Арбидолыг дур мэдэн хэрэглэж болохгүй

2021-06-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТУУЛ

 

COVID-19, цар тахал өнөөдөр хэдэн зуун сая гэр бүл, үр хүүхдүүдийн амьдралд  айдас түгшүүр төрүүлсэн хэвээрээ байна. Үүний хажуугаар баталгаа нотолгоогүй янз бүрийн мэдээлэл цахим орчинд тархаж буй нь олон хүнийг төөрөгдүүлэхэд хүргэж байна. Иймд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн бага эмч Б.Цэцэгдэлгэр, ахлах сувилагч З.Эрдэнэжаргал нартай хамтран “COVID-19 вирусээр өвдсөн бол ямар эмчилгээ хийх вэ” гэдэг  зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

 

COVID-19-ийн илрэх шинж тэмдэг ямар байх вэ?

 

Юуны өмнө халдвар авсан үед илрэх шинж тэмдэгээ сайн мэдэх нь чухал. Тухайлбал, COVID-19-ийн үед гарах шинжүүд нь томуу, томуу төст өвчин, ханиад, бусад өвчний шинж тэмдгүүдтэй адил төстэй учраас халдвар авснаа мэдэхийн тулд шинжилгээ хийлгэх шаардлагатай. Шинж тэмдэг нь вирусийн халдвар авснаас хойш 2-14 хоногийн дараа илрэх бөгөөд хөнгөнөөс дунд, хүнд гэсэн хэлбэрээр явагддаг. Гэхдээ халдвар авсан зарим хүмүүст шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Хамгийн нийтлэг шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, ядарч сульдах юм. Бусад шинж тэмдэгт амьсгал давчдах, цээжээр өвдөх, хүндрэх, булчин, бүх бие өвдөх, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй болох, толгой эргэх, хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, арьсны тууралт зэрэг шинж тэмдэг орно.

 

Хэрэв та өвдсөн бол хүйтэн ус ундаа, кофе, чихрийг шууд орхи

 

Өөрийгөө болон бусдыг  COVID-19 вирусээс  хэрхэн хамгаалах вэ гэдэг зөвлөгөөг эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд хангалттай өгч буй. Тиймээс бид энэ удаа бид өвдсөн үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар таны мэдэхгүй, энгийн хэдэн зөвлөгөөг өгье. Жишээ нь, уг вирусээр өвдсөн даруйдаа хүмүүс гэртээ өөрснийгөө эмчлэх гэж, дур мэдэн олон төрлийн эм ууж, улам хүндрүүлээд эмнэлэгт  ирэх тохиолдол цөөнгүй байна. Иймд та дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай.

• Арбидолыг дур мэдэн хэрэглэж болохгүй. Учир нь, заавал эмчийн хяналтан дор элэг хамгаалах эмтэй хамт хэрэглэнэ.  Тийм болохоор хүмүүс “Миний арбидолыг шууд хураасан. Асат, алат өндөр болдог юм байна” гэж хэлж байгааг та сонссон байх.

• Хэрэв эмчийн заавраар антибиотик хэрэглэж эхэлсэн бол мөөгөнцөрийн эм уугаарай.

• PH нь өндөр буюу мандарин, шар ногоон жүрж, авакода, сармис, манго зэрэг жимс хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Тэр тусмаа лимонтой бүлээн ус өдөр бүр ууж хэвших нь их чухал шүү.

• Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрч эхэлсэн л бол хүйтэн ус ундаа, кофе, чихрийг шууд орхи. Хүйтэн чанарын вирус учраас дээрх зүйлс нь уг вирусыг тэжээдэг гэж ойлгоход болно.

• Хоолойгоо зайлах бол хүнсний содтой ус, тамедин уусмал хэрэглээрэй. Жамц давс хоолой улам хуурайшуулдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу?

 

С, Д витамины тунгаа хэтрүүлж огт болохгүй

 

Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш маш олон төрлийн эмүүдийг эмчилгээнд туршин хэрэглэж байгаа. Эдгээр эм нь ихэнхдээ өвчний ерөнхий шинж тэмдгүүдийг арилгах зориулалттай. Харин тухайн өвчтөний биеийн байдал хүнд, хөнгөнөөс шалтгаалан дараагийн шатны нарийвчилсэн эмчилгээнүүдийг хийж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс гэрийн нөхцөлд, хөнгөн өвдсөн хүмүүсийн хувьд, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны эмчилгээг хослуулан хийж, эдгэрч байгааг та сонссон байх. Тиймээс нэмэлт хэдэн зөвлөгөөг өгье.

• Эмч зөвлөөгүй л бол та Д витаминаа 2000-гаас хэтрүүлж гэрээр хэрэглэхгүй байх. Д витамин ихдэх нь багадахаас хортой. С витамин ихэдвэл бөөрөнд муугаар нөлөөлнө.  Тиймээс С витаминаа 1000-аас хэтрүүлж болохгүй.

• Витамин Д-г өглөө 11:00 цагаас өмнө уувал үр дүнтэй. С-г ус ихтэй уух эсвэл найруулж уудаг байвал сайн. 

• Өглөө, өдөр, орой аарц, аньс, чацарганаа сайн уу. Халуун юм уугаад л шээх тусмаа сайн.

• Бээлий өмсөөд уг вирусээс хамгаалахгүй. Эд зүйлд хүрсэн бол гараа заавал ариутгах эсвэл угаах хэрэгтэйг дахин сануулъя. 

• Эцэст нь та халдвар авснаа мэдсэн бол айхгүй, бухимдахгүй, хэн нэгнийг буруутгаж уурлахгүй байх нь чухал. Тэр тусмаа даралт ихтэй, зүрх муутай бол маш тайван байх хэрэгтэй. Албаар ч болов өөрийгөө тайвшруулж инээ. Эмч, эмнэлэг хоёртоо ханд.  Огцом стресс авах нь таны биед болоод сэтгэл санаа, зүрхэнд муугаар нөлөөлнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.23 Лхагва № 125 (6602)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин