“Долдугаар сарын 1”-ийг хэн ч дурссангүй

2021-07-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

2008 оны долдугаар сарын 1 бол Монголын түүхэнд тас хараар үлдсэн өдөр. Тэр өдөр таван хүний амь хохирсон. Олон зуун хүн гэмтэж бэртсэн. Хэдэн мянган хүн хэрэг түвэгт ороогдож шалгагдсан.

Хор хохирол нь одоо ч барагдаагүй энэ гунигт өдөр өчигдөр тохиолоо.

Дахиад хэзээ ч ийм үйл явдал гаргахгүйн төлөө байнга сануулж байх учиртай юм. Энэ өдрийн хоморгонд амиа алдсан залуусын ар гэрийнхэнд Монголын төр эмгэнэл илэрхийлж байх ч ёстой. Гэвч энэ өдрийг хэн ч дурссангүй. Төр таг. Хэвлэлүүд нэг их дуугарсангүй. Харин төв талбай дээр наадам эсэргүүцсэн залуус жагсаал хийв.

Хамгийн хачин нь  ХЭҮК ч ам ангайсангүй. Уг нь ямар ч цаг үед ХЭҮК энэ гунигт үйл явдлаас үүдэж хохирсон бүрийн эрхийн төлөө гүйж баймаар...

Өдгөө ажлаа өгсөн, өмнө нь ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж байсан П.Оюунчимэг энэ хар өдрийн талаар хэвлэлд ярьдаг байжээ. Тэрбээр нэг удаагийн ярилцлагадаа “...Тухайн үед ХЭҮК тодорхой ажлуудыг хийсэн. Баривчлах болон цагдан хорих төвүүд дээр ХЭҮК-ын гишүүд тасралтгүй хоёр гурван өдөр ажилласан. Үүний дүнд Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенциар баталгаажуулсан амьд явах эрх зөрчигдсөн байна гэдэг дүгнэлт хийгдсэн. Хоёрдугаарт, долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор баривчлагдсан, саатуулагдсан хүмүүсийн хоригдож байгаа нөхцөл нь эрүү шүүлтийг бүрдүүлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нөгөөтэйгүүр баривчлагдаж, хоригдсон хүмүүсийн зарим хэсэг нь цаазаар авах ялаар шийтгэгдэх зүйл ангиар ял сонссон. Яллагдагчаар татагдсан байсан учраас өмгөөлөгч авах шаардлагатай болсон. Энэ асуудал учир дутагдалтай байна гэж ХЭҮК үзсэн. ...Дөрвөн хүн буудуулж, нэг хүн угаартаж нас барсан явдал нь өөрөө бодит факт. Хорих болон саатуулах байруудад саатуулагдаж байсан хүмүүст эрүү шүүлтийн асуудал байна гэж үзсэн. Ерөнхийд нь хэлэхэд, долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр хүний эрх зөрчигдсөн. Яагаад гэвэл эрүү шүүлт гэдэг бол санамсаргүй биш, санаатайгаар хийдэг зүйл. Тиймээс өнөөдөр бид долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр хүний эрх зөрчигдсөн, зөрчигдөөгүй гэдгээр маргах асуудал бол огт байхгүй. Хүний эрх зөрчигдсөн нь үнэн.  Үүнийг хаана ч, хэнээс ч нуух ямар ч боломжгүй асуудал байгаа юм” гэж ярьж байв.

Бас 2008 оны долдугаар сарын 4, 5-нд болсон Монгол төрийн тэргүүний улс төрийн намуудын удирдлагуудтай хийсэн уулзалтын протоколоос олон зүйл тодорхой харагддаг.

Долдугаар сарын 1-нийг Wkipedia-д “...Долоодугаар сарын нэгний түйвээн. 2008 онд  Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төвд болсон жагсаал. Таван хүн амь алдаж, олон зуун хүн шархдаж, хоригдож,хэлмэгдэж, олон байшин, автомашин шатаж, тавилга эд хогшил эвдэрч, тоногдсон хор уршигтай” гэж тэмдэглэжээ. Шалтгааныг нь “...2008 оны зургадугаар сарын 30-нд Монгол Улсын Их хурлын тав дахь удаагийн сонгууль орон даяар явагдаж, урьдчилсан дүн гарчээ. АН, БНН, Иргэний эвслийн удирдах хүмүүс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, “Эрх баригчид луйвардлаа” хэмээн мэдэгдэж байв. Тэр шөнөөс зарим хүмүүс гэртээ тогтож суугаагүй, цуглан үгээ нийлүүлцгээж байв.

Маргааш нь буюу долдугаар сарын 1-ний үдээс өмнө нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд дээрх улс төрийн хүчнүүд болон урт удаан хугацаанд улс төрд ноёлж буй МАХН дахин давуу санал авсанд дургүйцсэн иргэдийн цуглаан болж, уламжлал ёсоор “Ард түмний амьдрал ядуу байгаад МАХН буруутай, шударга бус сонгууль, МАХН-ыг газартай нь тэгшилье” гэдгийг онцлон хашгирч хөөрцгөөжээ. Энэ цуглаан дээр АН-ын Ц.Элбэгдорж, БНН-ын Б.Жаргалсайхан, Иргэний хөдлөгөөний намын Ж.Батзандан, О.Магнай нар үг хэлж шударга бус сонгууль болсон тул арт түмнийг сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалж байсан байна. Ингээд Ж.Батзандан, О.Магнай болон бусад улсуудаар удирдуулсан иргэд МАХН-ын төв байрны өмнө очиж эсэргүүцэл илэрхийлэхээр хөдөлсөн байна” гэжээ.

Ер нь “Долдугаар сарын 1” юунаас болсон бэ. Хэн уриалсан бэ. Үр дүн нь юу болж дууссан бэ.

Хариу нь, улс төрийн аливаа сонгуулийг шударга, ил тод явуулах, улс төрийн ашиг хонжооны төлөө жирийн иргэдийг турхирахгүй байх гэж гарна. Өөрөөр хэлбэл, “Долдугаар сарын 1” бол ийм хоёр том сургамжийг Монголын түүхэнд тод хараар тэмдэглэн үлдээсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.2 БААСАН № 132 (6609)

 

Onodor bol 12 sari 5 gevch mongold yg odoo I'm ziul blood bn
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

16 цаг 38 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

16 цаг 38 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

16 цаг 38 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

16 цаг 38 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Өчигдөр 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Өчигдөр 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Өчигдөр 06 цаг 00 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

Өчигдөр 06 цаг 00 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин