Онцлох сурвалжлага: "Шийдэлгүй" жагсаалууд

2021-07-05
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Долдугаар сарын 1-нд "тэвчээр тасарлаа" аяны хүрээнд "NoNaadam" уриатай нүсэр жагсаал боллоо. Залуус ямар нэгэн улс төрийн оролцоогүй  нэг уриан дор нэгдэж нэг зүйлийн төлөө дуу хоолойгоо хүргэсэн нь бахархмаар. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлах , зай барих , уриа лоозон зэрэг нь залуусын соёл ямар хэмжээнд байгааг илтгэж байв. Тэдний жагсаал үр дүнд хүрч Засгийн газар наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Монголчууд эвлэлдэн нэгдэж, дуу хоолойгоо хүргэж чадвал үр дүнд хүрч болно гэдгийг харуулсан нь сайшаалтай. Хоёр өдөрт төв талбайн өнцөг булан бүрт 2-3-аараа зэрэгцсэн жагсаалуудыг www.polit.mn сайт "Онцлох сурвалжлага" буландаа онцоллоо. 

Ил харагдаж буйгаар бол тэд ялсан. Мөн чанартаа тэд ялагдсан. Гэхдээ өөрсдөдөө.

  "Такесин Мисо Рамен" болон бусад аж ахуй нэгжүүд иргэн Д.Амарсайхан зэрэг хүмүүс "тэвчээр тасарлаа" хөдөлгөөнийг нийт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийн төлөө , тэдний амьдрал ахуйн төлөө эхлүүлсэн.Гэтэл жагсаал тэднийхээ эсрэг боллоо. Хурдан морины уралдааныг тойроод л гэхэд гар урлал, оёдол зэрэг аж ахуй нэгжүүд нэмнээ хүүхдийн хувцас зэргийг оёж ,мөн наадамчдийн гоёлын хувцас гээд ашиг орлогын цаг нь л энэ ганц наадам. СХД -ийн 35 дугаар хорооны иргэн У.Лхагвасүрэн “Би гэрийн нөхцөлд дээл хувцас оёж амьдралаа залгуулдаг, ахмад настан гээд ажилд авдаггүй, цагаан сар наадам зохион байгуулагдахгүй байгаа учраас орлого эрс буурсан захиалга гээд байх зүйлгүй байна” гэлээ.  Мөн газар тариалангийн аж ахуй морьдын тэжээл , өвс зэргийг тарьж борлуулж амь зогоодог хүмүүс аж ахуй нэгжүүдэд тооцогдохгүй бололтой. Туслах уяач хийж олсон хэдэн төгрөгөөрөө ар гэрээ тэжээдэг залуус , уяачдын тогоог барьж хэдэн хүүхдээ хооллодог ээжүүд , амжилт амьдралын төлөө хөдөлмөрлөж яваа тамирчдынхаа эсрэг жагслаа.Гэхдээ энэ бол тэднийг хорлох гэсэн сэтгэл биш төр засгийн буруутай ялгавартай шийдлийн эсрэг залуусын тэмцэл юм. Баяр наадам зохион байгуулах нь халдвар тархах эрсдэл илүү нэмэгдэнэ. Гэхдээ "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөний мөн чанар нь эрсдэлээ үүрээд зоогийн газрууд танхимаар үйлчилье , шөнийн клубүүд , кино театрууд , спорт заал, фитнесийн газруудаа нээе гэдэг дээр оршсон. Гэтэл адилхан эрсдэлээ үүрээд наадчихья гэж л байгаа аж ахуй нэгжүүд. Хүмүүс үхэж байхад наадаж болохгүй харин шөнийн цэнгээний газар орж болно. Аж ахуй нэгжүүдээ нээе. Наадмаа боль гэдэг бол би өлсөж байна гэхдээ надад хоол хэрэггүй гэж байгаатай агаар нэг. Эрсдэлээс айж байна наадахгүй гэсэн нь  хаалттай байгаа ахуй нэгжүүдийг нээ гэж хэлэх нүүргүй л болгочихлоо.

Жагсаалын үр дүнд наадам болохгүй, аж ахуй нэгжүүд хаалттай, ПГУ шинжилгээ үнэтэй, ЭЕШ болохгүй. Хил дээрх ачаа тээвэр гацаатай. Энэ үр дүндээ бид баяссаар л

YESNAADAM ЖАГСААЛ

  Төр засгийн цагийг нь тулгасан буруу шийдвэрийн эсрэг дуу хоолойгоо хүргэх өнгө ижил "Шийдэлгүй" жагсаал.Өглөө нар ургахтай уралдаж яармагийн дэнж дээр морьтой цугларсан тэдний жагсаал 1921 оныг санагдуулам сүртэй байсан ч жин дарсангүй. МҮБХ , ММСУХ зэрэг байгууллагууд нэгдээд ч засгийн шийдвэрт нөлөөлж чадсангүй. Наадам зохион байгуулахад төсөв мөнгөний асуудал ихэд яригдлаа. Энэ жагсаал цуглаанаас хэд хоногийн өмнө МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав наадамд төр заавал оролцох шаардлагагүй бид бусад холбоотой хамтраад төсвөө өөрсдөө босгоод наадаж чадна гэж мэдэгдээд байсан. Улсын гарди Б.Гончигдамба ,  аймгийн арслан С.Ерөөлт зэрэг бөхчүүд наадмын бай шагналаа эрүүл мэндийн төвд хандивлая гэсэн уриа санаачилгууд гараад байсан юм. Наадам зохион байгуулахад хамгийн том асуудал бол хурдан морины унаач хүүхдийн эрх. Наадам болоогүй байхад хоёр хүүхэд эндлээ.Хоёр хүүхэд биеийн байдал маш хүнд байна.Бэртэл гэмтэл амь нас дээрээс нь тэд вакцингүй бас учраа мэдэхгүй нялх. Энэ асуудлаар ХЭҮК , Лантуун дохио ТББ байгууллага Засгийн газрыг шүүхэд өгчихсөн. НҮБ Засгийн газарт хүүхдийг морь уралдуулахгүй байхыг уриалсан мэдэгдэл хүргүүлсэн.Ийм учраас энэ жил хүүхдээр морь унуулахаас татгалзахаас өөр  аргагүйд хүрэх нь. Энэ асуудалд учачид ч уяачдын холбоо ч хариулт хэлж чадахгүй байлаа.

Хүй долоон худгийн дэнж дээр буусан уяач Ж.Уясах:

Миний аав Увс аймгийн алдарт уяач Сүхээ гэж хүн байсан. Тэнгэрт заларсан аавынхаа хүслийг гүйцээхээр Увс аймгаас морьдынхоо бэлчээрийг даган 4000 гаруй километр нүүдэллэн 100 жилийн ойд хүлэг морьдоо сойхоор зорин ирж, өнөөдрийг хүртэл бэлтгэж ирсэн. Маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцууллаа. Бүтэн жилийн хөдөлмөр зарцуулсан ажлыг маань төр засаг нэгхэн өдрийн дотор үгүй хийж байгаад гомдолтой байна. Хэрвээ төр засаг шийдвэрээ эртхэн гаргасан бол бид шийдвэрийг хүлээн авч, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирохгүй нутагтаа малаа маллаад явж байх байлаа. 4000 гаруй километрийг туулж ирчихээд үр дүнгүй, буцаад гэрээ ачаад зогсож байгаадаа  сэтгэл дундуур байна. Уяа сойлго нь таараад эвлэсэн морьдоо буцаагаад тавина гэхээр сэтгэлд багтахгүй юм. Наадам болохгүй гэсэн чинь манай морины хүүхдүүд хүртэл дуугарахаа больсон гэж ярилаа.

Хавар гурван сард ХӨСҮТ-ийн дарга Баттөр долдугаар сард халдварын тоо хамгийн өндөрт хүрнэ гэж хэлсэн дээ. Долдугаар сар гэдэг нь наадмаар гэсэн үг. Засгийн газар үүнийг эртхэн тооцоолоод наадам болох боломжгүй гэдгээ эртхэн мэдэгдсэн бол өчигдөр өнөөдрийн бүхэн болохгүй байлаа.

ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН "ТЭВЧЭЭР ТАСАРЛАА" ЖАГСААЛ

 Цар тахлын хүнд нөхцлийн үед хамгийн их ачаалал хүч хөдөлмөр ярих хүмүүс бол эмч , эмнэлгийн ажилчид. Мөн л Засгийн газрын эрх тэгш бус цалингийн нэмэгдлийн эсрэг дуу хоолойгоо хүргэж байна. Тэдний шаардлага бол үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх. Харин тэдний энэ жагсаалыг өмнөх хоёр шийдэлгүй жагсаалууд  сүр хүчийг нь дарчихлаа. Энэ нь ч үр дүнд нөлөөлөх шинжтэй. Нийгэм ч  , Засгийн газар ч авч хэлэлцэх нь бага л байх шиг.

Бидэнд шийдэл хэрэгтэй.

 Залуус,  уяачид , бөхчүүд , эмч нар бүгд төр засгийн судалгаагүй , авцалдаагүй , амьдралгүй шийдвэрүүдийн эсрэг жагслаа. .Гэвч нэгдэж чадсангүй. Шийдэл нь нэгдэл.Шаардлагуудаа нэгтгээд Засгийн газарт хүргэх нь шийдвэр.

Аж ахуй нэгжүүдээ нээе

Цалингаа нэмүүлье

ЭЕШ-ээ өгье

ПГУ шинжилгээг үнэгүй болгоё

Наадмаа хийе гээд нийтийнхээ эрх ашгийн төлөө нийтдээ нэгдээд л тэмцье. Хүрэх оргил нь ч  өндөр байх.

Наадмын тухайд цахим наадам биш үзэгчгүй наадам гэдэг нэр томьёон доор гурван төрлөөр нь гурван тусдаа газар зохион байгуулах санал бөхчүүд болон бөхийн холбооноос гаргасан.Аж ахуй нэгжүүдээ халдвар хамгааллаа бариад үйлчлэх боломжийг нь хангах хэрэгтэй. Унаач хүүхдийн асуудал дээр 12 наснаас дээш ПГУ шинжилгээтэй вакцинтай  хүүхдүүдээр уралдуулах шаардлага тавих нь зүйтэй гэсэн байр суурийг зарим уяачид дэвшүүлж байна лээ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 10 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 28 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 28 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин