Б.Бат-Өлзий: Хурдан морины хөгжил цаг үеэ даган шинэчлэгдэж байна

2021-07-05
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

А.ДОРЖХАНД

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаагчлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой  шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монгол Улсын тод манлай уяач

Б.Бат-Өлзийг урьж, хурдан морины  уяа заслын уламжлалт арга орчин үетэй хэрхэн хосолж байгаа талаар ярилцсанаа хүргэж байна.

 

МОНГОЛЧУУД ЭРТНЭЭС АДУУГАА ХУРДАН УДМЫН АДУУГААР ҮРЖҮҮЛСЭЭР ИРСЭН

 

-Монголчууд адуугаа   эзэнт гүрний үеэс  сайжруулж ирсэн. Дайн байлдааны  үед очсон газрынхаа аль сайн  адууг судалж, иржээ.  Учир нь тухайн үед машин текник гэж байсангүй. Хамгийн хурдтай унаа адуу байсан. Түүхэн сурвалж бичгүүдэд дайн байлдаан хийж байсан газар нутгийг тодорхой бичсэн нь бий. Үүний нэг жишээ нь, Батхааны аян дайн байдаг. Тэр дайнд явахдаа үргэлж жижиг тойром бүрд дагаж явсан.

Ингэж явсан учир нь хол замд адуугаа ундаалж байсан нь тодорхой харагдана. Мөн “Монголын нууц товчоо”-нд ч морьдын тухай их гарна. Тухайлбал,  Их эзэн Чингис хаан нэгэн дайнд  дайсандаа харвуулчихаад  өөрийгөө гэж хэлэлгүй “ Миний ам цагаан хул морины аман хүзүүг хэн харвав” хэмээн хэлдэг. Үүнээс үзвэл, монголчууд эртнээс хүлэг морьдоо дээдэлдэг байсан нь илэрхий. Мөн “Монголын нууц товчоо”-нд нийт 30 гаруй хүлэг морьдын нэрийг  уран сайхны аргаар бичсэн нь бий.    XIX зууны үед Сэцэн хан аймгийн хардэл бэйс  өвгөн ноён Пүрэвжав адуугаа сайжруулж хурдны чиглэлээр Галшар адууг гаргаж авсан нь баримттай үнэн юм. Өвгөн ноёны гаргаж авсан адууны үр шим нь улсын наадмын 100 жилийн наадмын цуваанаас илүүтэй харагддаг. Манай улс ардын хувьсгалын жилүүдэд адууны үржүүлэг хийх нь огт тасраагүй бөгөөд  Жаргалантын морин заводыг 1940 оны үед  байгуулсан. Түүний улбаагаар  Сэлэнгэ,Төв аймгийн хойд талын сумуудын адуу илүүтэй  сайжирч  өнөө ч хурдлах чанараа алдаагүй  байна.  Мөн төрөөс 1960 онд морин тойруулга байгуулан ОХУ-аас  хурдны чиглэлийн гурван азарга оруулж ирсэн. Ингэж бодлоготойгоор хурдан адууг гаргаж авсан. Тиймээс ч морин тойруулгын адуу  Төрийн наадамд хурдлах болсон ба уяачид олон айраг түрүү хүртсэн нь хурдан морины архивт тодорхой бий. Түүний  үр удам одоо ч хурдалсаар буйн нотолгоо нь улсад зургаа түрүүлсэн Амгалан төрийн ажнай шарга юм. Өмнө нь төр хурдан морины удам угсааг сайжруулахад оролцдог байсан бол 1990 он гарсаар уяачид өөрсдөө энэ асуудалд анхаардаг болсон. Түүгээр ч зогсохгүй 2005 оноос  эхлэн уяачид англи, араб  адуунаас азарга авчирдаг болоод байна.

 

МОРИН ТОЙРУУЛГЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХАД БЭЛЭН БИШ БАЙНА

 

-Дэлхийн хурдан адууны түүхэнд хамгийн төгс адуу гаргаж авсан үндэстэн бол Англи юм. Англичууд 300 жилийн түүхэнд адууныхаа удмын санг нь  27, 28 үеийг хөтөлж   ирсэн түүхтэй. Ингэж  морин тойруулгын  ойрын зайны  уралдаан  зохион байгуулдаг.  Харин манай орны нөхцөлд энэ уралдаан орж ирэх хараахан болоогүй байна. Учир нь монгол морь холын замд тэсвэр тэвчээрийн уралдааныг хийдэг. Ер нь сайн адуу эх талаа 75 хувь дуурайж, харин эцэг талаа  25 хувь дуурайдаг гэдэг. Тухайлбал, араб адуу нь их тэвчээртэй  ийм адуу бага насандаа их хурдалдагүй. Харин бүдүүн насандаа нийлээд хурдлах чадвартай. Англи адуу нь хөлийн хурд ихтэй бөгөөд ийм адуу бага насандаа илүү сайн давхидаг. Ер нь хурдны чиглэлээр үржүүлэг хийх нь зөв. Нөгөө талдаа мөн монгол адуугаа ч уналгаа эдэлгээнд зориулан өсгөж үржүүлэх нь зохистой. Учир нь монгол адуу байгаль цаг агаарт дасан зохицох чадвараараа гайхалтай сайн. Харин үржүүлгээр гаргаж авсан адуу нь тэсвэр тэвчээрийн хувьд тийм сайн биш. Мөн гаднаас оруулж ирсэн адуу болгон хурдан биш.  Хэрэв буруу үржүүлэг хийвэл уяа даахгүй амархан хөлгүй болох, хөлс нь гарахгүй байх зэрэг байдал илэрдэг. Үүнийг уяач хүн өөрөө маш сайн ойлгох нь чухал юм.

 

ЦАГ ҮЕЭ ДАГААД ХУРДАН МОРИНЫ УЯАНЫ АРГА БАРИЛ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА

 

-Өмнө нь манай уяачид хөлс авах, ойрын зайнд хурдан давхиулах зэрэг аргыг уяа сойлгонд хэрэглэдэг  байсан. Өвөл сайхан хорыг нь гаргаад, зургадугаар сарын 10-наас морьдоо барьж уядаг байлаа. Одоо бол огт өөр болсон. Нэг үгээр хэлбэл, “Ханагар давхилтай уяа” гэсэн хэлбэрийг уяа сойлгонд хэрэглэж байна.  Өвөл хаврын цагт уях морьдоо уяж, харин ногоонд цадах үеэр нь тавьж амраадаг. Ингэж амраасан морьдоо зургадугаар  сарын 1-нээс хойш барьж авч байна. Өвөлжин унасан адуу зун уяаныхаа ачааллыг  даах өндөр чадвартай болсон байдаг. Үүн дотроо нас насных нь онцлогт тааруулж уядаг уламжлалтай. Хамгийн хэцүү уяатай нас бол их нас. Бүтэн жилийн эдэлгээтэй шаарддаг. Харин соёолон их настайгаа адилхан  уягдаж гарын ая их даадаг.  Учир нь соёолон насны онцлог байдаг. Харин азарган соёолон  эсрэгээрээ азаргатайгаа төстэй уяатай байдаг. Хязаалан адуу  мөн гарын ая даана. Харин шүдлэн адуу эмзэг уяатай. Дээр үеийн судар бичигт “Шүдлэнд нь шүт, дааганд нь дагь”  гэсэн үг байдаг. Дааганд нь дагь гэсэн үг нь  даагыг харгүй сайхан сургаад  номхоруулаад өгөх хэрэгтэй. Шүдлэнд нь шүт гэдэг нь  их зөөлөн аргаар уяхыг хэлж байгаа юм.  Үүнээс гадна хурдан морины уралдах зай нь нас насныхаа онцлогт таарсан байдаг. Хамгийн хол зайнд уралддаг нь их насны морь. Энэ  насны морь тэвчээртэй мөн арван насны зайтай морьд нэгэн зэрэг уралдах болохоор тэр юм. Тиймээс 27-кмт уралддаг. Дараа нь азарга. Хязаалан шүдлэн даага гээд одоо хол зайнд уралдаж байгаа нь даага 10-12 км-т уралдаж байна. Энэ нь биенийх нь хөгжилд тохируулж л  уралдуулдаг гэсэн үг юм. Уяачид  морийг жилийн дөрвөн улиралд тэжээж, мөн моринд зориулагдсан эм тариа бэлдмэлийг мөн хэрэглэж байна. Үүнийгээ дагаад эмийн сангуудын ч орлого нэмэгдэж байна. 

 

ХУРДАН МОРИЙГ ТОМ ХҮНЭЭР УНУУЛАХ БОЛОМЖ БИЙ

 

-Манай улсын нөхцөлд адууны жингийн  стандарт байдаг.  Тэр стандартаас илүү жинтэй хүн уралдаанд унавал тухайн адуу хөлгүй, доголон  болно. Сүүлийн үед том хүнээр хурдан морь унуулна гэсэн зүйл их яригдаж байна. Үүнийг ганцхан жишээн дээр тайлбарлая. Гадаадын  уралдаан олон талтай.  Нэгдүгээрт, мэргэжлийн спорт мөн дээрээс нь мөрийтэй уралддаг. Хоёрдугаарт, морины амьдын жин нь  500 кг жинтэй учраас 50 кг-тай  жинтэй хүн унаж ойрын зайнд уралдаж байгаа юм.

Тэгэхээр манай монгол адуу дээд тал нь 200 кг-тай байлаа гэж үзэхэд 20 кг-тай хүүхэд унах нь зүй ёсны хэрэг. 30 кг-тай хүүхэд томдох жишээтэй. Адууны хөлөнд ирж байгаа ачаалал нь маш их. Шандас шөрмөс нь дийлэхгүй. Хөл нь доголсон морь ахиж амжилт үзүүлэхэд бэрх болдог. Хүүхдийн наснаас илүү жин нь чухал. Хэдий сайн уяач байсан нь ч унаач хүүхэд унасан морио мэдэрч байж морь нь амжилттай давхидаг. Уралдааны явцад  хаана нь ташуурдах уу, морио яаж амраах уу гээд хүүхдээс их ур ухаан шаардана. Надад нэг сайн морь унадаг хүүхэд байсан. Морио мэдэрч хаана явуулах уу гэх зэрэг байгалийн авьяастай хүүхэд. Нэг наадам дээр дагалаа тэгсэн барианд ороход 100 метр хүрэхгүй зай үлдчихээд байхад манай морь зургаа дээр яваад байна. Миний тэвчээр алдаад “Явуулаач ээ” гээд дэргэдээс нь хэлсэн чинь “Болоогүй ээ” гээд толгой сэгсрээд байсан. Тэгээд барианд орохдоо айрагдсан. Тэр унаач хүүхэд надад хэлэхдээ хурдан морь чинь эхлээд задардаг байхгүй юу. 

Би задрахыг нь хүлээгээд байгаад байсан. Уралдааны явцад барьж явж байгаад зурхай дээр ирэхдээ хошуу өлгөөд л тавд орсон байсан.  Унасан морио  монгол хүүхэд ингэж мэдэрч унадаг. Мөн унасан морь бас урагшаа ч хүүхэд бий. Энэ нь унасан болгон нь түрүү айрагт хурдлана гэсэн үг юм. Надад бас тийм хүүхэд таарч байсан Төрийн наадамд дөрвөн жил хурдан морь унаж түрүүлгэж байсан. Нэг жил улсад 15,16 айраг авч байсан. Монгол Улсын шилдгийн шилдэг унаачаар хоёр жил дараалан шалгарч байсан. Монгол хүүхэд морь унаж явна гэдэг чинь монгол өв соёлтойгоо ойртож байгаа юм.  Монголын хурдан морины өв соёлыг тээж авч явах залуу халаа нь болж байгаа юм. Адуутайгаа буюу амьд амьтантай харьцах харьцаа нь өөр болдог. Бие бялдрын хувьд ч өөр болдог. Сэтгэл зүйн хувьд ч хат сууна. Гадаадын морин тойруулгын уралдаан нь сонгомол спорт болтлоо хөгжсөн учир уралдах зай нь 1-2,4 кмт ойрын зайд л уралддаг. Морин тойруулгатай уралдана тэдний уяа нь ч бас өөр байдаг. Харин манайх бол  эсрэгээрээ хол замд уралдаж байна жинхэнэ тэвчээртэй адууны уралдаан гэж хэлж болохоор байдаг. Тэнд нас бие гүйцсэн адуу ийм ойрын зайнд уралддаг байхад манайд хамгийн бага нас нь 10-12 км зайд уралдаж байна. Арав дахин их  зайд уралдаж байна. Хэрэв  унаач хүүхдээ томруулж унуулах бол адууныхаа жинг  нэмж ахин үржүүлгэ хийх хэрэг гарна. Адуу нь том байж хүүхэд нь том байна.

 

ӨВГӨДӨӨС ИРСЭН ӨВ УЛАМЖЛАЛАА АВЧ ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ

 

-Эртнээс өвлөгдөж ирсэн энэ өв уламжлалаа авч үлдэх хэрэгтэй . Монголчуудын төрт ёсны баяр бол яалт ч үгүй эрийн гурван наадам юм. Эрийн гурван наадам хэмээсний учир нь морио уралдаж, бөхөө  барилдаж, нум сумаа харваж хотол олноороо сэтгэлийн цэнгэл эдэлсээр ирсэн. Манжийн үед ч гэсэн  наадмаа тасалж байгаагүй.  Түүнээс хойш 1906 оноос цаг үеийн ороо бусгаа үед ганц нэгэн жил завсарласан байдаг. Харин үүнээс хойш дайны жилүүдэд ч огт таслаагүй хийсэн байдаг. Хэдэн зууныг дамжиж ирсэн юутай ч зүйрлэшгүй том цэнгэл  юм.Үүнийгээ бид үр хойчдоо өвлүүлж үлдээх хэрэгтэй. Арван жилийн хичээлийн боловсролын системд өв уламжлалын талаар хичээл ордог байх хэрэгтэй.  Бид түүхэн уламжлалаа хойч үедээ таниулахгүйгээр их хөгжил дэвшил ярих нь зохисгүй хэрэг. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд ямар нэгэн байдлаар үндэстнийхээ зан заншлыг ямар нэгэн байдлаар авч үлдэн, мөн түүхэн байгууламжуудаа ч сэргээн засварлаж түүгээрээ гадны жуулчдыг ихэд татдаг. Тиймээс төрт ёсны их баяр наадам үүнийг дагасан өв соёлоо үлгэрлэж үлдээх учиртай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.5 ДАВАА № 133, 134 (6610, 6611)

 

DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

4 цаг 37 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

8 цаг 35 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

8 цаг 35 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

8 цаг 35 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

23 цаг 3 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Өчигдөр 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Өчигдөр 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Өчигдөр 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Өчигдөр 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Өчигдөр 13 цаг 19 мин