Дэлхийд тэнгэрт “нисч”, Монголд газарт “булагдсан” циркийн урлаг

2021-06-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхий үнэлж, биширч байхад монголчууд өөрсдөө тоодоггүй олон салбар байдгийн нэг нь циркийн урлаг. Тиймдээ ч авьяаслаг олон уран бүтээлч эх орондоо ажиллахаас илүүтэй гадаадын алдартай, цалин хангамж, орчин нөхцөл сайтай циркүүдэд гэрээгээр ажиллахыг илүүд үзэх нь бий. Учир нь өндөр хөгжилтэй орнууд соёл урлагаа ихэд дээдлэн, хөгжүүлж, улсынхаа нэрийг алдаршуулахын төлөө хөрөнгө мөнгө, зүрх сэтгэл бүхнээ зориулан зүтгэж байгааг бид нүдээрээ харж сууна. Чадварлаг, авьяаслаг, тухайн урлагтаа хайртай сайн уран бүтээлч байна гэдэг бахадмаар зүйл боловч энэ бүхнийг ойлгодоггүй, үнэлдэггүй төртэй улсад амьдарна гэдэг асар том харуусал юм. Энэ харууслыг зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа хүмүүсийн томоохон төлөөлөл нь циркийнхэн. Бэлтгэлээ хийдэг байр нь хувьчлагдсан. Хойч үеийн залгамж болсон сурагчид нь бэлтгэлээ хийх сургуульгүй.  Ийм учир хаяа хатавч хэсгийнх нь шороо ил гарсан, хаалгагүй, хүйт даасан, агааржуулагчгүй  асарт өнгөрөгч намар циркийн сургуулийн 80 жилийн ойн тоглолтоо  хийсэн.Арга барагдсан уран бүтээлчид “Циркийг эргүүлэн өгч, сургууль барьж өгдөггүй юмаа гэхэд хуучин циркийн байрыг  шинэчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг салбар Соёлын яамандаа өгсөн. Гэвч “Сургууль бол боловсролын байгууллага учир БШУЯ-нд  шаардлагыг хүргүүлсэн. Үндэсний өв соёл болсон, улсын тусгай хамгаалалтад байдаг Дашчойлин хийдийн байрыг шинэчлэн засах ямар ч боломжгүй” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Ийн Соёлын яам, Боловсрол шинжлэх ухааны яамны алинд нь энэ асуудал хамаатай эсэх нь тодорхой бус байсаар сүүлдээ бид мартав. Сүм хийдийг үндэсний өв соёл хэмээн үзэж, тусгай хамгаалалтад авсан атлаа циркээ хувийн хэвшлийнхнээс авч чадахгүй байгаагаас 30 жилийн дараа шинээр байгуулсан Соёлын яамны үйл ажиллагааны ерөнхий чиглэл, сайдын урлагийн талаарх мэдлэгийг дүгнэчихэж болно.

 

Зургаан сард шинэ циркийг ашиглалтад оруулна гэсэн амлалт хаачив?

 

Одоогийн Монголын үндэсний цирк, бидний мэдэхээр “АСА” цирк 2013 онд хувьчлагдсанаас хойш эх орноо дэлхийд сурталчилдаг соёл урлагийн тэргүүлэгч салбар болох циркийн урлагийн ирээдүй бүрхэг болж эхэлсэн талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хөндсөн. Мөн   орчин үеийн шаардлагад нийцсэн уран бүтээлчид, сурагчид бэлтгэлээ хийх тусгай танхимтай шинэ циркийг  энэ оны зургадугаар сард хүлээлгэн өгнө гэсэн албан ёсны мэдэгдлийг “Монголын үндэсний цирк” гаргасан тухай бичиж байв. Гэвч зургадугаар сард дуусч байхад “Монголын үндэсний цирк” болоод Соёлын яамнаас циркийг хэзээ ашиглалтад оруулах талаар ямар ч мэдээлэл  бидэнд өгсөнгүй. Үүнээс гадна Соёлын яамны хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Энэ талаар ямар ч мэдээлэл бидэнд алга” гэсэн хариу өглөө. Соёл урлагийг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг урлагаар дамжуулан дэлхийд сурталчлах үүрэгтэй Соёлын яам циркийн асуудлыг ор тас мартасны цаана ямар учир байгаа вэ.

Анх томилогдохдоо циркийн асуудалд онцгой анхаарал хандуулна гэсэн Соёлын сайд асан С.Чулуун гэнэт чив чимээгүй болсон. Түүнээс албан тушаалыг нь хүлээн авсан Ч.Номин ч сайдын суудалдаа заларснаас хойш циркийн асуудлаар ганц үг дуугарсангүй. Үүний оронд хувцас загварынхантай нягт хамтран ажиллахаа илэрхийлж, хятад загварын дээл өмсөн шүүмжлэлд өртөөд амжлаа. Тодруулбал, “Төрийн алба хашиж буй сайд, үндэсний ижилсэл, амин чанарыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах учиртай соёлын бодлого хариуцсан хүн нангиад Сун Ят Сений хувцас өмсч олны өмнө гарсныг эсэргүүцнэ” гэсэн мэдэгдлүүдийг судлаачид олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байв. Учир нь Сун Ят Сен нь Тайванийн Гоминдань намыг үүсгэн байгуулагч, 1911 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад улсын анхны Ерөнхийлөгч байсан билээ. Ийн дэлхийд тэнгэрт “нисч”, Монголд газарт “булагдсан” циркийн урлагаа аврахын төлөө бид юу хийх вэ. Одоо сургууль ч, цирк ч Монголд алга.

“Циркийн барилга нь 1971 онд баригдсан  тул сантехник, агааржуулалт, халаалт, цахилгаан холбоо хэрэгслийг цоо шинээр шинэчлэхээс аргагүйд хүрсэн. Тиймээс  өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн циркийн барилгын дотор хэсгийг бүхэлд нь шинэчлэн засаж эхэлсэн” гэж Монголын үндэсний  цирк мэдэгдэж байв.Мөн  “Бид бүхэн циркийн урлагийг  цаашид улам хөгжүүлэхэд хичээнгүйлэн анхаарч ажиллах бөгөөд 2021 оны зургадугаар сард засварлан шинэчлэгдсэн байрандаа нээлтээ хийн циркийн бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулан үзэгчид уран бүтээлчид та бүхнийгээ хүлээн авах болно. Мөн Соёлын яамтай хамтран ажиллах зөвшилцөлд хүрэх болно” гэсэн сайхан мэдээг дуулгасан. Гэвч  энэ нь удаа дараа мэдэгдэл хийж цуцашгүй зүтгэсэн циркийн уран бүтээлчдийн амыг таглах гэсэн хий хоосон оролдлого байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.23 Лхагва № 125 (6602)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин