Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх гадаадын иргэнд “K4” виз олгоно

2021-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Виз олгох журам”-д өөрчлөлт оруулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зорилгоор ирэх гадаадын иргэнд “K4” виз олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр Монгол Улсад түр ирэх зорилгоор “К4” ангиллын визийг соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэнд олгохоор болж байна.

Виз бүрдүүлэлтийг ингэж хөнгөвчилснөөр Монголыг зорих уран бүтээлчдийн тоо нэмэгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээхэд хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэх чадамжийг болон уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, бусад хөрөнгө оруулалтыг татах бодит нөхцөл бүрдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улс, АНУ-ын 31 муж кино бүтээх зорилгоор тухайн улсад ирэх уран бүтээлчдэд тусгайлсан визний ангилал гаргах, хөнгөлөлттэй нөхцөл мөрдөх, жуулчны виз олгох зэрэг хялбар зохицуулалт мөрддөг. Энэ нь кино уран бүтээлчдэд томоохон дэмжлэг болж, тухайн улсад зураг авалтыг дагалдан ажлын байр, аялал жуулчлалыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэр болон дэд бүтцийг хөгжүүлж, татварын орлогыг нэмэгдүүлэх зэргээр үр ашгаа өгнө гэж үзжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 7 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин