсэн тохиолдолд рапид, блиц төрлүүдээр мөн адил цагаан, хар талаас тус бүр 1 өрөг тоглон хайнаагаа хагалж явсаар аваргуудаа тодруулах юм.

Энэ жилийн  Дэлхийн цом тэмцээний дэргэд “Анхдугаар Эмэгтэйчүүдийн Дэлхийн цом- 2021”-ийг зохион байгуулж, хувцаслалтын өндөр дэг журам мөрдөж буйгаараа өнгөрөгч цомуудаас онцлогтой.Ингэснээр тэмцээнд оролцогчдын тоог нэмэгдүүлэн хамрах хүрээгээ тэлж,  шагналыг санг хувиар өсгөсөн байна.

Энэ оны долдугаар 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатарын цагаар 20:00 цагт эрэгтэй, эмэгтэй ангиллууд зэрэг эхний давааны үндсэн стандарт өргүүдээ тоглож эхэлсэн юм. “Дэлхийн цом- 2021”-ийн гадаад чангаасаар эхний 50, Эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом -2021”-ийн гадаад чансаагаар эхний 25-д жагсаж буй шилдэг шатарчид эхний даваанд тоглохгүйгээр өнжиж байгаа бөгөөд хоёрдугаар  даваанаас эхлэн хүч үзнэ. Тэмцээний шагналын сангийн хувьд эхний давааг давахад л $3750 үнийн дүнг халааслах бөгөөд даваа давах бүрт $6000, $10,000, $16,000 гэсэн үнийн дүн үргэлжилсээр эрэгтэй ангиллын ялагч $110,000, эмэгтэй ангиллын ялагч $50,000 үнийн дүнг халааслан гэртээ харих юм.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 57 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 15 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 15 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 32 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин