Х.Цогбадрах: Найман хүн нас барлаа,иргэддээ хариуцлагатай байхыг уриалж байна

2021-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Баяр наадмын амралт, зугаалга эхэлснээс хойш иргэд гол усанд боогдох цаашлаад амь насаа алдах тохиолдлууд нэмэгджээ.  Иргэдийн хариуцлагагүй хайхрамжгүй байдлаас үүдэн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирж байгаатай холбогдуулан НОБЕГ-ын албан хаагчид дараах анхааруулгыг хүргүүллээ. 

НОБГ-ын Аврах ангийн аврагч, тэргүүн ахлагч Х.Цогбадрах: -Зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажиллаж байна. Баяр наадмын өдрүүдээр усны дуудлага их байна.  Нийт завьт эргүүл эхэлснээс хойш 14 удаагийн усны дуудлага ирсэн. Тэрнээс найман хүн нас барж 10 хүнийг амийг аварсан. Өнөөдөр голын төвшин ихэссэнээс үүдэн голын салаанд ихээр боогдсон байдалтай байна. Амь эрсдсэн дөрвөн хүнийг гаргаж ар гэрийн хүмүүст нь хүлээлгэж өгсөн байна. Иргэдийн болгоомжгүй байдал, хариуцлагагүйгээс болж голын салаанд орж амарч зугаалах, бороо орсноос үерт боогдож байна. Завьт эргүүлийн тавьсан шаардлагыг зарим хүмүүс үл ойшоож тоодоггүйгээс болж осолдох тохиолдол их гарч байна. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, голын эрэг дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орж амиа алдаж байна. Усны түвшин нэмэгдэж олон машин боогдсонтой холбогдуулж гарам гарцаар гарахгүй байх, унтаад босоод ирэхэд л усанд автчихсан байдаг шүү. Тиймээс хандлагаа өөрчилж хариуцлагатай байхыг анхааруулж байна. 

 

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбат: -Налайх дүүргийн аврах багаас голд завьт эргүүл явагдаж байна. Баяр наадмын амралтын өдрүүдэд голын эрэг дагуу маш их хэмжээгээр агаар салхинд гарч байна. Үүн дээр анхааруулах зүйл гэвэл гол мөрний эрэг сав дагуу архидан согтуурах, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй. Өнөө өглөө онцгой байдлын хэлтэс дуудлага аваад Сонжин болдог Төв аймгийн Эрдэнэ суманд дөрвөн хүн машинтайгаа усанд живснийг аварсан байна. Мөн  Туул голд 21 насны эмэгтэй хүн амь насаа алдаж эрлийн ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Баталгаагүй зам гарцаар гарахгүй байх, архидан согтуурахгүй байхыг иргэддээ анхааруулж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 57 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 15 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 15 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин