Үндэсний их баяраа Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний 100 жилийн ой дээр тасалчих юм гэж үү?

2021-07-04
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Эсрэг урсгал

Ч.ҮЛ-ОЛДОХ

Хэдхэн хоногийн дараа монголчууд үндэсний өв соёлоо дэлгэн харуулдаг уламжлалт баяр, наадмаа тэмдэглэх байлаа. “Байлаа”  гэдэг  хэдийгээр өнгөрсөн цаг дээр  сонсогдож буй ч  эргэцүүлж ухаарах аваас  бас ч гэж зай бий.  Жишээ нь хэлбэрт янз бүр байж болох ч  агуулга  бол ямагт чухал билээ.

Монголчуудын эрийн гурван наадам бол  төрт ёсыг үүсгэн байгуулсан Хүннүгийн үеэс эхэлж, 1206 онд Их Монгол Улсаа тунхаглан Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөх үеэс  Төрийн их ёслол болгон тэмдэглэж ирсэн. Дайснаа дарж, төр, улсаа дархалсан их  баяр цэнгэл нь хожим зуны дэлгэр цагийг  найр хуримын сар болгон өргөн олноор наадах болж улам өргөжин төгөлдөржсөн  түүхтэй. 

Энэ удаа  монголчууд 200 жил үргэлжилсэн Манж Чин улсын ноёрхлыг халж, тусгаар тогтнолоо дэлхийд зарласан Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэх байв. Гэвч олон арван зуун дамжсан ч түүх нь огт тасраагүй Төрийн их ёслол баяр наадам маань Манжийн дарлалаас чөлөөлөгдөж, эрх чөлөөгөө олж авсны 100 жилийн ой дээр тасрах нь тодорхой болжээ.

Бүх цаг үеийн түүхэнд хэзээ ч тасарч байгаагүй Үндэсний их баяр наадам яагаад орчин цагт, зөвхөн бидний үе дээр тасалдав. Яагаад Манжийн дарлалаас чөлөөлөгдсний 100 жилийн ой дээр гацах болов.  “Наадмаа хийнэ, хийхгүй”  гэх маргааны ард чухам юу нуугдаад өнгөрөв.  Монголчууд хэчнээн ядуу буурай,  хүн амын ихэнх нь бичиг үсэгт тайлагдаагүй харанхуй бүдүүлэг байхдаа ч эрийн гурван наадмаа таслаагүй. Дэлхийн дайны гал  дүрэлзсэн  он жилүүдэд ч төрийн их ёслол,  баяр наадмаа  тэмдэглэж ирсэн. Гэтэл техник, технологийн хөгжил дэвшил туйлдаа хүрч, хүний оюун санааг хүртэл орлуулах болсон  эрин зуунд Covid 19 гэх өвчнөөр шалтаглан төрт  ёс, тусгаар тогтнолын их баяраа хойшлуулж байгаа нь харамсалтай. Өнөөдөр Монгол Улс тусгаар тогтнолоо алдан бууж өгөөгүй, аль  нэг улсад дагаар ороогүй  шүү дээ. Тиймээс саяхны  өдрүүдэд өрнөсөн “Nо naadam” нэртэй давалгаа шинэ цаг үеийн Монголчуудын тусгаар тогтнолоо зарласны их баяр 100 жилийн ойн наадмыг зогсоосон нь олны гайхлыг төрүүлж, энэ чинь арай Монгол наадмыг таслах гэсэн гадныхны санаархал байсан юм биш байгаа гэсэн болгоомжлол, эргэцүүллийг төрүүлж байна.

Наадмыг цар тахлын халдвар  ихэссэн учраас хийхгүй байхыг “Nо naadam”-ыг санаачилагчид тулгасан. Коронавирусын халдвар нэмэгдэж, иргэдийн дунд айдас их байгаа ч энэ  зөвхөн Монголын шүдний өвчин биш юм. Дэлхийн бүх орон ковидтой тэмцэж, ковидтой зэрэгцэн амьдарч, ковидын дундуур үндэсний онцлогоо харуулан нийгмээ хөдөлгөж, амьдралыг үргэлжүүлж байгаа.

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA) тоглолтуудаа, Европ хөл бөмбөгийн лигээ итгэлтэйгээр зохион байгуулж, ОХУ агуу их ялалтын баяраа, Хятад тусгаар тогтнолын 100 жилийн ойн баяраа сүр дуулиантай тэмдэглэн, Япон сумогийн тэмцээнээ үргэлжүүлж байна. Тэд ковидоос айгаад манайхан шиг үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, боловсрол соёл, тээвэр жуучлалын байгууллагуудаа бүгдийг нь нам хориод, түгжчихсэнгүй. Улс орнууд бүгдээрээ ковидоос жийрхэлгүй дэлхийд бусдаас ялгарах ондоошлоо бахархалтайгаар харуулж байхад Монгол Улс тусгаар тогтнолын ойн баяр наадмаасаа татгалзаж байгаа нь маш эвгүй сэтгэгдэл төрүүлж байна.

Монгол Улсын өвөрмөц соёл, ёс заншлыг дэлхийн өмнө дэлгэдэг, монголчуудын ондоошлын нотолгоо болж өгдөг Үндэсний их баяр наадам ямар гээчийн хар хүчинд автаж, ямар гээчийн далдын нөлөөнд бүдрээд тасрахад хүрэв.  Ковидын халдвар зөвхөн шалтаг, цаана нь арай үүнээс том бодлого, гадныхны хөндлөнгийн оролцоо байсан юм биш биз гэсэн хардлага өнөөдөр үүсэн бий болоод байна.

Эрх чөлөөгөө тунхагласны 100 жилийн ойгоо тэмдэглэх энэ он цагт Ардын хувьсгалыг авчирсан хэмээн бахархдаг МАН Засгийн эрхийг дангаараа барьж байгаа. Гэтэл энэ нам Ардын хувьсгалын тэгш ойгоо хийчихэж чадахгүй, Үндэсний баяр наадмын түүхээ ширгээн ухралт хийхээр шийдсэн гэж үү. Түүчээ нь үл тасрах учиртай тусгаар тогтнолоо ялан баталгаажуулсныхаа баярыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гаргасныхаа төлөө шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүмүүс түүхэнд таагүйгээр тэмдэглэгдэн үлдэж магадгүй цаг үе дээр тулаад ирлээ.  

“Ардын хувьсгалын 100 жил, тэгш ойн баяр наадам шүү дээ, нэг намын ч баяр биш, бүх ард түмний баяр. Тиймээс  ядаж цахимаар хийчихгүй” хэмээн халаглах хүмүүс олон байна. Халдвар, хамгааллын дэглэмээ  сайтар бариад наадмаа цахимаар тэмдэглэхэд Хүй долоон худаг дахь наадмын талбайд хүмүүс цугларахгүй. Энэ нь халдварын өсөлтөнд тэгтлээ эрсдэл үүсгээд байхгүй. Гэвч монголчууд энэ жил ориг байтугай цахим наадам ч үгүй, тусгаар тогтнолынхоо тухай зурвасхан бодох ч боломжгүй өнгөрүүлэх нь ээ.

Монголчууд “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэж ярьдаг. Тэгвэл төрт ёс, үндэсний тусгаар тогтнолын их  баяраа   Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний 100 жилийн ой дээр тасалчих юм гэж үү.  Гэвч ийм гунигтай, таагүй халаглам түүхийг  бичих шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Тиймээс энэ сэдэв удаан үргэлжилбэл  ирэх намар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын асуудал яригдах хэмжээнд нөлөөлж магадгүй гэх сурагч чих дэлсэх боллоо. Гэвч  улстөржсөн асуудал ярихаасаа илүүтэй  өнөө, маргаашгүй болж цаг  нь тулчихаад байгаа Үндэсний их баяр  наадмынхаа тухай яг одоо эргэцүүлээсэй билээ. Цахим, дижитал хөгжлийн эрин зуунд  наадмаа хийе гэж сэтгэх аваас арга олдоно.  Хэлбэр ямар байх нь хамаагүй, хамгийн гол нь  агуулгаа ягштал барьж Үндэсний баяр наадмаа бид ямар нэгэн байдлаар ёсчлохгүй өнгөрч болохгүй. 

Эх сурвалж: www.polit.mn

hiih yostoi
Манжийн дарлалаас 1911 онд чөлөөлөгдсөн шүү дээ!!! Энэ жилийн 12 дугаар сард Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийг тэмдэглэнж.
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

21 цаг 5 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

21 цаг 5 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

21 цаг 5 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

Уржигдар 17 цаг 12 мин
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

Уржигдар 13 цаг 50 мин
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Уржигдар 11 цаг 49 мин
Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Уржигдар 11 цаг 36 мин
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

2025-08-15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

2025-08-15
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

2025-08-15