Хэлэлцүүлэг: ''Цар тахал ба дотоодын аялал жуулчлал''

2021-07-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Монголчуудын нийтлэг эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуультай  холбоотой   сэдвүүдээр  TV-9 телевиз   шууд нэвтрүүлэг  зохион явуулдаг.  ''Цар тахал ба дотоодын аялал жуулчлал'' сэдэвт ээлжит хэлэлцүүлэгт  Нийслэлийн аялал, жуулалчлалын газрын бодлого хэрэгжилтийн газрын дарга В.Батчимэг, “Mongoloian expeditions” компанийн захирал С.Алдархишиг, “U travel”  компанийн захирал Х.Удвалцэцэг, МҮХАҮТ-ын аялал, жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны ерөнхий менежер М.Мөнхжаргал   нар оролцов. Тэдний байр суурийг Polit.mn цахим хуудаснаас уншаарай.

 

В.Батчимэг: Дотоодын болон хотын  аялал жуулчлалыг дэмжинэ   

 

-Нийслэлийн аялал жуулчлалын газраас дотоодын аялал жуулчлал болон хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг дэмжин ажиллаж байна.

-Бид хотын үйлчилгээний нөөц, хүний нөөцөд анхаарч, зочид буудал, амралтын газар, жуулчны баазуудыг нээх саналыг УОК-т  хүргүүлсэн.

-Бид “2020 онд хоггүй аялцгаая” аян зохион байгуулсан,  энэ талаар ЕБС-ийн хүүхдүүдэд ойлголт өгсөн. Энэ чиглэлээр зөвлөн туслах ажлууд хийж байна.

-Халдвар хамгааллын дэглэм сахих ажлыг шалгахад иргэдийн хариуцлагагүй байдал их байна. Аль аль талдаа хариуцлагатай байвал аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий.

-Нийслэлийн орчимд аялахад хөнгөлттэй үйлчилгээг санал болгодог байгууллагуудын мэдээллийг  “Цахим Улаанбаатар”-аас авах боломжтой.

 

С.Алдархишиг: Монголчууд аялж сураагүй

 

-Монголын аялал жуулчлалын салбарт ихэвчлэн гадаадаас жуулчин авдаг компани олон бий. Дотоодын аялал жуулчлал зохион байгуулдаг нь цөөн.

-Монголчууд дотоодын аялал зохион байгуулж чаддаггүй, аялж сураагүй ард түмэн. Энд тэндгүй хогны асуудал хөндөгддөгөөс үүнийг харж болно.

-Манайхан зугаалга маягаар яваад байдгаас биш эрсдэл, төлөвлөгөө, энэ талын ойлголт, аяллын талаарх боловсрол  байдаггүй.

-Замбараагүй аялал зугаалгын хэлбэр монголд нийтлэг байдаг нь дотоодын аялал жуулчлалын компани цөөн байдагтай холбоотой байж магадгүй.

-Цар тахлын үед монголчууд эх орондоо зөв аялдаг болчихвол ирээдүйд хэрэгтэй.

 

Х.Удвалцэцэг: Аялал, жуулчлалын операторууд нэгдэх  хэрэгтэй  

 

-Цар тахлын өмнөх жил Монгол Улсад  579 гадаадын жуулчин ирсэн судалгаа гарсан.

-Аялал жуулчлалын операторууд нэгдэж, хамтарч ажиллаж байгаа ч 18 аймгийн 170 гаруй суманд хөл хорьсноор ямар ч боломжгүй боллоо.

-Манай улсад дотоодын аялал, жуулчлалын найман тойрог, хөтөлбөр л  байдаг.

-Хөл хорионы дэглэм, хязгаарлалт нь дотоодын аялал, жуулчлал дөнгөж хөгжиж буй энэ үед  маш том саад боллоо,  эдийн засагт ч  хохирол  учирлаа.

-Ковид бол дархлааны өвчин. Тэгвэл энэ өвчнийг  зуны дэлгэр цагт эко бүтээгдэхүүн хэрэглэж, агаарт гарч л эдгээнэ.

-Дотоодын аялал, жуулчлалыг дагаж зам дагасан олон бизнес хөгжиж байсан нь цар тахлын үед   буурсан. 

-Сүүлийн хоёр жил бизнес зогссоноор энэ салбарынхан хүнд байдалд орлоо.

-Манай улс цар тахлын үед аялал жуулчлалын зон бий болгох хэрэгтэй байна.

 

 Б.Барсболд: Цар тахлаас болж  манай  салбар уналтад орсон  

 

-Монголын аялал жуулчлал 80 гаруй мянган  хүнийг ажлын байртай болгодог том салбар, гэвч цар тахлаас болж уналтад орсон.

-Засгийн газрын урт хугацааны бодлогод аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх зургаан салбарын нэгээр тодорхойлсон.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай уулзахдаа анхааралдаа авна гэсэн. Гэвч олон асуудал цар тахлын байдлаас шалтгаалж байна.

-Улс орнууд хилээ хааснаар олон улсын аялал жуулчлал зогссон. Иймд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд 500 хоног тас түжигдсэн байдалд байна.

-Одоо тулгарч буй бэрхшээл бол хүний нөөцийн дутагдал. Ажилтнууддаа цалинг нь өгөөд явж байснаа одоо чадахгүйд хүрсэн.

-Мэргэшсэн боловсон хүчин бол аялал жуулчлалын салбарын салшгүй хэсэг. Гэтэл тэднийгээ хадгалж чадахгүй  алдаж байгаа нь харамсалтай.  Энэ салбар эргэж хөл дээрээ босоход  хугацаа удааширна.

-Бид зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж чадвал хурдан хугацаанд аялал жуулчлалын салбараа сэргээх боломж бий.

 

М.Мөнхжаргал: Халдвар, хамгааллын дэглэмээ баривал эрсдэлгүй

 

-Цар тахлын тархалт, халдварын тоо, нас баралтын тооноос харахад дотоодын аялал жуулчлал эрсдэлтэй юу гэвэл эрсдэлтэй гэж харагдаж байгаа.

-Гэр бүлийн хүрээнд халдвар хамгааллын дэглэм сайн барьж аялахад эрсдэлгүй. Эсвэл хүнгүй газраар  зохион байгуулалтай аялах нь эрсдэл хүлээхгүй.

-Азийн жуулчид тав тух их шаарддаг.

-Хүний хэрэгцээ, эрүүл ахуйн шаардлага, үйлчилгээний сатандарыг бүрэн хангасан байхаас гадна харилцааны соёл  их чухал.

-Дотоодын аялагчид заавал захиргаадуулж, загнуулж байж дүрэм журам сахих гээд байдаг.

-Хажууд нь заавал хүн сахиж, харж  хянаж харж байхгүй бол манайхан дураараа загнаж, хогоо замбараагүй хаях гээд байдаг.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 10 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 28 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 28 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин