Бизнесийн ёс зүйг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2021-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төвөөс бизнесийн байгууллага дахь ашиг сонирхлын зөрчил болон ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлээс бизнесээ хэрхэн хамгаалах ойлголтыг нэмэгдүүлэх,  бизнесийн ёс зүй, шударга байдлыг дэмжиж ажиллах нь компаниудад ямар үр өгөөжтэй талаар нээлттэй санал солилцох уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Уулзалтад хот болон орон нутгийн нийт 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцов.

Судалгаанд нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцсон бөгөөд бизнесийн ёс зүйн нэгдсэн ойлголт дутмаг байгааг Транспэрэнси Интернэшнл ТББ-ын зөвлөх Д.Тэгшбаяр онцоллоо. Тэрбээр “Ёс зүйн зохицуулалтын хувьд зарим аж ахуйн нэгжүүд тодорхой дүрэм, журам механизмтай байхад зарим нь огт зохицуулалтгүй, ойлголтгүй байснаар хоёр туйлд хуваагдаж байна. Тухайлбал судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 30-40 хувь орчим нь ёс зүйн дүрэм болон гэрээнүүддээ авлигын эсрэг заалттай, шүгэл үлээх механизмтай байна. Мөн дийлэнх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд авлига, залилан, луйвар, хөрөнгө завших, ашиг сонирхлын зөрчил зэрэг асуудлууд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд бизнесийн ёс зүй, шударга байдлын ерөнхий болон нарийвчилсан сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байгааг илтгэж байна” гэсэн юм.

Бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсооход хувийн хэвшлийнхэн хамтрал үүсгэж “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг МҮХАҮТ, Транспэрэнси Интернэшнл, Рио Тинто Монгол компани хамтран хэрэгжүүлж байна. Төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж нь МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төв байх юм.

 Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 23 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 41 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 41 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин