20 настай сумын алдарт уяач

2021-06-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

А.ДОРЖХАНД

 

Хурдан морины хөхөл сүүл боож,  уяа сойлгыг тааруулна гэдэг  монгол эр хүний үе уламжлагдан ирсэн гайхамшигт өв юм. Тэгвэл энэ удаа хорин настай залуухан сумын алдарт Хэнтий аймгийн Өлзийт сумын  уяач Б.Мөнхболдтой ярилцлаа. Тэрээр хүүхэд байхаасаа л хүлэг морины нуруун дээр дэрвэж өсжээ. Үүнээс гадна Хөдөө аж ахуйн их сургуульд сурдаг юм байна. Үүгээр зогсохгүй жудо болон жиу жицу бөхийн тамирчин ба гаргасан амжилтууд ч чамгүй их юм. Тухайлбал, дэлхийн аваргын тэмцээнд дөрөвдүгээр байранд, Дэлхийн fastalvel гуравдугаар байранд, Азийн аваргын тэмцээнд нэгдүгээр байж эзэлжээ. Мөн улсын аваргаас  нэг алт хоёр мөнгөн медаль хүртсэн юм байна. Харин морь уях болсон нь тун чиг сонирхолтой. Түүний өвөө аймгийн алдарт уяач улсын сайн малчин Б.Энхтөр гэж байдаг аж. Удам дагасан залуухан уяач маань анх гурван настайдаа хонины морь унаж сурч, зургаан настайгаасаа хурдан морь унах болжээ. Хурдан морь унасан хамгийн анхны уралдаан нь  төрөлх сумынх нь өвлийн уралдаан байж. Тус уралдаанд Б.Мөнхболд хүү   Сумын алдарт уяач Э.Баттогтох ахынхаа хавчиг хул азаргыг унан түрүүлсэн байна. Үүнээс хойш  хурдан морь унаж олон айраг түрүү хүртэх болжээ.

Б.Мөнхболд уяач моринд дурлах болсон тухайгаа ингэж ярив.

 “Манай өвөө хурдан удмын 2000-гаад адуутай. Би өвөөгийнхөө морь уях арга барилаас суралцаж яваа залуу уяач. Сумын алдарт цолыг ноднин намар аймгийн наадмаас айраг түрүү хоёр, сумын наадмаас арав гаруй, бага жижиг наадмаас ч мөн арав гаруй  айраг түрүү хүртсэн амжилтаар хүртсэн. Хурдан морь уяна гэдэг  тухайн мориныхоо сэтгэл зүйг мэдэрч уях нь чухал гэж боддог. Өвөө минь ч бас надад ингэж хэлдэг. Нэг явдал огт санаанаас гардаггүй юм. Би долоон настай байхдаа өвөөгийнхөө хонгор зүстэй хязаалан үрээг унадаг байв. Хонгор үрээ маань наадмын өмнөх давхил дээр  арав гаруй үрээ уралдахад хамгийн сүүлд орсон. Тэр уралдаанд ахын хүрэн үрээ түрүүлсэн юм. Түүнээс болоод би өвөөд түрүүлдэг хүрэн үрээг унамаар байна гэж хэлтэл  өвөө миний урдаас “Миний хүү нэг л  морио унаж сур. Морь гэдэг чинь сэтгэлийн амьтан нэг л хүндээ ээнэгшин дасдаг юм. Аливаад  хүлээцтэй бас тууштай байж сур гэж хэлсэн. Нээрээ л өвөөгийнхөө хэлснээр хонгор үрээгээ унан хоног хоногоор уяа нь эвлэж урагшилсаар наадам болоход айргийн дөрөвт орж байлаа. Хурдан морь унахаа больсноос хойш бие дааж морь уяхаар шийдсэн. Хамгийн анх даага уяж үзэж байлаа. Учир нь өвөө даага уясан хүн сайн уяач болдог гэж хэлсэн.  Анх уясан даага маань хаврын уралдаанд баян ходоод болж, харин зуны наадамд долоод хурдалсан. Тэгэхэд өвөө чи надад сайн уяач гэдгээ харуулж чадлаа гэж хэлсэн. Үүнээс их урам авч билээ.Харин анхныхаа  түрүүг авахдаа гэрийнхэндээ хэлэхгүй нууцаар уясан соёолонгоо аваад  зэргэлдээх  Мөрөн сум руу  явчихсан. Тухайн үедээ 14 настай л байсан. Уясан соёолонгоо түрүүлгэчихээд  ёстой дээлэндээ багтахгүй гэдэг шиг их баярлаж байлаа” гэж байв. Залуухан уяач энэ жил улсын наадамдаа зорьж уяа морьдоо живхрээн сойж байгаа бөгөөд  зургаан насны морьд мөн эрлийз нэг насанд ч бас уяж байгаа гэнэ. Түүний бодлоор адууны цусыг сайжруулах нь зөв гэж залуу хүний хувьд боддог гэнэ. Харин морь уях арга барилын тухайд  өвөө болон ах нарынхаа арга барилаас суралцдаг ба  уяж буй морьдоо биеийн хөндүүргүй, сэтгэл зүйн тал дээр нь тайван, дээрээс нь  хөлөнд нь сэв суулгахгүй уяхыг чухалчилдаг гэнэ. Мөн уяа морьдоо алсаас буюу  маш хөнгөхөн уяагаар уядаг байна. Мөн зун нь уралдсан морьдоо   голын усанд уяж хөл гэдсэндээ авсан  хөндүүрийг  усаар анагаадаг гэнэ.  Үүний давуу тал нь уясан адуунд нэг төрлийн бас онгойлт ч болж өгдөг гэлээ.

 Мөн  намар усан сойлго хийж өвөл хичээлийнхээ амралтаар морьдыхоо хорыг гаргаж хаварын амралтаар тэжээн зун нь уралддаг ажээ. Ийнхүү залуу уяач  монголын томоохон өв соёлыг тээн хүлэг морьдоо хөдөөний хөх салхинд уясаар хурдлуулсаар байна. Өнө эртнээс тээж ирсэн өв соёлоо тээж яваа залуу уяачаар өөрийн мэдэлгүй бахархах сэтгэл аяндаа төрөх аж.  Монголчууд бид дэлхий дээрх хамгийн сүүлчийн нүүдэлчин билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.29 МЯГМАР № 129 (6606)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 20 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 38 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 38 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин