
С.САРУУЛ
Монгол Улс ОХУ-ын Спутник-V вакцины 20 мянган тунг өнөөдөр /2021.04.14/ хүлээж авлаа. Энэхүү вакциныг эм хангамжийн Монгол Эм Импэкс Концерн оруулж ирсэн байна. Ингэснээр Спутник-V вакцины эхний тунгаа авсан иргэд бүрэн тундаа хамрагдах боломжтой болж байна. Спутник-V вакциныг энэ сарын 5-наас эхлэн 65-аас дээш насныханд энэхүү вакцины хоёр дахь тунг хийж эхэлсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn