Брэнд бүтээгч 16 настай Б.Жесси

2021-07-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

А.НОМИНБИЛЭГ

 

Дижитал эрин зуунд олон боломж нээгдэж, хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчрах болжээ. Generation-Z үеийнхэн хүний хийсэн зүйл дээр бэлэнчилж амьдрах бус өөрийн аз жаргалыг бүтээж, ирээдүйн замаа өөрийн гараар гэрэлтүүлж байгаад бахархаад баршгүй.

Тэгвэл бид энэ удаад “Залуус” буландаа зоригтой, өөрийгөө олон зүйлд сорих хүсэлтэй өсвөр үеийнхний төлөөлөл Б.Жесситэй ярилцлаа. Тэрээр Орчлон сургуулийн аравдугаар ангийн сурагч.

 

-Өсвөр насандаа уруулын будгийн брэнд гаргана гэдэг бахархмаар зүйл шүү. Эхний алхмаа хэрхэн тавьсан бэ?

-Миний хувьд багаасаа л нүүрний будганд дуртай байсан. Том болоод өөрийн гэсэн нүүр будгийн брэнд гаргана гэж боддог байлаа. Тэгээд нэг өдөр энэ мөрөөдлөө яагаад яг одоо эхлүүлж  болохгүй гэж шийдсэн. Бүтэн шөнөжингөө судалгаа хийж Kalon beauty уруулын будгийн брэндээ ээж, аавдаа танилцуулахад миний санааг гэр бүлийнхэн маань шууд  дэмжсэн. Харин зарим найз нөхөд дэмий байхаа, чадахгүй байх гэсэн хандлагаар хүлээж авсан. Гэхдээ “Болиоч” гэсэн үг болгонд нь улам хурцлагдаж хийж чадна гэсэн зориг орсон.

-Мэдээж энэ бол асар их хариуцлага, эрсдэл гэж хэлж болно. Бизнесээ хэр амжилттай байна вэ. Kalon beauty уруулын будгийг хэнд зориулж гаргасан бэ?

-Одоо бол ганцаараа бүх зүйлээ хийдэг. Мэдээж аав, ээжийн туслалцаа дэмжлэг маш их шингэсэн. Ялангуяа ээж маань арын албаны бүх зүйлсийг зохицуулж цаасан дээр зурсан уруул өнгөлөгчийн маань дизайныг бодит болгож өгсөн . Нэг ёсондоо миний менежер л гэсэн үг.

Kalon beauty брэндийн маань уруулын будаг өнгөгүй, саатай бас өнгөтэй гялалзуулагчтай гэж байгаа. Будгаа өсвөр насныханд зориулж гаргасан. Сурагч охидууд сургууль дээрээ уруулаа тод будах зохимжгүй учраас гялалзуулагчтай өнгөлөгчөөр өнгөлөхөд гоё харагддаг.  Будагнуудаа Хурд Рапид хотхон “Belle salon”, River garden хотхон “Renecell salon” д зарж байгаа.

-Чаддаг зүйлээрээ бусдад туслах шиг сайхан зүйл байхгүй. Бага насны хүүхдүүдэд онлайнаар англи хэлний хичээл зааж байгаа гэсэн. Олон шавьтай болсон уу?

-Аль болох шинэ содон зүйл туршиж үзэхийг хичээдэг. Англи хэлний сургалт нээх нь миний хувьд том шалгуур байсан ч чаддаг мэддэг зүйлсээ бяцхан дүү нартаа сонирхолтой байдлаар заах нь бодсоноос их чадвар шаарддаг юм билээ.

Олон зүйлээс харж байхад ямар ч хүнд хүнийг уруу татсан атаархуу зан хэрэггүй гэж боддог. Өөрөө хийсэн бүтээсэн зүйлгүй байж хүний ажил хөдөлмөрийг муулж, төвөг удаж, муухайгаар хэлдэг. Тэгж байж сэтгэл нь тайтгардаг юм болов уу. Хуурамч хаягны цаанаас хүнийг элдвээр доромжлох нь яг үнэндээ өрөвдөлтэй, хийх ажлаа олж ядсан хүний л зан байх. Тэрний оронд өөртөө хэрэгтэй, үр бүтээлтэй зүйл хийгээсэй гэж боддог доо.

-Жессигийн хувьд хэр их төлөвлөдөг вэ. Өдөр тутмын амьдрал хийгээд ирээдүйн зорилгоо хэрхэн төсөөлж байна вэ?

-Аливаа зүйлийг яг таг төлөвлөхөөс зайлсхийдэг. Амьдрал гэнэтийн сайхан зүйлсээр дүүрэн болохоор миний төлөвлөснөөс өөр болчихвол сэтгэлд хүрэхгүй үе байдаг. Миний бодлоор хүний амьдралд тохиодог алхам мөч бүр болох ёстой учраас л  тохиодог. Зарим нэг зүйл миний хүссэнээр болоогүй байхад түүний цаана намайг бүр сайхан зүйл хүлээж байгаа байхдаа гэж бодоод өнгөрдөг.  Миний хувьд тэр бүр зорилгоо хуваалцах нэг их дуртай биш. Хийнэ бүтээнэ гэж том зорилго ярихаас илүүтэй  хийж бүтээсэн зүйлгүй байхыг хүсдэггүй учраас аль болох чимээгүй ажиллаж хөдөлмөрлөөд эцсийн үр дүнгээ хуваалцахыг илүүд үздэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.1 ПҮРЭВ № 131 (6608)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 16 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 34 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 34 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 51 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин