Соёлын тухай хуулийн онцлох заалтууд

2021-07-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Парламент Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар “Засгийн газрын бүтцэд олон жилийн дараа Соёлын яамыг байгуулсан. Уг хуулийг шинэчлэн баталж байгаа нь Монгол өв соёлоо хамгаалах, бүтээлчээр хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх замаар Монгол бахархлыг сэргээн бадраах, улмаар Монгол Соёлын дархлааг бүрдүүлж, Монгол соёлоор дамжуулан дэлхийд сурталчлах төрийн бодлого хэрэгжиж байна” гэдгийг онцлов.  Соёлын хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.

1. Үндэсний соёлын үнэт зүйлийг бүтээн туурвих, хөхиүлэн дэмжих, хөгжүүлэх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх өвлөн уламжлуулах талаар төрөөс баримтлах соёлын бодлогыг хуулийн зорилтод тусгагдсаны дагуу “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг  шинээр зүйл болгон нэмж тусгажээ.

2. Монголчуудыг бусдаас ялгарах, монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлж, хадгалж, хамгаалах ажлын хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх соёлын үйл ажиллагааны чиглэлийг зааж өгсөн.

3. Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хадгалж хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний, Монгол Улсын оршин тогтнохын үндэс тул соёлын үйл ажиллагааг бүх нийтийн оролцоонд тулгуурласан байхаар цар хүрээг өргөтгөсөн.

4. Соёлын үйл ажиллагаан дахь иргэн, соёлын ажилтны эрх, үүрэг, аж ахуй нэгж байгууллага, олон нийтийн оролцоог тухайлан зааж, төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төлөөллийг оролцуулсан зөвлөлтэй байж болох, зөвлөл хэрхэн ажиллах талаар тусгасан.

5. Хүний соёлын эрхийг хангах, соёлын мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, зорилгоор хуулийн төсөлд “Соёлын боловсрол” зүйлийг тусгасан.  Энэ нь бүх насны иргэд соёлын боловсрол эзэмших, тасралтгүй хөгжих, амьдралын чанараа дээшлүүлэх, насан туршдаа суралцах нөхцөл боломжийг бий болгох юм.

6. Соёлын үнэт зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танин мэдэх, хадгалж хамгаалах, бүтээн туурвих, судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор соёл, судлалыг шинэ шатанд гаргахаар зорьсон. Мөн соёлын салбарын хөгжлийн стратеги, төлөвлөлт, бодлогын  суурь судалгаа хийх, судалгааны мэдээллээр хангах байгууллагыг Соёлын яамны харьяанд ажиллуулахаар хуульд тусгасан.

7. Соёлын салбарын түншлэл, хамтын ажиллагаа гэсэн бүлгийг шинээр нэмж, Соёлын салбар дахь түншлэл нь соёлын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх хэлбэрийг хангасан байх ба оюуны бүтээлч үйл ажиллагаа, санхүүгийн, шинжлэх ухаан, технологийн болон хүний нөөцийг багтаасан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үр ашигтай, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэхээр тусгалаа.

8. Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг соёлын үйл ажиллагаанд оролцуулах, монголын соёлыг танин мэдэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох заалтыг хуульд тусгалаа.

9. Нийгмийн харилцаанд эерэг нөлөө үзүүлэх соёлын илэрхийллийг таниулах соёлын аялал жуулчлалын бүрэлдэхүүн хэсэг болох соёлын орчин, орон зайг хөгжүүлэх зохицуулалтыг тусгалаа.

10. Соёлын үйл ажиллагааг дэмжих, соёлын өвийг хамгаалах хөрөнгө оруулалтад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, нийтийн ашиг тусын тулд соёлын салбарт ашиглагдах дотоодод үйлдвэрлэдэггүй тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг улсын хилээр оруулахад гаалийн татварын хөнгөлөлтийг үзүүлэх заалтыг оруулсан.

11. Соёлын ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор мэргэшлийн зэрэгтэй болгож, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох, мөн төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан.

12. Соёл, урлагийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулж соёлын байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг тогтоож, дэмжлэг үзүүлэх талаар заалтыг оруулсан. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг үе шаттайгаар байгуулж, зохиогчийн эрхэд суурилсан

оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулан олон улсад  зах зээлээ тэлж, монгол соёлын нөлөөг дэлхий дахинд түгээн соёлын салбарын эдийн засгийн бүтээмж нэмэгдэх юм.

13. Соёлын үйлчилгээнд тавигдах нөхцөл, стандартыг шаардлагыг тодорхойлж, аймаг, нийслэлд Соёлын хяналтын байцаагчтай байхаар тусгасан. Энэ стандарт шаардлага нь соёлын үйлчилгээний төрөл бүр дэх онцлог харилцааны нийтлэг шаардлагыг байх, эрүүл ахуйн болон хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настны хэрэгцээ, техникийн шаардлагыг хангуулахад чиглэх юм байна.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 11 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 29 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 29 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин