105 хүний амь аварсан “хүндэт донор”-уудаа алдаршууллаа

2021-06-15
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хэн нэгний амь насыг аварч, гэрэл гэгээтэй амьдралаа үргэлжлүүлэх боломжийг олгоно гэдэг хүн төрөлхтний хамгийн том буян байдаг. Учир нь нэгэнтээ зогссон зүрх дахин цохилж, хоёр дахь удаагаа амьдрах боломжгүй учраас амьдралыг бид богинохон хэмээж хором мөч бүрээ нандигнадаг билээ. Мандаж буй нарыг дахин харах боломжийг хоёр сарын дотор гурван хүнд, жилд 18 хүнд бэлэглэдэг “шидтэй” хүмүүс бол цусны донорууд юм. Тиймээс ч ДЭМБ-аас жил бүрийн  зургадугаар сарын 14-нийг “Цусны донорын Дэлхийн өдөр” болгон 2004 оноос хойш тэмдэглэж байна. Энэ жил “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриаг дэвшүүлж, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг бүрдүүлэхэд залуучуудын үүрэг оролцоо чухал болохыг онцолж байна.

 

“Донор хүн сэтгэл зүйн хувьд эерэг энергиэр дүүрэн байдаг”

 

Манай улсын Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон орон нутгийн салбар төвүүд орон даяар 18 дахь удаагийн энэ арга хэмжээг цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр өчигдөр зохион байгууллаа. Цусны донорын дэлхийн өдрөөр шинээр 113 “Хүндэт донор” шалгарснаас 60 нь нийслэлээс тодорчээ. Үүнээс хамгийн залуу хүндэт донороор 21 настай Ө.Мягмардорж, жилийн хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн донороор 16 удаа цусаа бэлэглэсэн С.Нандинчимэг нарыг онцлон алдаршууллаа.Тухайн иргэн 35-аас олон удаа цусаа өгсөн бол Хүндэт донор, 70-аас олон удаа  өгсөн бол Хүрэл донор, 100-гаас олон бол Мөнгөн донор, 150-аас олон удаа бол Алтан донороор өргөмжилдөг билээ. Энэ үеэр хамгийн залуу Хүндэт донороор шалгарсан 21 настай Ө.Мягмардорж “Би анх 17 настайгаасаа цусаа өгч эхэлсэн. Ээж хүндэт донор учраас ээжийнхээ зөвлөснөөр цусаа өгч, өнөөдөр хүндэт донор боллоо. Нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амь авардаг нь цусаа хандивлахын үр өгөөж юм. Тиймээс хүнд тусалж байгаадаа урамтай байдаг. Бусад залуусаа цусаа өгч, олон хүнд амьдрал бэлэглэхийг уриалж байна. Миний хувьд гэрийнхэн, найз нөхдөө цусаа өгөөч гэж байнга уриалдаг. Тиймээс тэд удахгүй Хүндэт донор болох байхаа” гэв.Одоогоос 30 гаруй жилийн өмнөөс цусаа бэлэглэж эхэлсэн Хүндэт донор С.Мөнхцэцэг “Би 1989 оноос буюу анагаахын сургуулийн оюутан байхаасаа цусаа өгч эхэлсэн. Цусаа бэлэглэж, хүний амь аварна гэдэг их хариуцлагатай, буянтай ажил. Тэр дундаа донор хүн өөрийн эрүүл мэнддээ сайн анхаарах хэрэгтэй. Өөрөө эрүүл байж бусдад сайн чанартай цус бэлэглэж, бусдын амийг аварна. Цусаа өгснөөр эд эрхтэний нөхөн сэргээлт хурдсаж эрүүл мэнд сайжирч, урт насална. Мөн сэтгэл зүйн хувьд эерэг энергиэр дүүрэн байдаг. Тиймээс цар тахлын үед цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэн тул залуусыгаа цусаа бэлэглээчээ гэж уриалъя” хэмээн итгэл дүүрэн ярилаа.

 Байгууллага, хамт олноороо цусаа бэлэглэж донорын эгнээнд нэгдсэн Зэвсэгт хүчний жанжин штаб, JCI Монгол ТББ-ыг “Цусны донор” хамт олноор, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг талархан дэмждэг иргэд, байгууллага, хамт олны ариун үйлсийг сурталчлах, олон нийтэд алдаршуулахад хамтран ажилласан БЗД, СХД-ийн Улаан загалмайн хороодыг “Тэргүүний донор элсүүлэгч байгууллага”-аар, МҮОНРТ-ийн MNB агентлаг, Төр.мн сайт, Үндэсний шуудан сониныг цусны донорын үйлсийг дэмжигч “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар тус тус шалгарууллаа.

Энэ үеэр Зэвсэг хүчний Жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга хурандаа Т.Сүхбаатар “Цус цуглуулалт бол дан ганц ЦССҮТ-д хамааралтай бус хүн бүрийн анхаарах ёстой асуудал юм. Монголд цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага ямар байгаа, нөөц хэр их байгаад бүх хүн анхаарах ёстой. Цус бол маш чухал бүтээгдэхүүн. Тиймээс энэ асуудалд их санаа зовниж, манай штаб жилдээ 2-3 удаа бүрэлдэхүүн салбарууддаа цус цуглуулах арга хэмжээг зохион байгуулдаг. Ингэхдээ цус цуглуулахын ач холбогдол, яагаад хандивлах ёстой талаар сургалт явуулдаг. Би өөрөө мэс заслын эмч учир дусал цус хүний амийг аврах ямар их чадалтайг сайн мэднэ. Тиймээс донорууддаа баярлалаа. Та бүхний бэлэглэсэн цус олон хүний амь аварсан гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Харин МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Хүмүүнлэгийн үйлс дотроос хамгийн нандин эрхэм нь цусны донор юм. Таны бэлэглэсэн цус олон хүний амийг аварч, амьдрал бэлэглэдэг. Донор бол нийгэмд аз жаргал бэлэглэгч хамгийн өгөөмөр нинжин сэтгэлтэй хүн юм. Халдварын тархалт нэмэгдсэн үед цусны донорын эгнээг өргөжүүлэх нэн шаардлагатай байна” гэв.

 

Доноруудыг өргөжүүлэхэд залуусын оролцоо чухал

 

Цус сэлбэлтийнхээ чиглэлээр Ази тивдээ тэргүүлэх алсын хараатай Цус сэлбэлт судлалын үндэсний төвд дэлхийн хэмжээний 15 технологи үйлчилгээнд нь нэвтэрч, цус хадгалах тээвэрлэх үйл ажиллагаа Европын орнуудын хэмжээнд очсоныг тодотгох нь зүйтэй. Энэ талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр “Манай төв Монгол Улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилладаг. Анхны цус сэлбэлтийг Халх голын тулалдааны үед хийж байсан түүхтэй. Үүнээс хойш албан ёсоор 1962 онд  Цус сэлбэх төв станцтай болж манай байгууллага үндэс сууриа тавьсан. Сүүлийн үед COVID-19-ийн эмчилгээний асуудал анхаарал татаж байна. Цар тахлын үед эмчилгээний сийвэн үйлдвэрлэх ажлыг Эрүүл мэндийн сайд бидэнд даалгасан. Олон улсын судалгаагаар халдвар аваад эдгэсэн хүмүүсээс сийвэн аваад эмчилгээний шугамаар хэрэглэхэд хүнд болон маш хүнд өвчтөнд үр дүнтэй байгаа нь батлагдсан. Цус цуглуулалт сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж байна. Манай улсад 150 мянга гаруй цусны донор бүртгэлтэй байдаг.Гэхдээ цус цусан бүтээгдэхүүний захиалга, хэрэглээ цаашид өснө. Тиймээс одоо ажиллаж байгаа цус цуглуулах суурин таван төвийнхөө тоог нэмнэ. Бид донорууддаа хүрч ажиллаж байж цус цуглуулалт нэмэгдэнэ” гэж ярилаа.

Аливаа улс орны Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чухал хэсгийн нэг нь аюулгүй, чанарын баталгаатай, хүртээмжтэй цус, цусан бүтээгдэхүүний нөөцтэй байх юм. Аюулгүй цусны нөөцийг бүрдүүлэхэд иргэдийн үүрэг оролцоо хамгаас чухал байдаг. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Засгийн газар, ЭМЯ-наас аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг хангах чиглэлээр цус цуглуулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилга байгууламжийг шинэчлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлэлд анхаарч ажиллаж байна. Аюулгүй, чанарын баталгаатай цус, цусан бүтээгдэхүүнээр эрүүл мэндийн байгууллагуудыг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, доноруудын оролцоо хамгийн чухал юм. ДЭМБ-аас энэ жилээс доноруудыг өргөжүүлэхэд залуусын үүрэг оролцоог чухалчилж байна. Цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтэд болон Монгол Улсад цусны донорын тоо цөөрч, цус, цусан бүтээгдэхүүний нөөц багасах хандлагатай байна. Үүнийг даван туулахад Засгийн газраас бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллах болно” гэж ярилаа. Харин ДЭМБ-ын Эрүүл мэндийн тогтолцооны зохицуулагч Моника Фонг “Цар тахлын улмаас цусны хомсдол их үүсч байна. Цусны хангамж нь дэгдэлтийн хариу арга хэмжээний нэг хэсэг болдог. Тиймээс үндэсний хэмжээнд шаардлагатай цусны нөөцийг бий болгох, байнгын цусны донортой байх, цусаа өгөх үйл явцын аюулгүй байдлын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах хэрэгтэй” хэмээн мэндчилгээ дэвшүүлжээ. COVID-19 цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж, цусны эрэлт хэрэгцээ их байгаа энэ үед цусаа хандивлаж, эрдэнэт хүний амийг аврахыг залуустаа уриалж байна. “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” аян энэ сарын 3-наас есдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд цусны донорын үйлсийн талаар эссэ бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулж, цусны доноруудаа алдаршуулах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.15 МЯГМАР № 119 (6596)

 

DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

15 цаг 2 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

18 цаг 50 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

19 цаг 4 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

19 цаг 12 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

19 цаг 22 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

23 цаг 28 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

23 цаг 28 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

23 цаг 58 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин