Лавлах: Тусгай үүргийн болон тогтмол нислэг ямар ялгаатай вэ

2021-06-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

УОК-оос баталж байсан тусгай үүргийн болон ИНЕГ-аас баталсан тогтмол нислэгийн ялгаан дээр олон нийт багагүй төөрөлдөж байна. Тиймээс дээрх хоёр нислэгийн ялгааг хүргэе.  

Тусгай үүргийн нислэг:

-Олон улсад тархсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Засгийн газар агаарын хил хаах шийдвэр гаргаж бусад улс орноос нислэг хүлээн авахгүй байх хугацаанд  УОК нь гадаад улсаас монгол иргэдээ татан авчирах тусгай үүргийн нислэгийн хуваарийг батлан гаргаж байсан.

Ингэхдээ цар тахлын дотоод халдварлалт, гадаад улс орноос тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээ тусгаарлах зочид буудал, байрны нөөц боломждоо тулгуурлан тусгай үүргийн нисэлгийн хуваарийг батлан гаргаж, хэрэгжүүлж ирсэн. Авиакомпаниуд нь улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, УОК-аас гаргасан хуваарийн дагуу олон улсад тусгай үүргийн нислэг үйлдэхдээ нэг талдаа зорчигчгүй, эдийн засгийн хохиролтой байсан ч монгол иргэдээ татан авчирах ажлыг амжилттай биелүүлж ажилласан билээ.

Тусгай үүргийн нислэгийн зорчигчид нь тухайн улс оронд Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайдын яаманд хандан суудлаа захиалж байсан юм.

Тогтмол нислэг:

-Иргэний нисэхийн ерөнхий газар нь  2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх олон улсын тогтмол нислэгийн хуваарийг баталж олон нийтэд мэдээллэсэн. Үүний дагуу тогтмол буюу хуваарьт нислэгүүдийг авиакомпаниуд үйлдээд явж байгаа.

Мөн ирэх долдугаар сарын тогтмол нислэгийн хуваарийг өчигдөр буюу 2021 оны 6-р сарын 21-ний өдөр баталсан.  

Олон улсын тогмол нислэгийн хуваарийг Засгийн газар хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу, цаг үеийн нөхцөл байдал, зорчигч урсгалтай уялдуулан гаргаж байгаа бөгөөд зорчигчид нь энгийн үед олон улсад зорчихдоо хэрхэн билет захиалга хийдэг байсан, яг тэр хуучин зарчимаараа захиалга хийнэ гэсэн үг юм. Тодруулбал, иргэд билет борлуулагч агентуудад хандаж хаанаас хаа хүрэх нислэгийн тийзээ захиална.Тиймээс гадаад улс орноос аль нэг улсаар дамжин Монголд ирэх гэж байгаа зорчигчид транзит хийх улсынхаа Элчин сайдын яамдад хандах биш, түр оршин суугаа улс орныхоо онгоцны билетийн касс борлуулагч агентуудад хандаж тийзээ захиалаарай.

Монголоос гадаад улс орон руу зорчих иргэд мөн адил билетийн кассуудад хандаж тийзээ захиална. Гэхдээ зорчин очих улсынхаа гадаад иргэдэд тавигдах,  цар тахалтай холбоотой шаардлага, дүрэм журмыг иргэд өөрсдөө судалж зорчих хэрэгтэйг зөвлөх байна.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин