Хүүхэд байхдаа алдар нэртэй болох нь хэцүү байдгийг харуулсан кино ертөнцийн одод

2021-06-22
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын өсвөр насны залуучуудын 31 хувь нь нэр алдартай болохыг мөрөөддөг  байна. Мэдээж, үүнд муу юм гэж байхгүй. Гэхдээ тэдний ихэнх нь амжилтанд хүрч нэр алдартай болсон тохиолдолд юутай тулгарах ёстойгоо мэддэггүй. Хэдий тийм ч  хүүхэд насны мөрөөдөл нь биелж бодит зүйл болсон 13 нэрт алдарт хүрсэн 13 хүний  тухай “Genial.guru “цахим хуудаст бичсэнийг сонирхуулъя. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэд алдар нэртэйгээ хэрхэн нүүр тулсан болон тэдэнд  энэ нь ашигтай байсан талаар мэдэх байж болох юм.

Эдвард Фёрлонг

Хүмүүс “Терминатор” кинонд гоц ухаантай ирээдүйд киборг роботуудтай хийсэн дайнд хүн төрөлхтнийг авардаг тухай гардаг ухаалаг хүү Жон Коннорыг мэднэ. Харин энэ хүүгийн дүрд тоглосон  нь түүний хувьд их амжилттай дүр болжээ. Жоны дүрийг бүтээсэн Эдвард Фёрлонг  1990 онд “Тэжээвэр амьтдын оршуулгын газар”, “Үхлийн тоглоом” кинонд тогложээ. Дараа нь түүний бүтээсэн бараг бүх дүр жижиг дүр болсон бөгөөд кинонууд их уйтгартай болсон аж. Мөн жүжигчин ууж, тамхи татдаг болсноос гадна хэсэг хугацаагаар  мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэдэг болсон байна. Тиймээс эхнэр нь түүнээс салснаар хүүтэйгээ хэн нэгний тусгай хамгаалалтын доор хүүтэйгээ  уулзах боломжтой болжээ.Эдвард Фёрлонгийн хамгийн сүүлд тоглосон кино 2015 онд гарсан байна.

Алана Томпсон

Энэ охин  хүүхэд байхаасаа хүмүүсийн анхааралд байж сурсан аж. Тэрээр анх хүүхдүүдэд зориулсан гоо сайхны тэмцээнд түрүүлсэн байна. Дараа нь гэр бүлийнхэнтэйгээ  “ТЛС” сувгаар гарсан телевизийн  нэвтрүүлэгт оролцжээ.  Алана нь их сэргэлэн, шударга охин байсан ч түүний ээж нь энэ нь хангалтгүй гэж боддог байсан аж. Тиймээс камерын урд гарахаас нь өмнө эрчим хүчний ундаатай коктейлийн ундаа өгдөг байсан гэнэ. Энэ гэр бүлийнхний хөргөгчинд үргэлж хүйтэн ундаа, түргэн хоол  байдаг байжээ. Харин одоо Аланатай хийсэн шоу дуусч байгаа бөгөөд тэрээр махлаг  хөөрхөн охиноос жингийн илүүдэлтэй өсвөр насны охин болсон байна. Мөн эмч нар энэ нь охины эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болно гэж үзжээ. Гэвч тэрээр турахыг зорихгүй байгаа. Учир нь  тэрээр өөрийнхөө биед хайртай гэж хэлсэн байна.

Аманда Байнс

Тэрээр долоон настайдаа нэгэнт театрт тоглодог байжээ. Мөн 10 настайдаа кинонд анхны дүрээ бүтээсэн байна. Түүнээс гадна Никелодеон сувагт өөрөө хөтөлдөг хөтөлбөртэй байсан аж. Дараа нь  олон инээдмийн үзүүлбэрт амжилттай оролцсон байна. Гэхдээ түүнд ямар нэг муу зүйл болсноос охин согтууруулах ундаа, мансууруулах бодист автсанаар  олон тээврийн осол гаргасан буруутан болж байжээ. Тиймээс  сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. Харин одоо Аманда Байнс жин нэмсэн бөгөөд залуугийнхтай бага зэрэг төстэй гэнэ. Тэрээр хамгийн сүүлд 2017 онд телевизийн камерны өмнө гарсан байна.

Хэйли  Осмент Жоэл

Мөн Аманда Байнстай адилхан кинонд хүүхэд байхдаа таван настайдаа Форест Гампын хүүхэд насны дүрийг бүтээжээ. Харин дараа нь “Долоо дахь мэдрэмж” кинонд тоглосон дүрээрээ Оскар кино наадмын  шагналын бүх түүхэн дэх хамгийн залуу энэ кино наадамд нэр нь дэвшсэн жүжигчин болсон байна. Гэвч дараа нь удаан хугацаагаар түүний талаар юу ч мэдэгдээгүй аж. Тодруулбал, Хэйли хэсэг удаан хугацаагаар дэлгэцэнд үзэгдээгүй байна. Учир нь тэрээр сэтгэлийн хямдралд автсанаас гадна  согтуугаараа үйлдсэн машины осолтой холбоотой хэл аманд оролцсон байна. Тиймээс жүжигчин удаан хугацаагаар болсон хэрэг явдлын дараа сэхээ орж чадаагүй гэнэ. Гэвч тэр өөрийгөө дахин хянаж чадсанаар хэвийн амьдралдаа эргэн оржээ. Жүжигчин залуу  кинонд тоглосоор байгаа бөгөөд  хамгийн сүүлд “Иога Хосерс” кинонд тоглосон байна. Мөн түүний бага дүү Эленад заахаас гадна жүжигчин болон дуучны карьераа хөгжүүлэхэд нь тусалдаг байна.

Мара Уилсон

Энэ жүжигчин “Матильда” киноны гол дүрд  алсын зайнаа удирдах чадвар охин болж тоглосноор алдар нэртэй болжээ. Гэвч киноны зураг авалтын үеэр охины ээж нас барсан байна. Түүнээс хойш охиныг хэт хавдрын эмгэгтэй болохыг илрүүлсэн байна. Тиймээс түүний жүжигчний карьерыг болиулахаар шийдвэрлэжээ. Хэдийгээр тэгсэн ч түүний амьдралд бүх зүйл сайхан болж, сургуулиа төгсч, зохиолч, кино зохиолч болсон байна. Тэрээр үүнийгээ түүний жинхэнэ мэргэжил гэж боддог байна.

Жульетт Льюис

Тэрээр жаахан охин байхдаа л “Миний найз бүсгүй харь гаригийн хүн” инээдмийн кинонд тоглосон байна.  Дараа нь “Айдсын цэг”, “Жинхэнэ алуурчид”тогложээ. Гэвч 16 настайдаа мансууруулах бодис хэрэглэдэг болсон байна.  Түүний найз залуу нь байсан Брэдд Питт түүнд энэ муу зуршлаасаа салахад тусалжээ. Жульетт одоо 60 гаруй  кинонд тоглоод байгаа юм. Мөн өөрийн “Жульетта ба Ликс” гэсэн рок хамтлагтай. Гэхдээ одоо кинонд тоглодоггүй. Мөн дуулдаг байна.

Жоди Фостер

Залуу жүжигчин 14 настайдаа Таксины жолооч киноны гол дүрд тогложээ. Энэ нь кино зохиолын дагуу гол дүр нь ерөнхийлөгчид халдахаар бэлдэж байгаа тухай гардаг кино юм байна. Түүний нэг галзуу шүтэн бишрэгч бүсгүйд хайр, сүрдүүлж байгаагаа бичсэн олон захиаг илгээжээ.  Мөн 1981 онд ерөнхийлөгчийн амийг хөнөөхийг завдсан байна.  Дараа нь тэрээр үүнийгээ Жодигийн өмнөөс хийсэн юм гэж мэдэгджээ. Тухайн үед бүсгүйг АНУ-ын сая сая хүмүүс үзэн ядсанаар тэрээр хэсэг хугацаагаар кино ертөнцөөс холдох хэрэгтэй болсон байна. Гэхдээ жүжигчнээрээ ажилласаар байгаа бөгөөд түүний хамгийн сүүлд тоглосон киноны нэг нь “Элизиум” гэдэг кино аж. Түүнээс гадна  киног удирдах болон бүтээдэг байна.Тухайлбал, “Orange is the New Black",” Black Mirror" гэсэн цуврал кинонд ажиллажээ.

Мелани Гриффит

Түүний ээж нь “Хичкок” кинонд тоглосноор алдартай нэгэн болсон жүжигчин Типпи Хедрен юм. Магадгүй тиймээс Меланигийн жүжигчний замнал эрт эхэлжээ. Түүний кино ертөнцөд анх есөн настай бүтээсэн бөгөөд  өөр нэг кинонд 12 настайдаа тоглосон байна. Харин 15 настайдаа  нэг эрэгтэй хүнтэй амьдарч эхэлснээр мансууруулах бодис хэрэглэдэг болсон байна. Мөн Мелани 18 настайдаа нөхөн сэргээх эмчилгээний төвд хэвтжээ. Ингэснээр  удалгүй  жүжигчний замналаа үргэлжлүүлж чадсан байна.  Түүнийг мансууруулах бодистой тэмцэхэд  хоёр дахь нөхөр Стивен Бауер тусалжээ.

Ферги

Мөн хүүхэд байхаасаа “Kids Incorporated” телевизийн цувралд оролцсон байна. Түүнээс гадна бусдын анхаарлыг татсан нь сэтгэл нь их хөдөлсөн аж. Гэхдээ дараа нь өсч том болсныхоо дараа дуу хөгжимд авьяастайгаа мэдсэн байна. Тэрээр “Wild Orchid” хамтлагийн анхны цомгоо гаргасныг хүмүүс зөвшөөрсөн ч хоёр дахь цомог нь  бүтэлгүйтжээ. Үүний дараа дуучин бүсгүй мансууруулах бодис  хэрэглэх болсон байна. Гэвч “The Black Eyed Peas” хамтлагтай хамтарч ажилласнаар  муу зуршлаасаа салж дэлхий  даяар танигдсан дуучин болжээ.

Милла Йовович

Аав ээжтэйгээ  ЗХУ-аас АНУ-д ирсэн тэрээр найзуудтайгаа харилцаж ярилцахад хэцүү байснаас гадна түүнийг  хүлээн зөвшөөрдөггүй. Тагнуулч гэж нэрлэдэг байжээ. Гэхдээ дараа нь 11 настайдаа  загвар өмсөгч боломжтой болсон байна. Мөн 13 настайдаа анх удаа кинонд тогложээ. Гэвч бие тоохийг сурснаар ээжтэйгээ муухай харилцаж, үргэлж муудалцан, согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн байна. Тэрээр 22 нас хүрээд амжилт бол зугтамтгай. Ажиллахгүй бол хадгалж чадахгүй гэдгийг ойлгосон байна. Тиймээс тэрээр өөрийнхөө байж болох хамгийн сайн хувилбар болохоор шийдээгүй бол хэн ч хэнийг ч түүний оронд “Тав дахь элемент” болон “Резидент Эвил” кинонд тоглохыг нь  харахгүй байх байсан биз.

Дрю Бэрримор

Зар сурталчилгааны түүхэнд анх удаа 11 сартайдаа гол дүрд нь тоглосон жүжигчин. Таван настайдаа кинонд тоглож эхэлжээ. Гэхдээ 11 настайдаа согтууруулах ундаа амсч үзсэнээс гадна тамхи татаж эхэлсэн байна. 13 настайдаа Холливудын хамгийн залуу  мансууруулах бодис хэрэглэгч болжээ. Түүний  аав ээж охиндоо  сайн боловсрол олгосны үр шим, байнгын дэмжлэг талархлыг хүртэх ёсгүй байжээ. Гэхдээ тэрээр 14 настайдаа  амиа хорлох гэж оролдсоноор нөхөн сэргээх эмнэлэгт хэвтсэний дараа амьдралаа өөрчлөхөөр шийдсэн байна. Мөн аав ээжээсээ тусдаа амьдарч, жүжигчний  замналаа босгож эхэлжээ.

Натали Портман

Леон хэмээх алуурчин эрийн тухай гардаг кинонд тоглосны дараа түүний амьдрал амар байгаагүй аж.Түүнийг хэвлэлийнхэн дагаж, бусад залуу жүжигчинтэй харьцуулж, түүний гадаад үзэмжинд гарсан бүх өөрчлөлтийг биширч хардаг байжээ. Гэхдээ сургуулийнх нөхөд нь түүнийг тоохгүй байхыг илүүд үздэг байсан учраас тэр сайн найзууд гэж байдаггүй байв. Харин аав ээжийн тал дээр азтай байсан бөгөөд  тэд охиноо үргэлжлүүлж суралцах,  кино жүжигчний замналаа үргэлжлүүлэхийг дэмждэг байсан аж. Мөн түүнд ойр байж тусалж дэмждэг байжээ.

Дэниэл Рэдклифф

Харри Поттер. Ид шидийн ертөнцийн тухай өгүүлдэг энэ кинонд онцгой авьяастай шидтэн хүүгийн дүрийг бүтээснээр олны танил болжээ. Гэхдээ залуу жүжигчний хувьд олон хүний анхаарлын төвд байнга байх нь хэцүү сорилт байсан аж. Тиймээс тэрээр энэ ичимхий байдлаасаа салахын тулд байнга ууж эхэлжээ.  Энэ нь түүнд харилцааны асуудлыг шийдвэрлэх гайхамшигтай шийдвэр шиг санагдсан байна. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд тэрээр согтууруулах ундаанаас хамааралтай болсон ноцтой байдлыг хэнд мэдүүлэхгүйн тулд олон нийтийн амьдралаас бүрмөсөн холдохоор шийдсэн байна. Гэхдээ 2010 оноос жүжигчин огт уухаа больсон байн. Түүний тоглосон “Эвэр”, Виктор Франкштейн”, “Империум” кино нь  бид залуу шидтэн хүүгээр нь санадаг хүүг  нас бие гүйцсэн том хүн болсныг харуулсан юм. Мөн ганц дүрээр нь санадаг  жүжигчин биш болсныг харуулсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

16 цаг 48 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

20 цаг 35 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

20 цаг 50 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

20 цаг 57 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

21 цаг 7 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин