Хувьсгалчдын түүхт зөвлөгөөн буюу МАХН-ын анхдугаар Их хурал

2021-07-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

МАХН-ын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг үйл явдлын нэг нь 1924 намын III Их хурлаас намын анхдугаар Их хурал гэж нэрлэхээр тогтсон Хиагт хотноо 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд хуралдсан хувьсгалчдын зөвлөгөөн юм. 1920 оны эцэс, 1921 оны эхээр Монголын хувьсгалчид Гэгээтийн дацанд байрлаж, тэр орчимд намын их  хурлыг хуралдуулахаар төлөвлөж байжээ.  Хурлын бэлтгэл ажлыг С.Данзан хариуцаж байв. 

Тухайн цаг үед Монгол орны улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, хувьсгалчдын анхдугаар зөвлөгөөнийг хугацаанаас нь өмнө хуралдуулах шаардлага гарч, ардын журамт цэргийн анхны хороо, хил орчмын нутгийн төлөөлөгчдийн  бүрэлдэхүүнтэйгээр хурлыг нээхээр тогтож, Дайчин ван,  Эрдэнэ ван, Ахай гүний хошуудад тусгай элч илгээж байжээ. 

Ингээд цагаагчин тахиа жилийн цагаан сарын 22-н, аргын тооллын 1921 оны гуравдугаар сарын 1-нд ОХУ-ын Дээд шивээ буюу Троицкосавск хотноо  хувьсгалчдын анхдугаар  зөвлөгөөнийг нээв.  Анхдугаар Их хурлын даргалагчаар С.Данзан, бичээчид Ц.Дамбадорж, Д.Дашзэвэг нарыг сонгон томилж хэлэлцэх хэргийг баталлаа.

Нэгдүгээрт, тухайн цаг үеийн  байдлыг үнэлэн хэргийг хэрхэн шийдвэл зохих явдлыг хэлэлцэх, хоёрдугаарт Монгол ардын намын цэргийн бүх хэргийг ерөнхийлөн захирах газар байгуулах, гуравдугаарт цэргийн захирах газрын дүрмийн тухай, дөрөвдүгээрт намын суртлыг ухуулан таниулах асуудлыг хэлэлцсэн тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.  Анхны хурлыг нээж С.Данзан хэлсэн үгэндээ “Харьяат улсын доторх харгис самууныг устган хурааж, өөрсдийн шашин суртал, нутаг үндсээ ариутган хамгаалж тусгаар нэгэн улс болон тогтнох явдал нь Монголын хувьсгалчдын гол зорилт мөн” хэмээн тодотгожээ.   Хоёрдугаарт, Барон Унгернийн босгосон Засгийн газар нь цаашид улс болон оршин тогтнож чадахгүй бөгөөд Оросын цагаантнууд Монголын Хязгаарт цөмрөн орж, монгол орныг хятадын милитаристуудаас чөлөөлөхөд түр тусалсан боловч алсдаа монголд дайсан даллах тул хэрхэвч нөхөрлөж үл болно гэж дүгнэжээ.  Гуравдугаарт, Зөвлөлтийн засагт Орос улсын үзэл бодлого нь олон түмэнд тус хүргэхээс өөр харшлах явдалгүй хэмээсэн нь туйлын үнэн тул түүнтэй нөхөрлөж, эдүгээ ба эцсийн их хэргийг бүтээвээс сайн болно хэмээжээ. С.Данзангийн Их хуралд хэлсэн үг тус хурлаас хувьсгалын тулгамдсан асуудлаар зөв шийдвэр гаргахад зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж түүхэн эх сурвалжуудад тэмдэглэжээ.  Эхний өдрийн хуралдаан  үдшийн 23.00 цаг хүртэл үргэлжилсэн бол гуравдугаар сарын 2-нд хоёр дахь өдрийн хуралдаан 15.00 цагт эхэлж, ардын цэргийн хэргийг захирах газрыг штаб нэртэйгээр байгуулж, штабт таван түшмэд сонгох, гурвыг нь Монгол Ардын намын гишүүдээс үлдсэн хоёрыг нь Коминтернээс томилогдсон хүмүүсээс сонгохоор тогтжээ. Улмаар Цэргийн ерөнхийд Д.Сүхбаатар, гишүүдэд С.Данзан, Н.Билэгсайхан нарыг сонгов.  Коминтерний төлөөлөгчидтэй тохиролцож, шаардлагатай хүмүүсийг урьж ажиллуулах эрх олгожээ.  Түүнчлэн Их хурлаар Москва хотноо одож, тусламжийн хэрэг хэлэлцсэн намын төлөөлөгчдийн хийж гүйцэтгэсэн ажлын  дүнгийн тухай хэлэлцсэн байна.

Гурав дахь өдрийн хуралдаан өмнөх хоёр өдрийнхөөс зарчмын хувьд ялгаатай байв.   Намын зохион байгуулалт,  мөрийн хөтөлбөр, тунхаглан зарлах бичгийг хэлэлцэн баталсан байна.  Мөн гурав дахь өдрийн хуралдаанд төлөөлөгчид оролцоогүй зөвхөн намын гишүүд оролцож, асуудлаа хэлэлцжээ. Улмаар хурлын төгсгөлд намын төв хороог байгуулах асуудлыг хэлэлцэж, байгуулах болсон шалтгаанаа нэгдүгээрт,  нийслэл хүрээн дэх намын байгууллага хятадын милитаристуудаас болж, үйл ажиллагаагаа зогсоосон.  Хоёрдугаарт, хил орчмын нутагт намын бодит хүчин хуралдаж буй учир тэнд намын хүчийг төвлөрүүлэх, гуравдугаарт Хиагт хотыг чөлөөлсний дараа намын төв байгууллагын удирдлагаар намын үйл ажиллагааг Монгол нутгийн гүн рүү дэлгэрүүлэх шаардлага бий болсонтой холбон тайлбарлажээ.

Ийнхүү гурван өдөр болсон намын анхдугаар Их хуралд 20 төлөөлөгч оролцсон хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэгджээ. Намын  Их хурлын протоколыг монгол бичиг болон орос хэлээр тэмдэглэн үлдээжээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.6 МЯГМАР № 135 (6612)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 7 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин