Иргэнд тусламж үзүүлээгүй үндэслэлээр гурван албан тушаалтанг чөлөөлөхөөр боллоо

2021-07-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

КОВИД 19 халдвар авсан нь батлагдсан иргэн эмнэлэгт очсон ч тусламж авч чадалгүй гадна нь нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Мэдээллийн эхэнд талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байна. Талийгаач долдугаар сарын 2-нд Хатагтай эмнэлгийн Онош мед лабораторид түргэвчилсэн тест өгсөн. Ингээд шалгаж үзэхэд эерэг хариу гарсан. Мөн уушигны рентгэн зураг авхуулсан. Рентген зургаас харахад хатгаатай байсан. Талийгаач нь Чингэлтэй дүүргийн дугаар хорооны 50 дугаар байранд ажиллангаа амьдардаг хүн байж. Үндсэн захиргаа нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо. Чингэлтэй дүүргийн 50 дугаар байр нь 6 дугаар хорооны өрхийн эмнэлгээс 10 метрийн зайтай байрладаг. Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төв ойрхон байсан. Тус хорооны хэсгийн ахлагчийн өрхийн эмнэлгийн эмчид өгсөн мэдээллээр тус тоотод хоёр хүн алт мөнгөний дархан хийж амьдардаг. Амьдардаг өрөөнийх нь орчин тааруу, орон сууцны зоорийн давхарт байрладаг. Сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэдэг өгүүлэмж өгсөн байна.Тухайн иргэн долдугаар сарын 2‑ны 09:30 цагт 103 дуудаж, үзүүлсэн. Дуудлагаар эмч очиход орчны харилцаа хэвийн, өөрийн биеийн байдлаар танилцуулж байсан. 103-ын эмч рентген зургийг нь үзээл уушигны хатгаа байна, харъяалын өрхийн эмнэлэгт ханд гэдэг зөвлөгөө өгсөн. Талийгаач Баянзүрх дүүргийн Энрэл эмнэлэгт хандсан. Тус эмнэлэг нь зургадугаар сарын 4-нөөс КОВИД-ын эмнэлэг болж ажиллаж байгаа. Өглөө 103-ын эмч үзээд харьяа эмнэлэгтээ хандахыг зөвлөсөн юм байна гээд Энэрэл эмнэлэгт хэвтэх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг шалгаж үзэхэд тухайн иргэний нэр байгаагүй. Ингээд тухайн иргэнийг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Гэвч дүүргийн эмнэлэг буцаагаад Энэрэл эмнэлэг рүү явуулснаар гадна нь очсон. Яг тухайн үед ХӨСҮТ-рүү хүнд өвчтөнөө хүргэж өгөөд буцаж ирсэн машин таарсан. Эмнэлгийн машины жолооч дахин 103 дуудсан боловч таван минутын дотор түргэн тусламж ирэхэд нас барсан байсан" гэв.

“Энэрэл” эмнэлгийн гадна иргэн нас барсан асуудалд хариуцлагагүй хандаж, яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг шуурхай удирдлагаар хангаж ажиллаагүй зарим албан тушаалтнуудыг чөлөөлөхөөр боллоо. Тодруулбал, НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авахаар боллоо. Мөн яаралтай тусламж үзүүлээгүй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагад арга  хэмжээ авах, гэрээг цуцлах хүртэл хариуцлага тооцохоор зохих газруудад үүрэг болгожээ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 10 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 28 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 28 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин