Нүүлгэн шилжүүлэлтийн ажил 60 хувьтай өрнөж байна

2021-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажиллаж, тус нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл, нүүлгэн шилжүүлэлтийн ажлын явцыг шалгалаа. “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, өнгөрсөн 4 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн сайдаар батлуулсан бөгөөд ИНЕГ-аас хэрэгжүүлэх 72, “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК-иас хэрэгжүүлэх 69 ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байгааг “Чингис хаан” ОУНБ-ын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, “Буянт-Ухаа” ОУНБ-ын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом танилцууллаа.

ИНЕГ-ын даргын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар 34 хүний бүрэлдэхүүнтэй “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төвийг“-ийг байгуулж, тус төвийн гишүүд 6 дугаар сарын 2-ны өдрөөс “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд байрлан “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө”-ний дагуу ажиллаж байгаа. “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлын явц нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ямар нэгэн асуудал, хүндрэлгүй үргэлжилж байгаа бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 60 гаруй хувьтай байгааг “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төв”-ийн дарга, ИНҮТ-ийн дэд дарга Н.Мягмарсүрэн мэдээллээ. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд шинэ нисэхэд ажиллах үеэрээ хурдны замын засварын ажлыг шалгаж, шуурхайлах чиглэл өгсөн. Замын засварын ажил маргааш дуусна.

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 10 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 28 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 28 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин