
С.САРУУЛ
Бүх нийтийн амралтын эхний гурав хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэмжээнд нийт 1058 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, өдөрт 300 гаруй хүн гэмтэж бэртэн хүргэгдэж ирж байна гэсэн үг. Харин бүртгэгдэж буй ослыг насаар нь авч үзвэл, гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Тодруулбал, хүчирхийлэлтэй холбоотой 111, зам тээрийн ослын шинжтэй 149, уналт 419, амьтанд хазуулах 89 осол бүртгэгджээ.
Эх сурвалж: www.polit.mn