Дунд шатны ялзрал

2021-07-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ДОРЖ

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа долдугаар сарын 3-нд нэгэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан эмгэнэлт хэрэг явдал гарсан. Талийгаач Р нь  Баянзүрх дүүрэгт хаягтай Чингэлтэй дүүргийн VI хороонд түр оршин суудаг байжээ. Тэрбээр гэртээ түргэвчилсэн оношлуураар өөртөө сорил тавьж  хариу нь эерэг гарсан тул түргэн тусламж дуудан  үзүүлсэн байна. Түргэн тусламжийн эмч үзээд харьяа дүүргийн  эмнэлэгтээ хандан үзүүлэхийг зөвлөөд орхиж явсан байна. Иргэн Р нь БЗД-ийн эмнэлэг дээр очиход харьяаллын бус гэсэн шалтгаанаар хүлээж авалгүй үүднээсээ хөөжээ. Иргэн Р нь арга ядахдаа харьяалалгүй иргэдийг хүлээн авдаг гэх “Энэрэл” эмнэлэгт үзүүлэхээр очоод эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.

Энэ эмгэнэлт явдлын мөрөөр шалгаж тодруулахад, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Түргэн тусламжийн 103 алба, БЗД-ийн эмнэлгийн удирдлагууд, ажилтнуудад хариуцлага тооцож, албан тушаалаас чөлөөлөх арга хэмжээ авлаа гэв. Түргэн тусламжийн 103 төвийн дарга  Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нар албан тушаалаас нь чөлөөлжээ. Нэр дурдсан албан тушаалтнууд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлгүй шигдсэн, эрх мэдэлтнүүдийн шахалтаар томилогдсон гэх мэдээлэл ч байна. Жишээ нь, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нь гэр бүлийн хүн Б.Батбаярыг хотын дарга байхад ашиг сонирхлын зөрчилтэйгээр томилогдсон. Эрүүл мэндийн салбарын удирдлагууд удаа дараа өөрчлөх гээд чадаагүй хүн байх юм.

Түргэн тусламжийн 103 төвийн  Р.Пүрэвдаш нь тэтгэврийн нас болсон ч албан тушаалдаа үлдсэн бол Н.Амартүвшинг “Энэрэл” эмнэлэгийн даргаар томилоход хуучин хотын дарга биечлэн нөлөөлж байжээ.

Яаралтай тусламжийн төв 103, “Энэрэл” эмнэлэг, дүүргийн эмнэлэг нь яаманд захирагддаггүй, Нийслэлийн эрүүл мэндийн газрын шууд удирдлагад багтдаг юм байна. Дунд шатанд үүрэлсэн эдгээр дарга нар нь аль ч засгийн үед сайдын үгэнд бус дүүрэг, хотын даргын заавраар ажлаа хийсэн дүр эсгэсээр иржээ. Дунд шатны угжирсан, олон жил дарга хийсэн чадваргүй, сэтгэлгүй дарга нарын ажлын  гор нь өнөөдөр ийнхүү эрдэнэт хүний амь насаар төлөгдөж байна.

Иргэн Р-д ямар ч шалтгаан байсан ч энэ бол Нийслэлийн эрүүл мэндийн салбарт үүрлэсэн, олон жил бугшсан МАФИЖСАН бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээний хурд, чанар чадавхийг танил тал харж хийсэн томилгоогоор сулруулснаас үүдэлтэй эмгэнэлт хэрэг юм.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дээр тусламж авахаар ирсэн иргэдийг чирэгдүүлсэн, хохироосон явдал удаа дараа гарч байна.

2001 онд дүүргийн эмнэлгийг менежментийн хувьчлалаар хувьчилснаар иргэдэд ээлгүй байдал үүсжээ. Тийм учраас энэ эмнэлгийн хувьчлалыг эргэн харах, гэрээг дүгнэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах ч шаардлага үүсэхээр байна. Иргэн Р-ийн амь насаа алдсан хэрэгт Баянзүрх дүүргийн эмнэлгийн шууд буруутай үйл ажиллагаа гол нөлөө үзүүлсэн гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага мэдээлэл хийхдээ тодотгожээ.

Цар тахлын онцгой энэ үед харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх заавар, зөвлөмж, тушаал байсаар байтал үл хайхарч, өөрсдөөсөө зайлуулсан нь хууль зөрчсөн хэрэг гэж болно. Тус эмнэлгийн зүгээс яаралтай арга хэмжээ авсан бол иргэн Р өнөөдөр амьд сэрүүн байх боломжтой байлаа. Иргэн Р-ийн амь насаа алдсан эмгэнэлт явдлыг Баянзүрх дүүрэгт дахин давтахгүйн тулд тус эмнэлгийн хувьчлалыг эргэн харж, удирдлагыг сольж, үйл ажиллагааг шинэчлэхээс өөр гарц байхгүй ээ.

Энэ эмгэнэлт явдлын цаад угт эмнэлгийн ажилтнууд үүргээ бүрэн ухамсарладаггүй, онцгой нөхцөлд ажиллах дүрэм журмыг сахиж,мөрддөггүй, эмнэлгүүд иргэдийг чирэгдүүлж хоорондоо шидэлцэн хугацаа алддаг, хариуцлагаас зайлсхийж, нэгэн рүүгээ чихдэг, тусламж авахаар ирсэн хүнд яаралтай үйлчилгээ үзүүлэхийн оронд бүртгэл, бичиг цаасыг чухалчилдаг гэх мэт хариуцлагагүй байдал даамжирсан явдал бий. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт яаралтай шинэчлэл хийж, хүний нөөцийг чадваржуулах, хариуцлагыг дээшлүүлэхгүйгээр хүн ардад эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, хүндрэлгүй хүргэх боломж хомс байх нь энэ хэрэг явдлаас тодорхой боллоо. Эрүүл мэндийн сайд одоо зоригтойгоор хүний нөөцийн шинэчлэл хийх, төрийн дунд, доод шатанд бугшин ужгирсан МАФИЖСАН бүтцийг задлах шаардлагатай байна.

МАФИЖСАН бүтэц ажлын хариуцлагыг умартсаны гайгаар эрүүл мэндийн холбогдолтой төрийн хууль тогтоомжууд газар дээрээ хэрэгжихгүй байх нь түгээмэл болжээ. Яаралтай тусламж шаардлагатай иргэнд харьяалал харгалзахгүйгээр үйлчлэх эрхийг хуулиар олгосон. Гэтэл иргэн Р-ийг харьяа эмнэлэг рүүгээ яв, нэр нь  алга, улаан бүсийн, зорилтот бүлгийн эмнэлэг гэхчилэн шалтаг тоочиж, хүнд суртал гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Ийм байдлаар ДУНД ШАТНЫ МАФИЖСАН бүтэц иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдсаар байх уу?

Аливаа асуудлын шийдэл нь үргэлжид хүн, хүний нөөцийн чадавх байдаг. Эрх мэдэлтнүүдийн шахалт, нөлөөллөөр томилогдсон хүний нөөц эрүүл мэндийн салбарын доройтуулж, ялзруулж байгаад анхаарах цаг болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.5 ДАВАА № 133, 134 (6610, 6611)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 10 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 28 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 28 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин