
Б.ОД
COVID-19 халдварын эсрэг Pfizer вакцинд өчигдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх нь халдварын хүндрэлээс сэргийлэх боломжтой гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.
Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой.Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийнэ. Тиймээс вакцинд хамрагдахыг хүсвэл http://vis.health.gov.mn.survey хаягаар нэвтэрч, цаг авч үйлчлүүлэх юм байна.
Эх сурвалж:www.polit.mn