Амжилтанд хүрсэн 10 залуу бизнесмен

2021-06-29
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Х.ОЮУНБОЛД

Гайхамшигтай төслийг хэрэгжүүлснээр амжилтанд хүрсэн залуу мэргэжилтэн, бизнесменүүд. Харин энэ удаа  шинийг санаачилснаар хүрсэн амжилтын түүх нь бид нарны сонссон ихэнх нь түүхээс ялгаатай. Мөн тэдний санаачилсан олон зүйл  шинжлэх ухаан, эдийн засаг, эрчим хүч, хүнсний болон олон салбарын 1000 гаруй хүний амьдралд сайнаар нөлөөлсөн байна. Шинийг хийж бүтээснээр эрт амжилтанд хүрсэн энэ хүмүүсийн талаар сонирхоцгооё.

1.  Легисдалиа группын тэргүүн Дидак Санчес

Энэ испани залуу мэдээлэл, баримтыг хадгалах талаар зөвлөгөө өгдөг “Легисдалиа” компанийг амжилттай байгуулсны дараа 22 настайдаа амжилтанд хүрчээ. Ингэснээр түүний компани  Испанийн 80 гаруй хотод франчайзын хэлбэрээр  ажилладаг алдартай сүлжээ болсон байна. Гэвч тэрээр энэ бизнестээ  сэтгэл ханасангүй.  Тиймээс  шинээр компани байгуулахаар шийдсэнээр амжилтанд хүрсэн “Суброгалиа болон Элиминалиа” гэсэн  компанитай болжээ.

Европын энэ оронд  анх удаа гэж тооцсон тээгч эхийн үйлчилгээг нэвтрүүлснээс гадна Испанид болон бусад оронд хэрэглэх болсон интернэтийн мэдээллийг устгах салбарыг тэргүүлж байв. Харин энэ бүх бизнес нь түүнийг  интернэт, эрүүл мэнд, хууль , эрчим хүч болон харилцаа гэсэн таван бизнесийн салбарыг хамарсан “Легисдалиа” группыг байгуулахад хүргэсэн байна. Мөн түүний шаргуу хөдөлмөрийн үр дүнд үүсгэн байгуулсан групп  нь таван оронд  компанитай болсон аж. Түүнээс гадна 2013 онд түүний бизнесийн орлого 309 сая ам.доллар гэж тооцжээ.

2. Эдисон Дуран, PleiQ-ийг үүсгэн байгуулагч

Тэр бол дэлхийд нэртэй болсон бизнесмен венесуэль залуучуудын нэг. Эдисон нь сурталчилгааны компанит ажилд зориулсан нэмэлт төсөл шидэт тоо сургалтаа амжилттай хэрэгжүүлжээ.  Тэрээр энэ төсөл, бизнесээрээ сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд  танин мэдэх хэв маягийг сайжруулах аргыг эрэлхийлсэн аж. Мөн  хүүхдүүдийн талаар нэмэлт мэдээлэлтэй болохыг хүссэн эцэг эх болон  багш нарт зориулсан хэрэгсэл юм байна. Түүнээс гадна Эдисон Дуран Цахиурын хөндийд  “PleiQ” анхны бие даасан тоглоомоор дамжуулан латин америк 20 мянга гаруй хүүхдийн ирээдүйг сайжруулах боломж олгохын тулд зааснаар ялгарч байжээ.

3. Хайме Мартинес ба түүний Терра төсөл

30 нас хүрээд анх амжилтанд хүрсэн өөр нэг залуу бизнесмен. Тэрээр санхүүгийн ухаалаг систем болон  нарны хавтангийн асуудлыг шийдсэн байна.  Мөн  эх орондоо  эрчим хүчний эх сурвалжийг бэхжүүлэхийн тулд ажиллажээ. “Терра” төсөл  нь түүнд “MIT Technology Review” сэтгүүлээс гаргадаг 35 нас хүрээгүй  залуу шинийг санаачлагчддын жагсаалтад боломжийг олгосон аж. Түүнээс гадна Мартинес  Мексик болон бусад оронд мөнгө хэмнэх боломж олгодог  цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэхийг хүссэн байна. Харин тэрээр хүссэндээ хүрэхийн тул том алхам хийгээд байгаа аж. Тодруулбал, хоёр жилийн дотор 15000 үйлчлүүлэгчтэй  болоод байгаа гэнэ.

4. Алехандра Чавес тэжээллэг хоол үйлдвэрлэгч

Эрүүл санаачлагынхаа тусламжтайгаар тэрээр 35 нас хүрээгүй залуу бизнесменүүдийн тоонд багтжээ. Энэ мексик бүсгүй талх, өндөг зэрэг хорт хавдраас сэргийлэх чадвартай түгээмэл хэрэглэдэг хоол хүнс болгохоор ажилласан байна. Тэрээр флавонойдуудын  ашигтай төлөв байдлыг хадгалах аргыг бүтээжээ. Энэ нь бие махбодийг исэлдүүлэгч бодисоос хамгаалдаг байгалийн пигмент аж. Ингэснээр Чавес флавонойдоор баяжуулсан тэжээллэг хоол хүнсийг хийж эхэлснээс гадна мексикчүүд бага эд зүйлээр хийж болох зүйл болжээ. Түүний гаргасан их хүчин зүтгэлийн  олон улсад танигдсанаас гадна “Technology Review” сэтгүүл Латин америкийн  35 нас хүрээгүй ч нөлөө бүхий бизнесменүүдийн жагсаалтанд  оруулжээ.

.

5. “Etermax”-ийг байгуулагч Максимо Каваззани

Одоогоор Аргентины санаачлагатай, үр бүтээлтэй залуу бизнесменүүдийн нэг гэж тооцогддог.  Тэрээр залуугаасаа мэдээлэлзүйн салбарт ул мөрөө үлдээхийг хүсдэг байжээ. Тиймээс 22 настайдаа  их сургуульд софтвэйрийн инженер мэргэжлээр  суралцсан байна. Мөн “iStockManager” программыг бүтээхээр зоригложээ. Эхний апплейкшиныг үнэгүй худалдаж авах боломж олгосон  программ байсан бөгөөд гэрээсээ хувьцаа заржээ. Ингэснээр гайхалтай хурдан амжилтанд хүрчээ. Түүний бүтээсэн бүтээгдэхүүнийг “TD Ameritrade” брокерийн компани долоон оронтой тоотой мөнгөөр худалдаж авсан байна Гэхдээ тэрээр энэ худалдаагаа хаасны дараа  олсон хөрөнгөө үрэхийн оронд үргэлжлүүлэн бизнес эрхлэхийн тулд энэ сайн боломжийг ашиглажээ. Ингэснээр АНУ-д хамгийн их хүмүүс утсандаа үнэгүй татаж суулгасан “Apalabrados” болон  “Preguntados” апплейкшныг бүтээсэн компаниа байгуулсан байна.

6. Лабораториа компанийн эзэн Мариана Коста

Энэ перу бүсгүй  Мексик, Чили, Перу зэрэг оронд залуу бүсгүйчүүд, төсөв багатай хөтөлбөр болон цахим хуудсыг хөгжүүлэхэд оролцжээ. Тэрээр сурсан мэргэжлийнхээ ихэнх хэсгийг  дэлхийн хамгийн хөгжилгүй бүс нутагт нийгмийн хөгжлийн хөтөлбөрийг сурталчлахад зориулсан байна. Ингэснээр тэрээр олон чухал шагналын эзэн болсноос гадна Лабораториа компани  Лима, Мексик, Чилид салбаруудтай болжээ.  Гэхдээ түүний хамгийн том зорилго нь технологийн салбарт чанартай боловсрол эзэмшиж чадаагүй эмэгтэйчүүдийг технологийн салбарт хөдөлмөр эрхлэх том боломжтой болгохын тулд чадавхижуулах аж. Тэгэхийн тулд  тэднийг хамгийн дээд төвшинд боловсрол олгохын тулд анхаарч ажилладаг байна. Мөн найдвартай ирээдүйгээ босгоход тусалдаг,эдийн засгийн чадвар,хүйсээс хамаарч үнэлэх вий гэхээс санаа зовдог аж.

7 Бето Зерез,Зумба

Түүнээс гадна энэ 10 залуу бизнесмений жагсаалтад Колумбийн залуу бизнесменүүдийн нэг Бето Зерез гэдгээр нь таньдаг Алберто ордог байна. Тэрээр 30 настайдаа биеийг хэлбэр галбиртай болгодог зумба бүжгийн хөтөлбөрийг боловсруулжээ.  Тэрээр Дадди Янке, Питбулл, Дон Омар зэрэг том дуучинтай  бүжиглэснээр бүжгийн карьераа бий болгосон байна. Гэвч Бето  өөрийн хүсэл эрмэлзлээ  давахыг хүсч байсан учраас 2006 онд  “Зумба фитнесс” LLC-ээ байгуулснаар 14 сая гаруй хүний амьдралд эерэгээр нөлөөлсөн байна. Мөн түүний бүжгийн дэг журам болон аэробикийн дасгалыг олон сонирхогчид нь дагадаг аж. Энэ нь түүнд үйлчилгээгээ төрөлжүүлэх боломжийг олгосон байна. Бето өнөөдөр Зумба тонинг, Aqua Zumba, Алтан Зумба болон хүүхдийн зумба зэрэг олон зумбагийн төрөл бүжгийн төвийг удирддаг байна.

8.Карина вон Баер

Харин энэ жагсаалтын сүүлийн гурван байрт  хөдөө аж ахуйн салбарын Агротоп компанийн эзэн герман гаралтай Карина вон Баер чили бүсгүй оржээ. Дөрвөн компани эзэмшдэг түүний компани Чилид үр тариа худалдаж авдаг  том компани болсон байна. Түүнээс гадна алсын хараатай нэгэн гэж үздэг аж.

9. Нанобоксын эзэн Изанами Мартинес 

Харин түүний дараа жагсаалтын VIII байрт  30 нас хүрэхээсээ өмнө хэрхэн амжилтанд хүрч болохоо мэдсэн Нанобоксын эзэн Изанами Мартинес  залуу бизнесменүүдийн нэг аж. 18 настайдаа хувийн бизнесээ нээх үе гэж шийдсэн байна. Харин түүний эгч бие давхар болсноор нилээн ашигтай зах зээлийн олж илрүүлжээ. Тэр нь жирэмсэн эхчүүд хүүхдүүдээ том болохын хэрээр  тэдэнд зориулсан  бүтээгдэхүүнийг сонгоход зориулсан цаг байдаггүй болохыг анзаарсан байна. Тиймээс  хүүхдүүдийн насанд тохирсон 7-9 бүтээгдэхүүн багтаасан захиалгын хайрцгийг сэдэж олжээ. Ингэснээр хүссэн эмэгтэйчүүд нь жирийн дэлгүүрээс хамаагүй хямд үнээр сарын 25 еврогоор авах боломжтой болсон аж.

 10. Óptima Network компанийн эзэн Серхио Ескоте

Харин жагсаалтын Х байрт  Каталаны бизнесмен Серхио Ескоте. Тэрээр өсвөр настайгаа бизнесийн ертөнцөд хөл тавьснаар  алдартай болжээ. Дөнгөж 14 настайдаа интернэтээр мөнгө олох боломжтойг мэдсэнээр жаахан хурааж хуримтлуулсан мөнгөөрөө  веб сайтын домайн худалдан авч эхэлсэн байна. Дараа нь худалдаж авсан домайнаа анх худалдаж авснаасаа илүү үнэтэйгээр дахин зардаг байжээ. Харин ингэж олсон ашгаараа  анхны “MultasNo.com” компаниа байгуулсан бол дараа нь 20 настайдаа мэдээлэлзүйн аюулгүй байдлыг хангах болон онлайн бизнес эрхэлж олсон орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн “Óptima Network” компаниа байгуулсан байна.Түүний дараа 23 настайдаа Барселон, Берлин, Токио, Нью-Иорк хотод  оффистой болжээ. Харин 2013 оны сүүлээр түүний компани сард 1.25 сая ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

6 цаг 50 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

14 цаг 19 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

15 цаг 10 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

15 цаг 17 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

15 цаг 53 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

20 цаг 16 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

20 цаг 21 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

20 цаг 31 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

20 цаг 36 мин