Хан хиллс орчмын 19 ААН, иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ

2021-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИН

ХУД-ийн XVII хороо, Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 АНН-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал "Хан хиллс орчмын нийт 19 ААН, иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тухайн ААН-үүдийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бичгийг хүргүүлэх гэж байна. Тухайн байршилд 22 ААН, иргэдийн газар эзэмших эрхийн судалгаа бүртгэгдсэн байдаг.Үүнээс 19-ийг нь энэ удаад хүчингүй болгосон. Гурван ААН-ийн газарт барилга  барьсан учраас бусад газрын эрхийг хүчингүй болгосон. Дараагийн арга хэмжээг авна.Туул голын эрэг дагуу газар эзэмших эрхийг 2008 оноос эхлэн олгосон байна. Тухайн ААН, иргэдийн хувьд нөхөн олговрын асуудал яригдаж байгаа нь газрын төлбөр, дуудлага худалдааны төлбөр төлөгдсөн байгаа тохиолдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай холбогдох хэрэгтэй. Хэдий хэр зардал гарсан зэрэг асуудал тохиролцооны түвшинд яригдах болов уу гэж бодож байна.Хуулиараа бол нөхөн сэргээлтийн асуудлыг газар эзэмшиж байсан иргэн, ААН хариуцдаг. Гэхдээ тус газрын нөхөн сэргээлт, элэгдэлтэй  холбоотой асуудлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба зэрэг газрууд  дүгнэлтээ гаргана.Туул голын эрэг дагуух газар эзэмшиж байсан иргэн, ААН-үүдэд гомдол гаргах эрх нь манайхаас мэдэгдлээ хүргүүлснээр нээгддэг" гэж ярилаа.

Газрын тухай хуулийн 40.1.6, Ойн болон усны тухай хууль, Нийслэлийн иргэдийн хурлын А50 дугаар тогтоолд тусгагдсан хамгаалалтын бүсэд орсон үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах арга хэмжээг авч байгаа нь энэ юм.

 Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 1 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 1 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин