Ч.Түмэнбаяр: Гэмтлийн эмнэлэг өдөрт 20-30 төлөвлөгөөт болон яаралтай мэс засал хийж байна

2021-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

М.ОЮУНТҮЛХҮҮР

Амралт, зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д үйлчлүүлэх өвчтөний тоо хэвийн үеийнхээс нэмэгдэж байна. Энэ талаар тус эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч Ч.Түмэнбаяраас тодрууллаа. 

-Танай эмнэлгийн ачаалал нэмэгдсэн тухай мэдээлэл байна.  Ямар горимоор ажиллаж байна вэ?

-Баяр наадмын амралтын өдрүүдэд бид  24 цагийн тасралтгүй ажиллаж байна. Үүнд, анхны тусламж болон шаардлагатай, нэн яаралтай хагалгаа, төлөвлөгөөт хагалгаа зэрэг хийгдэж байна. Амралт зугаалга эхэлсэнтэй холбоотой гэмтэл бэртлийн дуудлага, тоо хэвийн үеийнхээс нэмэгдсэн байна. Ялангуяа авто осол болон ахуйн гэмтэл бэртэл, гол усанд өртөх, түлэгдэх, гар хөл зүсэгдэх гэмтэл нэмэгдсэн. 

-Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхгүй юу?

-Манай эмнэлэг “Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг” эмч нарын тоог нэмэгдүүлэн  ажиллаж байна. Мөн яаралтай хагалгаанд гар сарвуу, бичил мэс заслын эмч нар маань 24 цагийн дуудлагаар байнгын эмнэлэг дээр байрлаж ажиллаж байна, хагалгаанууд хийгдэж байна.  2021 оны долдугаар сарын 9-нөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд яаралтай мэс засал 72, төлөвлөгөөт мэс засал 59 буюу өдөр 20-30 хагалгааг тогтмол хийж байна. Эмч нар маань нэмэлтээр ажиллаж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манай байгууллага байгуулагдсан цагаасаа хойш 60 жилийн түүхэндээ нэг хором, нэг секунд ч  хаалгаа барьж үзээгүй байнгын үйл ажиллагаа явуулж буй стратегийн чухал ач холбогдолтой газар. Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна.  Иргэд маань ч өндөр ачааллын үед сонор сэрэмжтэй болгоомжтой аялаж зугаалах хэрэгтэй. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 57 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 15 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 15 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин