COVID-19 халдварын тоогоороо Монгол Хятадыг давлаа

2021-06-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Монгол бол Хятад, Орос гэсэн хоёр том гүрний дунд оршдог жижигхэн улс. Хүн ам, хөгжил дэвшил, дэлхийн тавцанд эзлэх байр сууриараа дээрх хоёр гүрнийг гүйцнэ гэдэг алсын хараа бидэнд байхгүй. Угаас энэ нь боломжгүй зүйл. Гэвч анх удаа Монгол Улс БНХАУ гэсэн их гүрний өмнө “алхсан” түүхэн явдал өчигдөр тохиолоо. Учир нь  улсын хэмжээнд даваа гаригт 2268 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барав. Ингэснээр Монгол Улсад COVID-19 халдвараар 95819 хүн өвчилж, 447 хүн нас барлаа. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд 97-т жагссан бол Хятад улс биднээс хоёр “алхмын цаана” буюу 100-д жагсжээ. Хятадад өчигдрийн байдлаар COVID-19-ийн 91604 тохиолдол бүртгэгдэж,   4636 хүн нас барсан байна. Ингэхдээ даваа гарагт шинээр 17 хүнээс халдвар илэрч, нэг ч нас баралт бүртгэгдсэнгүй.

Одоогоос жил гаруйн өмнө буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс Хубэй мужийн Ухань хотод тодорхойгүй байдлаар дэгдсэн хам шинжтэй вирусын уушигны хатгалгааг илрүүлсэн. Үүний дараагаар 2020 оны нэгдүгээр сарын 08-нд энэхүү вирусыг шинэ төрлийн коронавирус хэмээн зарласан билээ.Тийн Хятадад өдөрт 5000 гаруй хүнээс халдвар илэрч, нийт 59800 тохиолдол бүртгэгдэж,  1369 хүн нас барж байх үед буюу 2020 оны хоёрдугаар 13-нд Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байв. Энэ хүрээнд хилээ бүрэн хаасан билээ. Хятадад  өнгөрсөн оны хоёрдугаар сарын дунд үеэр одоогийн манайтай ижил буюу өдөрт 2000 гаруй халдвар бүртгэгдэж байв.  Үүнээс хойш халдвар өдөр ирэх тусам тасралтгүй буурсаар Хятад улс аль хэдийнэ хэвийн амьдралдаа шилжиж, маскгүйгээр  14 мянга орчим хүн дор цугларан төгсөлтийн баяраа саяхан тэмдэглэлээ.

Арван сарын турш халдварыг дотооддоо алдаагүй, бэлтгэл ажлаа бүрэн дүүрэн хангасан хэмээн бардаж байсан Монгол Улсын Засгийн газар яг одоо шалдаа буугаад байна. Эмнэлэг нь ачааллаа дийлэхээ больж, халдвар авсан хүмүүс нь хаана хандахаа мэдэхгүй, шинжилгээний цэгүүд нь хүрэлцэхээ больж тун ноцтой байдалд хүрлээ. Халдварын голомт, “улаан бүс” нийслэлээр хязгаарлагдахаа больж, хөдөө орон нутгууд халдварыг хэдийнэ хяналтнаасаа алдлаа. Хамгийн анхны халдвар илэрсэн Ухань хот гудамжиндаа нэг ч хүн үзэгдэхгүй болтлоо  76 хоног хатуу хөл хорио тогтоосны үр дүнд халдварын тархалтыг хумьж чадсан. Монгол Улс  ч дэлхийн жишгийн дагуу нэг сараар, 14 хоногоор гээд хэд хэдэн удаагийн хатуу хөл хорио тогтоосон  ч өдөр ирэх тусам халдварын тоо эрчимтэй нэмэгдсэн эмгэнэлт дүр зурагтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковидгүй зуны төлөө” гэсэн зорилт дэвшүүлсэн ч халдварын тархалт эрчээ авсанаас үүдэн аймаг, сумдын баяр наадмаа бүгдийг нь цуцалж,  улсын наадмаа цахимаар үзэгчгүйгээр зохион байгуулахаар тогтлоо.

Халдвараас сэргийлэх хоёрхон арга байгаагийн нэг нь хөл хорио нөгөө нь вакцинжуулалт гэж дэлхийн эрдэмтэд зөвлөж байна. Хөл хорио тогтоож халдварыг хяналтдаа оруулсан шигээ вакцинжуулалтын хурдаараа Хятад улс мөн тэргүүн эгнээнд жагсаж байна. Тодруулбал,  Хятад улс COVID-19-ийн эсрэг нэг тэрбум гаруй тун  вакцинд иргэдээ хамруулснаа Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Хороо бямба гаригт зарлалаа.Энэ нь дэлхий даяар дархлаажуулалтад ашигласан 2.5 тэрбум тун вакцины 40 орчим хувийг эзэлж байгаа юм. Хятад улс гуравдугаар сарын 27 гэхэд нэг сая дахь тун вакцинаа тарьж байв. Энэ талаар Хятадын төв мэдээллийн Синьхуа агентлаг “100 сая тунгаас 200 сая тун хүртэл 25 өдөр, 200 саяас 300 сая тун хүртэл 16 өдөр, 800 саяас 900 сая тун хүртэл зургаан өдрийг зарцуулсан байна” гэж мэдээлжээ.Энэ оны сүүлээр  гэхэд Хятад улс зорилтот хүн амынхаа 70-аас багагүй хувийг бүрэн вакцинжуулахаар төлөвлөжээ. Харин Монгол Улс 1.6 сая гаруй иргэн буюу зорилтот бүлгийнхээ 90 хувийг вакцинд хамруулсан ч тархалт буурсангүй. Хөл хорио, вакцинжуулалт гэсэн дэлхийн жишгийг дагаад ч халдварыг дарж чадаагүй Монгол Улс одоо юу хийх хэрэгтэй вэ.  Халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байсан 1.4 тэрбум хүн амтай Хятад улс цар тахлыг хяналтдаа аваад хэдийнэ хэвийн амьдралдаа шилжсэн байхад бид одоо учраа олохгүй суугаад хэн буруутай вэ.

Хятадад  өнгөрсөн оны хоёрдугаар сарын дунд үеэр одоогийн манайтай ижил буюу өдөрт 2000 гаруй халдвар бүртгэгдэж байв.  Үүнээс хойш халдвар өдөр ирэх тусам тасралтгүй буурсаар Хятад улс аль хэдийнэ хэвийн амьдралдаа шилжиж, маскгүйгээр  14 мянга орчим хүн дор цугларан төгсөлтийн баяраа саяхан тэмдэглэлээ.
Монгол Улсад COVID-19 халдвараар 95819 хүн өвчилж, 447 хүн нас барлаа. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд 97-т жагссан бол Хятад улс биднээс хоёр “алхмын цаана” буюу 100-д жагсжээ.
Хятадад өчигдрийн байдлаар COVID-19-ийн 91604 тохиолдол бүртгэгдэж,   4636 хүн нас барсан байна. Ингэхдээ даваа гарагт шинээр 17 хүнээс халдвар илэрч, нэг ч нас баралт бүртгэгдсэнгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.22 МЯГМАР № 124 (6601)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 27 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 45 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 45 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин