Ресторанууд УОК-ын ийдвэрийг дагахгүй гэж мэдэгдлээ

2021-06-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАРЬБАЗАР

 

Дэлхий нийтэд гэнэтийн сорил болон тулгарсан Ковид-19 цар тахал манай улсад бүртгэгдсэнээс  хойш багагүй хугацаа өнгөрч, нийгэм, эдийн засагт томоохон сорилт тулгаран үргэжилсээр байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-наас хойш урт богино хөл хорио, эдийн засгийн хямралаас үүдэн жижиг дунд үйлдвэр, аж ахуй нэгжүүд болон бизнесүүд хаалгаа барьсаар байна.

Ялангуяа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувиараа бизнес эрхлэгчдийн 80 орчим хувь түрээс төлдөг. Тэдний тал хувь нь 500 мянгаас доош түрээс төлдөг бол үлдсэн нь 500 мянгаас хоёр сая төгрөгийн түрээс төлдөг байна. Тиймээс хөл хорионоос үүдэн хаалгаа барьсан бизнес эрхлэгчид түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрч хаалгаа барьсаар байна. Ашиг орлого нь буурсан маш олон тооны хувиараа хөдөлмөр эрхлэгсэд ажлын байраа сольж байгаагаас үүдэн түрээслэгчид түрээсийн зардлаа бууруулах, тохижилт засвар үйлчилгээндээ анхаарах нь сайжирчээ. Гэвч удаан хугацааны хөл хорионы үүднээс үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байгаа бизнес эрхлэгчдээс сул түрээсийн зардал төлөх шаардлага гарч байгаа нь хамгийн том эрсдлийг үүсгэж байгаа ажээ. Үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн бизнес эрхлэгчдийн төлөөлөл болгож “Tse” сүлжээ рестораны захирал Д.Эрдэнэбаттай ярилцсан юм.

 

Д.Эрдэнэбат: 11 САЛБАРЫНХАА ДӨРВИЙГ ТАТАН БУУЛГААД БАЙНА

 

-Та рестораныхаа талаар танилцуулаач?

-Манай байгууллагын хувьд анх 2019 оны аравдугаар сараас ажиллаж эхэлсэн. Долоон салбарт нийт 18- 22 ажилтантай. Паб, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж цар тахалтай холбоотойгоор одоо үйл ажиллагаагаа зогсоосон байгаа.

-Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх үедээ та юуг зорьж байсан бэ?

-Бизнесээ анх эхлүүлэхийн тулд банкнаас их хэмжээний зээл авсан.Тус зээлээ төлж барагдуулах, шинэ үйлчилгээний соёл нэвтрүүлж үйл ажиллагаагаа улам өргөтгөхийг зорьж байсан.  Харин одоо цар тахлын нөхцөл байдлаас үүдэн улам л доройтоод байна даа. Ковидоос болж жигд ажиллаж чадахгүй, маш их өр шинээр үүсч, ажиллах хүн хүч дутмаг болж ирсэн. Үйлчлүүлэгчдийн  худалдан авах чадвар ч дагаад муу болж байна. Өнгөрсөн гуравдугаар сард хэсэг хугацаанд нээсэн боловч төдийлөн ашигтай байгаагүй тул ажилчдынхаа цалинг ахин зээл авч тавих шаардлага гарсан.

-Цар тахалтай холбоотойгоор түрээслэгчид түрээсээ царцааж өгч байгаа юу?

-Царцааж өгөөгүй. Түрээслэгч нар ажилласан ажиллаагүй түрээсээ авна гэж байгаа. Тавдугаар сараас хойш олон удаагийн шахалт ирсэн. Энэ маягаараа гэрээ цуцлах, шүүхээр шийдвэрлэгдэх дээрээ тулна байх. Манайх уг нь нийт 11 салбартай байсан.  Саяын их хөл хорионоор зарим түрээслүүлэгчидтэйгээ учир зүйгээ олоогүйн  улмаас дөрөв нь татан буугдсан. Тухайн салбаруудын ажилтнууд маань  бүгд ажилгүй болсон доо. Одоо долоон салбар  л үлдсэн байгаа. Дахин хэд нь татан буугдахыг хэлж мэдэхгүй л байна. 

-Энэ хүнд хэцүү нөхцөл байдлыг харгалзан ямар шийдэл байгаасай гэж хүсч байна вэ?

-Маш олон удаагийн үр дүнгүй хөл хориог болимоор байна. Өвчний тархалт бүр л ихсэж байна. Урт хугацааны хорионоос үүдсэн бидний хохирол тоо томшгүй байхад өдийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Ийм их хөрөнгө зарчихаад ердөө найман сар ажиллаад хаалгаа барих хэцүү шүү дээ. Бид төрөөс мөнгө гуйгаагүй, цар тахлаа хумьж үйл ажиллагааг минь дахин нээж өгөөсэй л гэж хүсч байна даа.  Мөн бидний хувьд эргэлтийн болон бараа таваар, түрээсээ төлөх боломжгүй болсон учраас гурван хувийн хөнгөлөлттэй зээл олгох боломжийг нээж өгвөл миний гэлтгүй олон бизнес эрхлэгчдэд дэм болно гэдэгт итгэлтэй байна.

 

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД “ТЭВЧЭЭР ТАСАРЛАА” ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

 

Хамгийн сүүлд УОК-оос нийтээр хатуу хөл хорио тогтоохгүй, харин хэсэгчилсэн хязгаарлалтуудыг хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу хоолны газрууд, ресторан, паб, амралтын газруудыг ажиллахыг хориглож, зөвхөн хүргэлтээр үйлчлэх шийдвэр гарснаас хойш долоо хонож байна. Уржигдар УОК-оос энэ шийдвэрийг дахин долоо хоног сунгах шийдвэр гаргасан юм.

Тэгвэл өчигдрөөс цахим орчинд хүнд нөхцөл байдалд орсон  аж ахуй нэгжүүд нэгдэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх талаараа мэдэгдэл гаргаж эхлээд байна.  Хамгийн эхэнд “Takesan Miso Ramen” ресторан “Сүүлийн үед халдварын тохиолдол эрс нэмэгдсэн нь хоолны газруудаас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоох нь буруу юм, төр засгийн гаргасан буруу шийдвэрүүдийн хариуцлагыг манай байгууллага болон гэм зэмгүй олон ажилчид үүрэх ёсгүй. Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй Монгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Тэдний араас бусад үйлчилгээний байгууллагууд нэгдэж байгаагаа илэрхийлж, УОК-ийн шийдвэрийг дагахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж заалаар үйлчилнэ гэдгээ мэдэгдэн цахим орчинд давалгаалж эхэлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.25 БААСАН № 127 (6604)

 

МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

47 мин
Бортээгийн ордод хөрөнгө оруулах нэг тэрбумын санхүүжилтийн санал иржээ

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах $1 тэрбумын санхүүжилтийн санал иржээ

1 цаг 4 мин
МАН бага хурал: 35 дахь Ерөнхий сайдыг тодруулна

МАН:Бага хурал 35 дахь Ерөнхий сайдыг тодруулна

2 цаг 28 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Уржигдар 17 цаг 56 мин
Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Уржигдар 15 цаг 37 мин
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон АН-ын дэд даргаар ажиллана

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон Сүхбаатарын дүүргийн АН-ын дэд даргаар ажиллана

Уржигдар 14 цаг 21 мин
“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

Уржигдар 14 цаг 07 мин
О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

Уржигдар 12 цаг 49 мин
О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

Уржигдар 12 цаг 33 мин
"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ

"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

Уржигдар 12 цаг 16 мин