COVID-19 ERSDEL системийг 460 мянган иргэн утсандаа суулгажээ

2021-06-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.ЭНХДӨЛГӨӨН

Хүн бүр COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгаж, BLUETOOTH-ээ асааснаар цар тахлын тархалтыг хумих боломжтой гэж Google болон Apple компаниас зөвлөж буй. Өдгөө дэлхийн 60 гаруй улсад 130 сая хүн тус системийг ашиглаж, цар тахалтай тэмцэж буй эрүүл мэндийн салбар, улс эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулж байна. Манай улсад тус системийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд ашиглах боломжтой болсноос хойш өдгөө 460,000 орчим монголчууд ашиглаж, өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ коронавируст халдвараас урьдчилан сэргийлж байна.

Тэгвэл тус систем нь хэрхэн ажилладаг талаарх товч мэдээллийг хүргэе.

COVID-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Хүн бүр ухаалаг гар утсандаа COVID-19 ERSDEL системийг суулгаж, BLUETOOTH-ээ асаах шаардлагатай. Энэ үед таны гар утас Bluetooth технологийг ашиглан тантай ойр байсан бусад хүмүүсийн ухаалаг гар утастай нууцлал бүхий код солилцоно. Ингэснээр тантай 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан хүмүүсийн гар утастай уг нууцлал бүхий кодыг харилцан солилцоно.

Хэрвээ таны PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тохиолдолд гар утсанд тань eruul.gerege.mn -с мессеж бүхий мэдэгдэл очих болно. Тус мэдэгдэлээр ирж буй линк дээр дармагц тухайн иргэн COVID-19 ERSDEL систем руу автоматаар нэвтэрч, шинжилгээний хариугаа 24 цагийн дотор бусадтай хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх юм. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай.

COVID-19 ERSDEL системийг ашиглан шинжилгээний хариугаа бусадтай хуваалцсанаар Ковид-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?

Энэхүү систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.

Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй

Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.

Дата унахгүй

Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

COVID-19 ERSDEL СИСТЕМИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАХ ЗААВАР

Хэрвээ та iPhone хэрэглэгдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

iOS -Settings – Exposure Notification -“Turn On Exposure Notifications” хийж идэвхжүүлнэ. Үргэлжлүүлэх товч дараад тэндээс Монгол Улсыг сонгож AGREE буюу ЗӨВШӨӨРӨХ товч дарна.

Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

Android утасны хувьд Play Store-оосоо Ersdel гэсэн түлхүүр үгээр хайлт хийж “Ковид-19 Эрсдэл” апп -г суулгаж зөвшөөрөх товчийг дарснаар идэвхжинэ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин