Нэр Дөлгөөн ч уран бүтээл нь “дурсгүй”

2021-07-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Улаанбаатартаа хамгийн тансагтаа багтдаг нэгэн цамхагийн 17 давхарт “MN17” хэмээх тав тухтай орчинтой, өнөө цагийн шилдгүүд үзэсгэлэнгийн  нээлтээ хийдэг уран зургийн галерей байдаг. Тус галерейд зургаа дахь үзэсгэлэнгээ гаргасан нэгэн содон уран бүтээлч бүсгүйтэй саяхан уулзлаа. Бид яриагаа үзэсгэлэнгийн талаар бус байгалийн тухай, хөдөөгийн тухай хүүрнэлээр эхлүүлсэн юм. Өмнө минь суух даруухан зураач, дизайнер бүсгүйн нэр нь Б.Дөлгөөн. Гэхдээ уран бүтээлүүдийг нь харвал түүний дотоод ертөнц нэр болоод гадаад байдлаасаа огт өөр “дурсгүй” байв. Зургаа дахь үзэсгэлэндээ   “SYNCHRONICITY” хэмээх психоаналист Карл Юнгийн дэвшүүлсэн философийн нэр томьёог оноосон нь түүний “дурсгүйтэл”-ийн нэг илрэл. Хоёр ба түүнээс дээш үйл явдал нэг цаг мөчид нэгэн зэрэг тохиох, нэг үгээр хэлбэл учир утгатай давхцал хэмээн “SYNCHRONICITY”-г тайлбарлаж болно. Үзэсгэлэнд зураг, даавуун материалыг ашиглан коллаж маягаар хийсэн холимог техникийн ажил, инстолляц, хувцас-ихэвчлэн даашинз, медиа артын бүтээлүүдийг дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн тухай урлаг судлаач Б.Учрал “Уран бүтээлч Б.Дөлгөөн сүүлийн жилүүдэд уран зураг, хувцас болон даавуун материалыг контемпорари хэллэгт хөрвүүлэн орон зайд байрлуулах буюу инстолляцийн бүтээлүүд хийх болсон. Энэ нь хувцас загвар гэгч зүйл зөвхөн тайзан дээр амьдардаг бус бидний дэргэд ч урлаг хэлбэрээр оршин байдаг гэсэн контекст юм. Тэр өөрийн зурсан зургийн хажууд элдэв чимэг үгүй энгийн даавуугаар урласан хувцсыг зэрэгцүүлэн байрлуулсан нь тухайн зурагтайгаа ямар нэгэн учир холбогдлоор холбогдсон байх нь өнөө л учир утгатай давхцал гэлтэй. Түүний бүтээлүүдийн ерөнхий өнгийн тоглолт нь зөөлөн эмзэг, анир үгүй. Гэхдээ бүтээл бүр өөрийн хэллэгтэй, ямар нэгэн зүйлийн хүүрнэл мэт машид өгүүлэмжтэй. Магад энэ үзэсгэлэнд нэг час улаан, тод шар өнгө орж ирсэн бол үзэсгэлэнгийн ерөнхий өнгөтэй зөрчилдөх нь гарцаагүй” гэж ярилаа.

Зураач, дизайнер Б.Дөлгөөн дотоод мэдрэмжээ эхлээд зургаар илэрхийлсэн бол дараа нь хувцсаар, эхлээд хувцсаар илэрхийлсэн бол дараа нь зургаар гэхчлэн зураач болоод дизайнер гэсэн мэргэшлээ эн тэнцүү зэрэгцүүлэн тун чадварлаг авч яваа яахын аргагүй өвөрмөц уран бүтээлч юм. Зураг болоод хувцаснуудыг нь харваас  ийм зөөлөн хүний хаанаас нь гарсан юм бэ гэмээр хурц, содон шийдэлтэй байдаг.

Ийм л учраас нэр нь Б.Дөлгөөн ч уран бүтээл нь “дурсгүй” хэмээн бичвэрээ нэрийдэв. Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач-дизайнер мэргэжлээр 2005 онд төгссөн Б.Дөлгөөн “MN17” галерейгаас жил бүр зохиодог “MN ART FAIR” дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэнгийн үеэр өнгөрсөн оны “ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧ”-ээр шалгарч байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.1 ПҮРЭВ № 131 (6608)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 16 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 34 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 34 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 51 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин