Х.Ариунаа: Эмч ажилтнууд хүүхэд асрагчаас бага цалинтай

2021-07-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

А.НОМИНБИЛЭГ

 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед төр засгийн гаргасан бодлого шийдвэр, үүрэг даалгаврыг цаг алдалгүй биелүүлж, Монгол хүний алтан амь, эрүүл мэндийг авран хамгаалах чухал үүргийг гардан биелүүлж буй эмч эмнэлгийн ажилчид сөхөрч байгаагаа мэдэгдлээ. Тэд 21 гишүүнтэй түр хороо байгуулж ажиллахаар болжээ. Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн дарга  Х.Ариунаатай ярилцлаа. 

 

-Эмч эмнэлгийн ажилчид нэгдэн эрүүл мэндийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх түр хороо байгууллаа. Хэрхэн ажиллах вэ?

-Монголын эрүүл мэндийн салбарын 56000 эмч ажилчин баяр ёслол, амралт алийг нь ч алгасалгүй ажиллаж ирсэн. Гэвч энэ хугацаанд өвчлөл буурахгүйгээр барахгүй улам нэмэгдэж байна. 2000 гаруй эмч ажилчин өвдөж, өөрсдөө эм авах ч мөнгөгүй, хүний нөөцийн хомсдол үүсч эхэллээ. Цар тахал эхэлсэн үеэс хойш, тухайлбал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-аас эхлэн эмч ажилчид улаан, ногоон бүс гэлтгүй голомтод ажилласан. Гэвч Засгийн газар бүсчлэн ангилж, цалин хөлсийг ялгавартай өгнө гэдгийг эсэргүүцэж байна. Энэ хүнд хэцүү үед манай салбарын ажилчдын 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй байна.

-Монгол Улсад анх цар тахал бүртгэгдэж эхлэхэд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх талаар хуулинд тусгасан. Энэ хууль хэрхэн хэрэгжсэн бэ?

-Эрүүл мэндийн салбарын ажилчдын ачаалал даруй гурваас тав дахин нэмэгдсэн. Хуулийн хэрэгжилт эрүүл мэндийн салбарын хувьд сул байгаа. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар цар тахал, гамшгийн байдлыг арилгахад гар, бие оролцож байгаа эмч, ажилчдын цалин хөлс гурав дахин нэмнэ. Ковидын тухай хуульд зааснаар цар тахалтай тэмцэж байгаад өвдсөн, осолдсон, гэмтэж бэртсэн тохиолдолд нөхөн олговор олгох ёстой гэсэн заалтуудын аль нь ч хэрэгжээгүй учраас шаардлага тавьж байгаа. Улсын дундаж цалин 1.314.000 төгрөг байхад эмч ажилчдын цалин 647000 төгрөг буюу хоёр дахин бага байна. Улаан бүсэд гэр бүлээ хойш тавиад ажиллаж байгаа эмнэлгийн байгууллагынхан хүүхэд асрагчаасаа бага цалинтай боллоо. Тиймээс ажил хаялт зарлана. Бид хэний төлөө, юуны төлөө сөхөрч унатлаа ажиллаж байгаагаа ойлгохгүй байна. Бусад орон шиг тав дахин, 10 дахин нэмэхийг шаардаагүй. Улсын дундажтайгаа ижил түвшний цалин авмаар байна.

-Наадмаар эрүүл мэндийн салбарынхан хэрхэн ажиллах вэ. Нэгдсэн зохион байгуулалтад орох уу?

-Энэ хүнд хэцүү цаг үед төр засаг наадам хийх шийдвэр гаргаж олон хүн бөөгнөрүүлж, байдлыг улам хүндрүүлж байгаад харамсаж байна. Наадмын бэлтгэлд гарсан тэр олон бөхчүүд, урлаг соёлынхон халдвар авахгүй гэх газаргүй. Хэрэв халдвар аваад ирэх юм бол хэвтүүлэх эмнэлэг, эмчлэх эмч алга.

Онцгой дэглэмийн жил хагасын хугацаанд зөвхөн эмч, сувилагч гэлтгүй жолооч, үйлчлэгч, эх баригч, лаборант гэх мэт хүмүүс дээд хүчээрээ ажилласан. Эхнээсээ хүний нөөцийн хомсдолд орж, хэт ачааллаас болж ажлаасаа гарах хүртлээ эцэж туйлдаж байна. Ковидын үед хамгийн их хохирч байгаа хүмүүс бол гардан үйлдэл хийж байгаа асрагч, сувилагч. Эрүүл мэндийн сайд зөвхөн эмч нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж хэлсэнд эмнэлгийн ажилтнууд гомдолтой байгаа. Учир нь энэ бол багийн ажил учраас эмч, сувилагч, жолооч, үйлчлэгч ялгаагүй ижил тэгш цалин нэмэх ёстой.

Эмнэлгийнхний ачаалал 3-4 дахин хэтэрсэн. Гэвч үүнийг тэвчин хоёр жил ажиллаж байна. Өндөр ачаалалтай ажиллаж байгаа бид яагаад улсын дундаж цалингаар цалинжиж болохгүй гэж. Бид шаардлагынхаа төлөө тууштай тэмцэх болно.

-Та бүхэн яг ямар шаардлага тавьж байгаа вэ. Хүлээж авахгүй бол яах вэ?

-УИХ, Засгийн газар, Эрүүл мэндийн яам зэрэг эрх бүхий долоон субъектэд гурван төрлийн шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдэлийн даатгалд хамруулах ёстой. Гуравдугаарт, эрүүл мэндийн салбар бүхэлдээ улаан бүс болсон тул улаан, ногоон гэж ялгаварлахгүй байхыг шаардаж байгаа юм. Тавьсан шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд хамтын маргаан үүсгэх, тэмцлийн шат дараатай арга хэмжээ авахаа илэрхийлсэн. Мөн үр дүн гарах хүртэл ажил хаялт зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдэж байна.

Улаан, ногоон бүс гэхгүйгээр аль ч эмнэлэгт халдвартай хүн ирж байна. Засгийн газраас зөвхөн улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянга гаруй хүнд цалинг 50 хувь нэмэгдүүлж, хоёр сая төгрөг олгох, бусад ажилтанд нэг сая төгрөг өгнө гэж шийдвэрлэснийг бид эсэргүүцэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.2 БААСАН № 132 (6609)

 

харамсалтай
ХУУЛИЙНХАНЫ цалинг асар ихээр нэмж байхын оронд иргэдийнхээ төлөө ажилладаг эмнэлгийн ажилтан нарынхаа цалинг нэмэх ёстой байсан. Хуулийн ажилтан нарын цалинг улсын дундажаар өгч, эмнэлгийн ажилтан нарынхаа цалинг шууд нэмэх нь зөв. ХУУЛИЙНХАНГ АВЛИГАД өртүүлэхгүйн тулд цалинг их нэмэх ёстой гэж УИХ ынхан шүүгч, прокуроруудын цалинг асар өндөр тогтоож өгсөн. Цалинг нэмлээ гэж хуулийнхан авлига авахаа больсон уу? ҮГҮЙ. ТЭР бүү хэл гавъяат шүүгч бусдадаа АВЛИГА хувааж байсан шүү. ИЛ болсон ганц жишээ. ЦАЛИНГ буурууллаа гээд хуулийнхан ажлаа хаяхгүй.
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 16 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 34 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 34 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 51 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин