Хөдөөний наадмыг хориглож, хотод цахимаар хийнэ

2021-06-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улсад зөвхөн сүүлийн 14 хоногт 15 мянган тохиолдол, 100 гаруй нас баралт бүртгэгдэв. Өдөрт 2000 давж бүртгэгдэж байгаа учраас улсын их баяр наадмыг өнжих саналыг олон нийт гаргаад байгаа юм. Тэгвэл Засгийн газар хуралдаж цар тахлын үед аймаг, сумын наадам хийхгүй. Харин Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гаргалаа. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа  “УОК-оос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох, амралт жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлахаар боллоо. Халдварыг бууруулахад эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэр гарсан. Тодруулбал, эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах, нэг ч хүнийг нас баруулахгүйн тулд ажиллах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Цаашдаа хатуу хөл хорио тогтоохгүй байхын тулд иргэд, ААН-үүдийн хүчин чармайлт чухал байна. Орон нутаг, аймаг сумдын баяр наадмыг хориглож, нийслэлд наадмыг тэмдэглэхдээ цахимаар үзэгчгүй зохион байгуулна. Хэмнэсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна” гэв.

 

ХӨНГӨЛӨЛТҮҮДИЙГ ЗОГСООЖ, ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ТООЦЖЭЭ

 

Харин коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилготой 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрээр “Энэ оны төсвийн орлого тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь өнөөгийн нөхцөл байдалд чамлахааргүй үзүүлэлт. Ажлын байрыг дэмжих 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнд эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 2019 оны суурь гүйцэтгэлээс зарим үзүүлэлтүүдээрээ давсан. Энэ жил экспортуудын гол түүхий эдүүдийн үнэ Монголд таатай байсан нь эдийн засагт эерэгээр нөлөөллөө. Өнгөрсөн зургадугаар сарын хугацаанд COVID-19 халдварын улмаас хүнд нөхцөл байдалтай байсан хэдий ч урт хугацааны сунжирсан хатуу хөл хорио тавиагүйн үр дүнд эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг гарсан. 2021 оны эхний таван сарын байдлаар “E-Barimt” системд бүртгэлтэй ААН-үүдийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн байна. Үүнд, эдийн засгийг идэвхжүүлэх, 10 их наяд төгрөгийн бодлогын арга хэмжээ, иргэн бүрт олгосон 300 мянган төгрөг болон хүүхдийн мөнгө зэрэг нь нөлөөлсөн” гэлээ. 15784 зээлдэгчид хөдөө аж ахуйг дэмжсэн 207.5 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ажлын байрыг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөг хүртлэх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож, зээлийн батлан даалтын сангийн тогтолцоог ашиглах зохицуулалт хийж байгаа гэв. 6.060.9 тэрбум төгрөгийн 57.7 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1.313.8 тэрбум төгрөгийг нийт 17785 иргэн, аж ахуйн нэгжид олгоод байгаа гэнэ.

Олон нийтэд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа хэрэглээний хөнгөлөлт болон хүүхдийн мөнгөний талаар сэтгүүлчдийн асуултад  Сангийн сайд “Долдугаар сарын 1-нд найман төрлийн халамжийн дэмжлэг дуусгавар болно. Эдгээр дэмжлэгүүдээс алийг нь үргэлжлүүлэх, цуцлах вэ гэдэг шийдвэрээс шалтгаалж төсөвт тодотгол хийх эсэх нь шийдэгдэнэ. Цаашид эрүүл мэндийн салбарт илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзвэл тэр хэмжээнд төсөв дотроо зохицуулалт хийх боломжууд бий. Урьдчилсан нөхцөл байдлаар дулаан, цахилгаан, хог, усны чөлөөлөлтүүдийг долдугаар сарын 1-нд зогсоож, хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжих хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шийдвэрийг төсвийн орлоготой уялдуулж гаргана. Халамжаас хөдөлмөр рүү шилжих ёстой. Олон давхардсан халамжуудаас татгалзаж бодит хөдөлмөрийн үнэлэмж дээр суурилсан төсвийн шинэчлэл рүү явна. Гэхдээ энэхүү бодлогын шилжилтийг хийхдээ нийгмийн эмзэг хэсгийг орхихгүй” гэсэн тайлбарыг өглөө.

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ТУСГАЙ ТАРИФЫН БОДЛОГО БАРИМТАЛНА

 

Засгийн газраас аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг богино хугацаанд эргэн сэргээх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргахаар болов. Аялал жуулчлалыг дэмжих тусгай тарифын бодлого баримталж, гадаадын улс оронд сурталчлан таниулах, жуулчны урсгал, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан шинээр нислэгийн чиглэл нээх, нислэгийн суудал ашиглалт үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Боловсрол, соёл урлагийн газар”-ыг Соёлын хэлтэс гэж өөрчилж, соёл урлагийн чиг үүргийг орон тоо, цалингийн сан, түүнд ногдох үйл ажиллагааны зардлын хамт шинээр байгуулахаар боллоо.  Соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн Засгийн газраас Архангай, Дархан-уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар боллоо. Дээрх аймгуудад төвийн барилгын ажлыг эхлүүлж, ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байгаа бөгөөд төвүүдийн үйл ажиллагааг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.17 ПҮРЭВ № 121 (6598)

 

МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

2 цаг 21 мин
Бортээгийн ордод хөрөнгө оруулах нэг тэрбумын санхүүжилтийн санал иржээ

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах $1 тэрбумын санхүүжилтийн санал иржээ

2 цаг 38 мин
МАН бага хурал: 35 дахь Ерөнхий сайдыг тодруулна

МАН:Бага хурал 35 дахь Ерөнхий сайдыг тодруулна

4 цаг 2 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Уржигдар 17 цаг 56 мин
Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Уржигдар 15 цаг 37 мин
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон АН-ын дэд даргаар ажиллана

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон Сүхбаатарын дүүргийн АН-ын дэд даргаар ажиллана

Уржигдар 14 цаг 21 мин
“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

Уржигдар 14 цаг 07 мин
О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

Уржигдар 12 цаг 49 мин
О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

Уржигдар 12 цаг 33 мин
"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ

"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

Уржигдар 12 цаг 16 мин