
Т.САЙХАН
БНСУ-ын талаас энэ сарын 9-нийг хүртэлх Улаанбаатар-Сөүл чиглэлийн нийслэгүүдийг хойшлуулжээ.Учир нь Улаанбаатараас Сөүлд очиж байгаа иргэдээс "КОВИД-19"-ийн халдвар илэрч байгаа учраас дээрх шийдвэрийг гаргасан байна. БНСУ-ын журмаар нэг онгоцноос 1-3 хүнээс халдвар илрэхэд нислэгүүдийг цуцлах шийдвэр гаргадаг аж.
Энэ талаар Гадаад харилцааны яам "Солонгосын талаас долдугаар сарын 1-7-ны нислэгийг цуцлах, 9-н хүртэл нэмэлт хүсэлт хүлээн авахгүй байх шийдвэрийг гаргасан. Долдугаар сарын 9 хүртэл таван удаагийн нислэг байсан" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn