Хувийн мэдээллийг хамгаалах тухай манай нийтлэлүүд үр дүнд хүрлээ

2021-07-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах бодлого  “тэг” заасныг мэргэжлийн хүмүүс олон жил анхааруулж ирсэн. Мөн парламентын танхимд ч хүлээн зөвшөөрсөн. Арга ч үгүй. Цаас цахимжихын хэрээр зөвхөн төрд л данслуулах учиртай хүний хувийн давхцахгүй өгөгдлийг төр, хувийн хэвшил дуртай үедээ нэхэж авч байна. Үнэгүй, шуурхай үйлчилгээ амласан томоохон сүлжээ дэлгүүрүүд хөнгөлөлтийн карт нэрээр иргэдийн хувийн мэдээллийг хурууны хээтэй хамт авдаг. Банк, оператор компаниуд ч ялгаагүй. Ер нь хэн нэгэн, аль нэг байгууллага таатай үйлчилгээ санал болгох төдийд хурууны хээгээ өгөхөөс хэзээд татгалздаггүй. Энэ янзаараа та, бидний хурууны хээ төр, хувийн байгууллагын “сейфэнд” хаа нэгтээ хэвтэж байдаг нь нэгэнт ил болсон зүйл. Гэтэл хурууны хээгээ тоомжиргүй өгөхдөө хувь хүнээс эхлээд төрийн байгууллага ч онцгойлон авч үздэггүйгээс төсөөлж боломгүй эрсдэл дагуулж байгаа юм.

Уг нь гарын хурууны хээ буюу хүний биеийн давхцахгүй өгөгдөл нь улсын бүртгэлийн нэг төрөл төдийгүй төрийн өмч байна хэмээн хуулиар баталгаажуулж өгсөн. Тиймээс 1995 онд батлагдсан Хувь хүний нууцын тухай хуулиа цаг үетэй нийцүүлэн шинэчилж, иргэдийн хурууны хээг хувилж авч байгаа төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг үүрэгжүүлж, иргэдэд биометрик өгөгдлөө хамгаалах эрхийг нь хуулиар олгох шаардлагатай байгааг “Зууны мэдээ” сонин 2019 оноос эхлэн хөндөж бичсээр байна.

Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар сүүлийн гурван жил тал бүрийн эх сурвалж, экспертүүдийн үгтэйгээр тасралтгүй 30-аад цуврал нийтлэл, сурвалжлага, ярилцлага бэлтгэн хүргэжээ. Мөн цар тахлын үед мэдээллийн аюулгүй байдал ямар эрсдэлд орж байгаа, түүнийг улс орнууд хэрхэн хамгаалж байгааг сурвалжилсан билээ. Тухайлбал, “Л.Галбаатар: Регистрийн дугаараар бүртгэвэл шүгэл үлээгчгүй болно”, “Сүлжээ дэлгүүрүүд хурууны хээг хувилахгүй гэх баталгаа байна уу”, “Хурууны хээг хувилсан ч хуулийн хариуцлага хүлээхгүй”, “Хувийн мэдээллийг “Мэдээллийн комиссар”-аар хамгаалуулахаар тусгажээ”, “Төрийн ой санамжийг хадгалдаг байгууллага төсөв бүрдүүлдэг байж болох уу”, “Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна”, “Хурууны хээ уншуулж, нүүрээ таниулахаас татгалзаж болно”, “М.Отгонпүрэв: Хувь хүний өгөгдөл баялаг бүтээх боломж болж хувирч байна”, “Цар тахлын цаад эрсдэл буюу дата хамгаалах баталгаа байна уу”, “Царай таних технологи ба хүний эрх, хувийн нууц”, “Царай таних технологиор зургаан сая хүний зураг дээр туршилт хийжээ”, “Хувийн мэдээллийг хуулиар ингэж хамгаална”, “QR Код 115 мянган иргэний хувийн датаг эрсдэлд оруулав уу”, ““QR”, “Е-barimt,” “COVID-19 ERSDEL”-д цугларсан хувийн мэдээллийг хэзээ устгах вэ?” зэргээр мэдээлэл сурвалжлага бэлтгээд байна. Тэгвэл Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдал алдагдаж эргээд олон ноцтой эрсдэл дагуулж байгаа талаар манай нийтлэл үр дүнд  хүрч төр иргэнийхээ датаг өөртөө хадгалахаар боллоо. Тодруулбал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас боловсруулж өргөн барьсан Өгөгдөл хамгаалах хууль, Хувийн мэдээллийг хамгаалах хуулийг Засгийн газар, парламент дэмжиж шуурхайлж байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хувийн мэдээлэл хамгаалах хуулийг  батлахын тулд хууль хоорондын зөрчлийг арилгах ёстой. Засгийн газраас КОВИД-ын хуулийн үйлчлэлийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс дуусгавар болгох бодлогыг баримталж байгаа. Ер нь бүх салбараа нээгээд нөхцөл байдалтайгаа зохицож ажиллах чиглэл рүү явахыг зорьж байна. Мөн томоохон сүлжээ дэлгүүр хөнгөлөлтийн карт нээх замаар хүний био мэдээллийг цуглуулдаг. Энэ хууль батлагдсан тохиолдолд төрийн тусгай байгууллагууд очиж тухайн байгууллагад цугларсан иргэдийн хувийн мэдээллийг авч, устгана. Хувь хүний био мэдээлэл зөвхөн төрд хадгалагдана. Аль нэг хувийн байгууллагад хувь хүний био мэдээлэл хадгалагдаж байх нь урхагтай” гэлээ.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн баримт бичгийн бараг 90 хувь нь мэдээллийн технологитой шууд хамааралтай болсон. Энэ нь эргээд мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалахтай холбогдож байгаа учраас хэдийгээр хууль эрхзүйн орчныг тодорхой болгосон ч хэрэгжүүлэх, хяналт тавих нь хамгийн чухал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.8 ПҮРЭВ № 137 (6614)

 

Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

15 цаг 38 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

15 цаг 38 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

15 цаг 38 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

15 цаг 38 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Өчигдөр 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Өчигдөр 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Өчигдөр 06 цаг 00 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

Өчигдөр 06 цаг 00 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин